ЭДИЙН ЗАСАГ
Ураны урт хугацааны гэрээний үнэ өсөх төлөвтэй байна

Өнгөрсөн оны хоёрдугаар улиралын төгсгөлд уран нэг фунт нь 84.25 ам.доллар байсан бөгөөд 2024 оны төгсгөлд 80.50 ам.доллар болж буураад байсан юм.
2025 он гарснаар уран нэг фунт нь 69 ам.долларт хүрч, харин урт хугацааны гэрээний үнэ 81 ам.долларт хүрсэн. 2024 оны эхэнд дэлхийн ураны зах зээлийн хамгийн том нийлүүлэгч Казатопром 2026 он хүртэл олборлолтын зорилтдоо хүрч чадахгүй гэж мэдэгдсэн нь ураны үнэд нөлөөлөхөд хүрээд байсан билээ. Харин одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр ураны урт хугацааны гэрээний үнэ 81 ам.долларт хүрсэн нь 2021 оноос хойшхи хамгийн дээд түвшиндээ хүрсэн үзэгдэл болов. Цаашид ураны үнэ одоогийнхоос өсөх төлөвтэй байна хэмээн салбарын шинжээчид онцолжээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.