УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Улс төрөөс "арчигдсан" Ж.Батзандан БЭТ-ийн дүрээр стратегийн ордуудад гар дүрнэ

Одоогоос долоохон сарын өмнө “МАН-ын дарангуйлал хэрээс хэтэрч, эрх чөлөөг боомилох үзэгдэл газар авлаа” хэмээн МАН-ыг шүүмжилж ээлжит попролтоо хийсээр Ж.Батзандан АН-аас 2024 оны сонгуульд нэр дэвшсэн. Гэвч уначихсан.

Улмаар түүнээс хойш чимээ аниргүй байсан тэрбээр дараагийн шантааж хийх зүйлээ олсон уу эсвэл сөгдөж гуйсан уу ямартай ч нөгөөх муулаад байсан эрх баригч намтайгаа гар барьж улс төрд Засгийн газрын БЭТ-өөр эргэн ирэв.

Тэр өмнө нь Хөгжлийн банкны хэргээр хоёр сар хоригдож байсан. Мөн 2019 онд Төв талбайд жагсаж, "Шударга тав” хэмээн өөрсдийгөө цоллож байсан хүмүүсийн нэг. Бас олноо “Төрд хэрэггүй хүн” хэмээн цоллуулсан нэгэн. Ж.Батзандан энэ цолыг хүртэх болзлоо ч хангаж, баталж харуулсан хүн.

Атал ийм хүнд стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээр мөн хайгуулын лицензээ аваагүй стратегийн ордуудыг хэдэн хувийг төрд авах вэ гэдгийг шийдэх хэлэлцээрийг даатгаж байгаа нь анхаарал татав.


Ж.Батзандангийн хэлснээр бол түүнтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хоёр очиж уулзаад санал тавьсан гэх. Мөн түүнд санал тавихыг Ерөнхий сайдад зөвлөсөн хүн нь Л.Гантөмөр болж таарсан. Ил байгаа мэдээлэл нь энэ.

Гэвч хөшигний ард сонгуульд АН-аас нэр дэвшээд унасан учир намын дарга нь түүнийг харж үзэж байж болох. Мөн Ерөнхий сайд "Шударга тав” хэмээн хамт жагсаж явснаа бодолцож, түүнийг улс төрөөс арчигдаж явахад нь ийн өөд татсан ч байж болно.

Том зургаар нь харвал Ж.Батзанданг БЭТ болгож, стратегийн ордуудын асуудлыг даалгадаг нь МАН-ынхан галыг өөрсдөд дээрээ авахгүйн тулд, хар ажлаа түүнээр хийлгэх гэж буй болов уу.

-Ж.Батзандан дахиад иргэдийг турхирч өөрийн ашиг сонирхлоо биелүүлдэг механизмаа хэрэгжүүлэх гэнэ-

Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Батзандан өчигдөр /20-5.02.20/ мэдээлэл хийх үеэрээ “Болохгүй бол мянга мянган иргэдтэйгээ гарч жагсана” гэв.

Түүний энэ үгийг сөрж “энэ чинь иргэдийг өдөөн турхирсан үйлдэл биш үү” гэж асуухад. “Иргэд мэдэж байгаа намайг яаж шударга ажилладгийг. Тиймээс тэд надтай хамт жагсана” гэсэн юм.

Ноцтой нь, Ж.Батзандан нь өөрөө 2008 оны долдугаар сарын 1-ны жагсаалын удирдсан нэгэн. Тус жагсаалын үеэр дөрвөн хүн буудуулж, нэг хүн шатаж амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Улмаар тухайн үед “Буян”-гийн Жагаа, Ж.Батзандан, О.Магнай нарыг жагсаал зохион байгуулсан, иргэдийг өдөөн турхирч, үймээн самуунд уруу татсан гэж үзэж Ганц худагт цагдан хорьсон боловч жил ч бололгүй батлан даалтад гаргаж, удалгүй Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон байдаг.


-“Шудрага тав”-ын бусдадаа атаархсан Ж.Батзандангийн эргэн ирэлт-

Ж.Батзандан хэзээнээс “Шударга тав” гэж хамт тэмцэж явсан нөхөд нь эх орондоо өндөр албан тушаалд томилогдсонд нь барьцаж явдгаа үйлдлээрээ харуулсаар ирсэн.

Тухайлбал, Монголын төрд хүч нөлөөтэй явсан М.Энхболдыг унагахад У.Хүрэлсүхэд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан тусалж, “гавьяа”-гаа үнэлүүлэн өөрөө Элчингийн зөвлөхийн суудал. Ах Ж.Бат-Эрдэнийгээ Зам тээврийн хөгжлийн сайд болгож байв.

Гэвч тэр удалгүй Австрали улсад суугаа Элчин сайдын зөвлөхийн суудлаа голж, албан тушаалаа “цөллөг” хэмээн нэрлэж, дипломат албыг дорд үзэн эх орондоо ирсэн байдаг. Улмаар дахин намаас нам дамжин хөөгдөж явсаар 2024 оны сонгуульд хүч үзэхээр АН-аас Булган, Хөвсгөл, Орхон аймгаас нэр дэвшээд унасан.

Ингэж улс төрөөс нэг мөсөн арчигдсан түүнийг МАН хотчоороо эргүүлэн авч ирэв.

-Орсон нам бүрээсээ хөөгддөг. Туйлбаргүй улс төрч Ж.Батзанданг попорхоос нь өмнө хэн бэ гэдгийг нь сануулъя-

Ж.Батзандан анх "Эрэл"-ийн намд ороод хөөгдсөн. Дараа нь тэрбээр Иргэний хөдөлгөөн намд элссэн ч удалгүй хаяж гарсан. Улмаар Ардчилсан намд ороод мөн л хөөгдсөн. Ингээд Шинэ нам гэж байгуулсан ч мөн л гарч буцаад АН-д орсон. Түүний улс төрийн түүх ердөө ийм.

Туслахаараа дамжуулан “Капитал банк”-наас 12 гаруй тэрбум төгрөгийн зээл авч, найдваргүй зээлдэгчдийнх нь нэг болж, дампууралд нь гол нөлөө үзүүлсэн зэрэг хэргүүдэд Ж.Батзандан буруутгагдаж хоёр ч удаа хоригдож байсан юм. Түүнчлэн “Нүүрсчдийн бүлэглэл”-ийн гэх хэргийн ард түүний нэр ч дурдагдав.

Ингээд болоогүй түүний төрсөн ах Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банканд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн хохирол учруулсан болохыг нь тогтоож, яллагдагчаар татаж байв.

Харин энэ бүх хэргээ Ж.Батзандан, “Миний хоригдсон шалгаан миний хэлсэн үг” гэж тайлбарлаад “МАНАН”-тай тэмцэгчийн дүрээр олонд өөрийгөө сурталчилсаар буй.

-БЭТ-өөр томилогдсон Ж.Батзанданг улс төрчид эсэргүүцэж эхлэв-

Д.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсонд зарим гишүүд дурүйцлээ илэрхийлж эхлэв.

Тухайлбал,

  • УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн сошиал хуудастаа “Эдийн засгийг элгээр нь хэвтүүлчих вий дээ” гэж БЭТ-ийг шүүмжлэв.
  • Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням БЭТ Ж.Батзанданг “Улаан хувьсгалч Дорж”-ийн дүрээр хөрөнгө оруулалтыг бууруулж, самарчих вий дээ” гэж буримдлаа илэрхийлээд

-Уул уурхайн салбарын чиглэлээр АН хамтарсан засгаас "амлан нэхэх" маягийн их апетиттай томилгоонууд аваад байх болов. АН-с Салбарын сайд, Маргаан судлах комиссын дарга, одоо Маргаан хийх бүрэн эрхт төлөөлөгч нь томилогдож байх юм. Энд мань эр Канад, Австрали гэх мэтээр жишээ аваад "нөгөө дүрээрээ" ярьжээ. Ярьсныг нь хараад эрхэм нөхөр маань уул уурхайн салбараа ойлгодог л байгаа даа гэж бодогдов. Төр засгийн төлөөллүүд маань жил бүрийн ОУ-ын уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулгануудад очиж "Бид алдаагаа ойлгосон. Одоо засаж байна" гэж олон жил хөрөнгө оруулагчдыг аргадаж гүйсээр арай нэг эерүүлж байсан ажлаа мань нөхөр шиг хэтрүүлж "Улаан Хувьсгалч Дорж" дүрдээ ордог нөхдөөр самруулчихгүй байгаасай билээ. Үр дүнг нь улсаараа хямарч туулсан түүх бидэнд багагүй байгаа юм сан. Стратегийн ордуудын лицензийн маргааны тухайд асуудал байгаа бол тэгээд ардчилсан орны хуулийн байгууллага шалгаад болохгүй бол шүүхийн зарчмаараа шийдэгдэх биз ээ. Уул уурхайн салбарын мэргэжил эзэмшиж судалж явдаг хүний хувьд ажиглаад л сууж байгаа болно.  Элдэв нэр хоч "бүлэг"-т оруулаад нүдээд байв даа гэжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 21, 2025 13:02

сэжиг

Зочин
Зочин
2 сар 21, 2025 13:15

Хэдхээн сарын дараа мань эр өөрөө нэг орд эзэмшээд эсвэл ахиухан хувь эзэмшээд а лаад өгнө дөө ! Одоо ч энэнээс илүү а лбанд тавигдахгүй, энд байхдаа л сайн идэж авах нь зүйтэй шүү, хө ! Амжилт хүсье !

Зочин
Зочин
2 сар 21, 2025 13:46

ЯМАРЧ БАЙСАН БАТЗАНДАНГЫН ЯРИЖ БАЙГАА БҮХЭН Н ЗӨВӨӨ ХАГАРТЛАА БАЯЖЧААД ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ХУЛГАЙЧ НАРЫГ ЯЛЛАН ШААСАН БҮХНИЙГ Н ХУРААЖ ИДЭЖ УУСАНЫГ Н 3НУГАЛЖ ТӨЛҮҮЛЭХ ХЭОЭГТЭЙ ХӨЛСӨӨР МЯНГАН ЮМ БИЧЭЭД ХЭРЭГГҮЙЭЭ

Зочин
Зочин
2 сар 21, 2025 13:53

Монголын 3 хн сая хүнийг өлөн зэлмэн байлган 30д жил рулгай луйвараар баялгыг цөлөмсөн хулгайчуудаас ард түмний өмчийг авах цаг болсооон

Зочин
Зочин
2 сар 21, 2025 15:08

Одоо цаг өөр болсон, нөхцөл байд�##� дэлгэр болж байгаа шүү, Эх орноо өндийлгөх з�##�уус минь бөөнөөрөө гарч ирж байна, ирж яваа....хар тийрэнгүүд эрлэгтээ з�##�арцгаа, эрүү шүүлтдээ орцгоо, ....үрстэй чинь тооцоо хийнэ, үндэс угсаатай чинь зарга үүсгэнэ ....хар мөрөөр �##�хв�##� хариу нь хатуу..Байг�##� эжийгийн бариаг, ертөнцийн хуулийг яаж ч чадахгүй !!!!!!

Zochin
Zochin
2 сар 21, 2025 15:15
Reply to  Зочин

Kommunizm bolson uu m#laa, bas neg yum unshdgui okr

Zochin
Zochin
2 сар 21, 2025 15:14

Dankhad svnsee zarsan yankan, iim ardchlal baidgvi yum shvv. Hvnii huvd hulhi, ataarhsan, shunaltai hulgaich. Shorondoo baival taarsan araatan

Зочин
Зочин
2 сар 21, 2025 16:09

Зандаан барьцтай суурьтай хөдлөн шүү сонгууль биш шүү ард түмнээ бодно хө

Зочин
Зочин
2 сар 21, 2025 16:10

27 R baaziin dashdorjiin enhjargal y####n hun aminii heregten

Зочин
Зочин
2 сар 21, 2025 16:42

Хамгийн түрүүнд Элбэгдорж, сүү.батболд нарын хамаар�##� бүхий уурхай ордыг хурааж аваарай!

Зочин
Зочин
2 сар 21, 2025 17:17

Зандаан өөрийн эсрэг хүмүүсээ ш�##�га эд ноцтой юм гарнаа

Зочин
Зочин
2 сар 21, 2025 18:02

Сүржин даржин нөхөр дөө, босгосон бүтээсэн, ядаж түмэнд хэрэгтэй ганц ч зүйл хийгээгүй этгээд. Сүйтгэл хөнөөл үймээн самуун авчирч байсан хэрүүлийн бузар. Улс орныг угт нь тулгаж ядууруулна, батаараа шүү батаараа.

Зочин
Зочин
2 сар 21, 2025 21:27

Энэ худлаа жүжээчин гар

Зочи
Зочи
2 сар 22, 2025 05:39

Загдангүй бол Улс төр уйтгартай.

Зочи
Зочи
2 сар 22, 2025 05:40

Сайхан дүр тайзнаа эргэж ирсэнд амжилт хүсье!

Дорж
Дорж
2 сар 22, 2025 09:04

Сэтгүүлч юм бол илтэд гүтгэсэн гарчиг агуулгатай хөгийн юм сараачдаг юм бэ ? Ялангуяа хууль тогтоомжийн холбогдолтой юм бичих гэж байгаа бол ядаж уншиж ойлгоод, хэрэгжилт ямар байгааг суд�##�сны дараа бичиж байхад болон ер нь сэтгүүоч нараа тухайн с�##�барын асууд�##�д мэргэшүүлэхэд редакцууд анхаарах хэрэгтэй байна шүү.
Батзандан хуульч ЗГ - ын бүрэн эрхт төлөөгчийн хувьд стратегийн ордын т�##�аарх хууль тогтоомжийн хэрэгжилт 17 жилийн дараа ямар байгаа бодит байдлыг ярьж байна.
Харин ард олны санаа бодлыг төөрөгдүүлсэн мушигин гуйвуул�##�таа зогсоогооч!!!

Настан
Настан
2 сар 22, 2025 12:27

Хулгана барьдаг бол муурын өнгө хамаагүй гэдэг шиг �##�дагдсан ордуудыг ард түмэн бидэндээ олоод өг.Оджарг�##� тэргүүтэй хулгайч луйварчдын юу гэж хуцах хамаагүй шүү зоригтой тууштай байна шүү.БАТЗАНДАН минь.Энэ ажлыг сайн гүйцэтгэж чадв�##� зон олон дэмжих л болно хичээрэй.

Зочин
Зочин
2 сар 22, 2025 22:41

Odoo Batzandan sogdoj huhdug nohoi bolson

дорж
дорж
2 сар 25, 2025 10:37

Дамдинням гэдэг эргүү нөхөр зөв бурууг дүгнэдэг хүн биш. Явж явж Батзанданд стратегийн байтугай жоншны орд ч.байхгүй.Ард түмэн гэж ярих эрхтэй ганц хүн байгаа, тэр нь ерөнхийлөгч гэж М си Эс -ийн хулгайч нар дүгнэлт хийжээ. Яг үнэндээ бол Монгол улсын иргэн бүр ард түмэн гэж хэлж ярьж болно. тэгснээрээ тэднийг төлөөлж байгаа юм биш.Баялагийн сан нийт ард иргэдэд шууд хамаарах тул ард түмэн гэж ярихаас өөр арга байхгүй. нийт ард иргэдийн өмч, баялагийг цөөхөн хүн, гэр бүл хулгайлж, баяжихыг хэнч хүлээн зөвшөөрөхгүй.З. Энхболдыг хэлдэг үг, үйлдэл , зарчим туйлын үнэн.

дорж
дорж
3 сар 7, 2025 13:45

Гар дүрээд байх ганц орд үлдсэн юм уу? Сонгуульд ялагдсан нь ганц Батзандан юм уу? Өнөөдөр ялсан гээд маасайгаад байгаа нөхдүүд маргааш ялагдахаа мэдэж байгаа бол уу? Энхбаяр гэдэг шудрага царайлагч хамгийн түрүүнд ялагдаад гудамжинд гарна шүү дээ. сайдын сууд�##� авч чадаагүй болохоор Амарбаясг�##�антай арц�##�даад, үхчих гээд яваа арчаагүй нөхөр Энхбаяр үнэхээр шудрага хүн үү? шудрага тонуул гэж ойлголт байгаа. түүнд яг тохирно.Түмэнцогтын хүргэн их ухаантан Энхбаяр гэдэг нөхөр ардын намд байлаа гэж тун удахгүй ярих байх даа.Олон төрөхгүй ийм ухаантнаа хайрлах хэрэгтэй шүү Ардын намыхаан.

Холбоотой мэдээ

Back to top button