ДЭЛХИЙНИЙГЭМ

“Эхлэл”, “Амжилт” компаниуд Туркээс 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар боллоо

Турк улсын Истанбул хотноо болсон “Эхлэл” болон “Амжилт” компаниудын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Турк улсын 150 орчим компани оролцсон байна. Уулзалтаар Турк улсаас нийт хоёр сая ам.доллар буюу монгол мөнгөөр ойролцоогоор 5.6 тэрбум төгрөгийн анхны хөрөнгө оруулалт авах гэрээнд гарын үсэг зурсан талаар хоёр компанийн төлөөллүүд мэдээллээ.

Хөрөнгө оруулах Турк улсын түншүүд гуравдугаар сард Монголд айлчлан “Эхлэл”, “Амжилт” компанийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагаагаа эхлүүлэх аж.

“Монголын технологийн компаниуд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг олж харахаар гадаадын компаниуд урт дараалал үүсгэж байгааг дурдахад таатай байна. Мөн бид дараагийн томоохон төслийн хөрөнгө оруулалтын уулзалтыг хоёрдугаар сарын 18-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээн компанийн төлөөллүүд мэдэгдлээ.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-21 13:44

туркийн компанийг хулхидсан гэх бат үүл чулуудай нар шиг туркт муу нэртэй болчихвий дээ хэлсэндээ хүрч л ажиллаарай хулхиддаг гэчихвэл бсудад гай болно шүү

Холбоотой мэдээ

Back to top button