Top StoriesУлс төрийн халуун сэдэв

“Эрэн сурвалжлагдсан” 811 вагоныг ЭТТ ХК-д түрээс төлөлгүй ашиглаж байгаад С.Наранцогт бухимджээ

Нүүрсээ “бартердсан” оффтейк гэрээгээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “Голомт”-ын Д.Баясгалан “Бодь интернэйшнл” компаниараа барьж дуусгасан. Энэ багц ажлын хүрээнд хөдлөх бүрэлдэхүүнийг нь ч нийлүүлсэн байдаг.

Улмаар нийт 16 зүтгүүр, 811 вагон оруулж ирсэн нь 2023 оны есдүгээр сар юм. Монголдоо нэлээд шинэлэг стандарт бүхий эдгээр зүтгүүр, вагоныг Тавантолгойгоос нүүрс тээвэрлэхэд ашиглах ёстой.

Өнгөрсөн хугацаанд энэ вагон сул зогсов уу, “Тавантолгой төмөр зам” ХХК тээвэрлэлтэд ашиглаж байв уу гэдэг нь тодорхойгүй байлаа. Учир нь хил холболтын бүтээн байгуулалтыг одоо л эхлүүлэх гэж байна. Нүүрсээ тээвэрлэж эхэлтэл дахиад 2-3 жилийн зай байгаа. Харин “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт тодорхой мэдэгдэл хийснээр энэ асуудал анхаарлын төвд орсон.

Тэрбээр товчхондоо “800 вагон алга болчихсон, хаачсан юм бүү мэд” гэж хэлэв.

Үүний дараа Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Тэднийг УБТЗ ХНН-д түрээсгүйгээр ашиглуулж байгаа” хэмээн мэдэгдлээ. Ямартай ч 800 вагон алга болоогүй юм байна. Гэхдээ өмч, түүнийг ашиглах асуудалд эрх бүхий албан тушаалтнууд байр сууриа нэгтгэж чадаагүй нь энэ үйл явдлаас тод харагдаж байгаа юм.

Хөдлөх бүрэлдэхүүнийг ЭТТ ХК-ийн өмчөөр бүртгэжээ

Гашуунсухайтын төмөр замыг барихын тулд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан түүхтэй. 66 хувийг нь ЭТТ ХК, үлдсэн 34 хувийг “Монголын төмөр зам” эзэмшсэн. Харин Засгийн газрын хуралдаанаар, дээрх вагонуудыг өмчийн хувьд ЭТТ ХК дээр бичжээ.

Нэг ёсондоо, 16 зүтгүүр, 811 вагон бол “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн өмч. Учир нь хөрөнгийг тэд гаргасан. Төлбөрийг нүүрсээр орлуулан төлсөн. Харин “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна” гэдгээр вагоныг ашиглах тал нь ЭТТ ХК байж таарна.

Гэтэл нөгөө талд, ашиглалт ба менежментийг нь “Монголын төмөр зам” ХК хийнэ гэдэг шийдвэрийг Засгийн газар саяхан гаргачихжээ.

Тэгэхээр өмч нь ЭТТ ХК-ийнх ч яаж ашиглахыг бодлогын хувьд төр мэднэ гэсэн үг. Чухам энд тэд толхилцоод байгаа аж. С.Наранцогтын удирдаж байгаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд ЭТТ ХК тэргүүтэй стратегийн орд компаниудыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангаж ажиллах учиртай билээ.

600 гаруйг нь түрээсгүйгээр эрчим хүчний нүүрс зөөн ашиглаж байна

Одоо тэрхүү 16 зүтгүүр, 811 вагоныг УБТЗ ХНН ямар зориулалтаар ашиглаж байгааг тодрууллаа. Ингэхэд Улаанбаатар төдийгүй, Эрдэнэт, Дархан зэрэг орон нутгийн шинжтэй бүх цахилгаан станцад хэрэглэгддэг эрчим хүчний нүүрсийг тээвэрлэж буй гэдгийг хэлэв.

Түүнчлэн, 811 вагоны 200 гаруй нь тавцант тул “Тавантолгой төмөр зам” ХХК-д үлдээсэн байна. Тэгэхээр УБТЗ ХНН 600 орчмыг нь ашиглаж байгаа аж.

Дээр дурдсанчлан түрээсгүй.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт дуустал энэ вагонууд сул зогсох утгагүй, ЭТТ ХК-д түрээслэн ашиглуулж, орлогын эх үүсвэр болгох сонирхол бий нь мэдээж. Гэтэл төр, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы тушаалаар түрээсгүй ашиглах шийдвэр гаргасанд л “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” тал дургүй байна.

ЭТТ ХК-ийг “бэлэн мөнгө” гэж хардаг төрийн хандага ба төмөр замын салбарын шинэчлэл

Асуудлыг аль аль талаас нь харж болно.

ЭТТ ХК-ийн хувьд Монголын томоохон татвар төлөгч компани. Гэхдээ төрийн мэдлийнх. Ийм учраас ноогдол ашиг тараах юм уу, ашгаа ер хуримтлуулах юм уу гэдгийг нь хүртэл төр нөлөөлж шийддэг. Асуудал үүсвэл “Эрдэнэс Тавантолгойгоос гаргая” гэж бэлэнчилж ханддаг нь ер худлаа биш.

Атал компанийн хувьд стратеги, төлөвлөгөө гэж байх ёстой. Өшөө илүү ашигтай ажилламаар, үүнийгээ дараа дараагийн төсөлд зарцуулмаар, өргөжин тэлмээр. Иймд мөнгөө гаргаж авсан зүтгүүр, вагоныг нь ч төр түрээсгүй ашиглана гэхээр ер тиймхэн бууна. Менежментээ өөрсдөө мэдье, шинэ түвшинд гаргая гэдэг амбиц дээр С.Наранцогт зогсоод байдаг.

Харин нөгөө талд Монголын төмөр замын тогтолцооны хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын асуудал сөхөгдөх юм. УБТЗ ХНН гэж байгууллагад ОХУ-ын тал хувь эзэмшдэг. Нэг ёсондоо хараат, олон жил шинэчлэл хийж чадаагүй. Зам нь тойруу, урт, вагон нь хуучирч элэгдсэн, эхнээсээ 700 орчим нь 42 жил ашиглагдаад актлагдсан байна. “Монголын төмөр зам” гэж компани бодлогоор хангах ёстой ч өмчтэй гэхэд хэцүү. Ингээд бүрэн дүр зургаар төмөр зам гэдэг салбар ердөө толгойгүй явж ирчихлээ. Мөртлөө нэг компани нь нөгөө компанидаа вагоноо түрээслүүлдэг. Ингэхээр нэгдмэл бодлого алдагдаж, тээврийн үнэ, эцэстээ бүтээгдэхүүний үнэ өснө.

Эдгээрийг цэгцлэх ёстой нь үнэн. Төмөр замын газар гэж шинэ агентлаг байгуулахаар УИХ-аар тохирчихсон байгаа юм билээ. Ингэвэл Монголын төмөр замууд нь, хөдлөх бүрэлдэхүүнтэйгээ хэний өмч юм, түүнийг хэн мэдэж ашиглах юм, орлогыг хэрхэн төвлөрүүлж, юунд зориулах юм гэдэг бодлого цэгцрэх хүлээлт байна.

Тэмдэглэл:

Ямартай ч “эрэн сурвалжлагдсан” 16 зүтгүүр, 811 вагон хувийн өмчийнх биш байна. “Эрдэнэс тавантолгой” бол УИХ, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит компани. Тийм учраас вагон бол төрийн өмч болж таарч байна. Тэгэхээр аль болох бага зардлаар сул зогсоолгүй шаардлагатай тээвэр хийлгэх нь зөв. Харин ЭТТ ХК-ийн хувьд хохиролтой тусаж байгаа нь мэдээж. Гэхдээ цаашид Төмөр замын газар байгуулагдсанаар энэ бүх харилцаа илүү ойлгомжтой болж, зохицуулагдах болов уу.

Харин “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг юм л бол саалийн үнээ гэж дураар саадгаа, ашиг хийгээд өмчийг нь захиран зарцуулдгаа төр эргэж харах, нөгөө талд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг дарга нар нэг нэгэндээ түрээслэх замаар ашиг хонжоо олдог хандлагыг бүрмөсөн халах л хэрэгтэй юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ бол луйварчин дэлгэрсханы бизнесс. Түрээсийнх нь төлбөрийг дэлгэрсайхан авч бгаа

Зочизочинн
Зочизочинн

Түрээсгүй ашиглана гэж юу байхавдээ, юм авч л байгаа

бүрнээ
бүрнээ

түрээсийг нь аягүй болхувь хүний х�##�аасанд орж байгаа даа

бүрнээ
бүрнээ
Reply to  бүрнээ

х�##�аасанд

бүрнээ
бүрнээ

тийшдээ түрээсгүй ашиглаж болохгүйш дээ

Ажиглагч
Ажиглагч

Юү гэж нүдэн б�##�ай, дүлий юм шиг өнгөрөөхөв мэдээж дэлгэрсайхантайгаа нийлээд л хусч байгаа даа ккккккк

Уншигч
Уншигч

Наранцогтын зөв дэлгэрсайхан өөрийн хувийн вагонуудаа үнэгүй түрээсэлдэггүй байлгүйдээ улсын юманд хүйтэн хандаж боломгүй

Зочин
Зочин

Энэ эргүү дэлгэрсайханы хийж бгаа ажил. Ямарч төлбөр төлөхгүй ашиглана гэж хэзээ ч бхгүй бас Монгол улсад эд хөрөнгийн бүртгэл, эзэн яам гэж ийм л холион бантан хийдэг сайд нэртэнгүүд б.а Тэр вагонууд түүний төмрийн хүлрийг зөөж бгаа.

Зочин
Зочин

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

Багшир
Багшир

Түрээсээ байтугай уурхайгаа авна гээд бгаа биз дээ

Зочин
Зочин

З Засгийн газар тэр с�##�барт бизнес хийдэг хулгайчид нь тэр с�##�барын яамыг нь өгч дэмждэг. Сайн хулгайч болвол сайд болно.

бүрнээ
бүрнээ

бүр нэг хулгайч царайтай ,ХННийгэмлэг яахаа түрээс төлдөггүй юм

Дарлаансайхан
Дарлаансайхан

Дэлгэрсайхан тэр вагоноор чинь төмрийн хүдэр зөөгөөд бараг эвдрээд дуусч байгаа.10 гаруйхан тэвштэй нь дугуйгаа тонуулаад одоо актлах ажил эхлэсэн байгаа

Зочин
Зочин

Түрээсгүйгээр ашиглаж байгаа юм бол тогны үнэ нэмхэн ойлгомжгүй юм

Зочин
Зочин

100 naslah bish nasalaach idej chadah bish tolgoi tolgoigoor nuraagaad bagond achaad l shunal uu hvniig hvn bish bolgoh vumaa buzaruud

Зочин
Зочин

Naad neg gishuuneese nuhun tuluulj hohirrolgui bolgoh estoi ...!!

Гуу
Гуу

Болд төмөр ерөө гол дэлгэрсайханы төмрийн хүдрийг зөөж байгаа ш дээ

Зочин
Зочин

Төрийн өмчийг Зам, тээврийн яам бу�####�д давуу байд�##� үүсгэж үнэгүй нэрээр нууц үнэтэй түрээсэлж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Зам, тээврийн яамны авилгач түгжил батболд гэгчийг ш�##�гах хэрэгтэй

Зочин
Зочин

Бүгд нэг ойлголтой болох хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Нэг л их олон эзэд тодорлоо. Уг нь яг үнэндээ тэдний ч юм биш шүү дээ. Ард түмэн ч гэж байхгүй. Төр ч гэж байхгүй. Улс гэж этгээд байдаг юм шүү дээ.

Зочин
Зочин

Энэний хувьцаа ард түмнийх бам бгаа гэтэл дурын дарга дураараа зарж үрээд түрээслээд сууж бх ашиг нь хаашаа орчив

Selenge
Selenge

Shal hereggui dahiad 1 baiguullagaar yhavde

Зочин
Зочин

Тавантолгойн хувьцаа 6700төгрөг, этт хувьцаа 250 төгрөг. ТТ хэдхэн хүнийх, ЭТТ ард түмнийх ойлгомжтой юу

Зочин
Зочин

Vhsen segen deer tsuglarsan yalaa ot shig gadaad dotoodiin shunaluud Mongoliin heden tolgoi gazariig hubaaj abaad otoo tsatsaad shabj ogohiin hoorondoo bulaatsaldaad hvn bish amidaaraa satanii hool bolchihson hogiin vumnuud

зочин
зочин

Наад дэлгэрсайхан хулгайч чинь худлаа шааж байгаа байх харин өөрийн төмрийн хүдрээ (Монголын ард түмний өмч үнэн хэрэгтээ) зөөж байгаа.

Зочин
Зочин

ene 1 ofshorchin ulaan luivarchin jandarm bnaa tureesee ooroo toloorei mongoliin baylagiig unegui gudarchaad

гөлөг
гөлөг

Наранцогт захирлын зөв шүү........................ Дэлгэрсайхан чи болиоч .... хувийн нүүрс, төмрийн хүдэрээ өөрийнхөө сэгээр зөөгөөч ээ

Смааааа
Смааааа

Наранцогт Хүрэлбаатарын тавиул нохой бхад монгол ЭТТч хөгжихгүй иргэд ч боломж хүртэхгүй

Зочинзочин
Зочинзочин

Энэ дэлгэрсайхан хогийн ашигч болохоороо өөртөө ашигтай бд�##�ххр түр �##�га болгоо биз дээ иймэрхүү хогийн юм их хийдэг л�##�ар дхх энэ

Иргэн
Иргэн

Дэлгэрсайхан новш хамарт луйварчинг сайд болгодог нь ямар учиртай юм бол оо !? Ашиг сонирхолын зөрчилтэй этгээд шүү дээ !

Төр ард түмнийг дээрэмдэж байна
Төр ард түмнийг дээрэмдэж байна

ЭТТ компани ард түмний баялагын санг аривжуулахад ихээхэн үүрэгтэй. Гэтэл тэр олон зуун тэрбумын орлого олохуйц хөрөнгүүдийг үнэгүй түрээслэж байна гэдэг ард түмний баялагын санд орох ёстой мөнгийг төр авч үлдэх арга саам хийж байгаа хэрэг биш үү!!!

гөлөг
гөлөг

Төмөртэйн хүдрийг зөөж зарсан мөнгөөр Дорногвьд мөнгө угаадаг дурак , бас ОУ-д эрэн сурв�##�жлагдсан мөнгө уга�##�тын хэрэгтэн биш үү..................юун сайд бэ??????????????????

Энхтөр
Энхтөр

Дэлгэрсайхан УБТЗ-с хөнгөлөлттөй тарифаар төмрийн хүдрээ зөөдөг гэх мэдээлэл бдаг тиймучраас УБТЗ-д түрээсгүй вагон ашиглуулж бх магадл�##�тай. Би тэгж бодож бна.

Bat
Bat

Btaa

Bat
Bat

Ard irged hicheegeed hicheegeed herg I bn. Yanaa bi mashincgvi baihad chort

зочин
зочин

Дэлгэрсайхан өөрөө хувьдаа 1000 вагонтой биз дээ дуртай бол тэртийгээ УБТЗ-д үнэгүй өгөхгүй юу. Өөрийхөө тээврийг хямд хийлгэхийн тулд улсын өмчөөр гадны хөрөнгө оруул�##�тай компанд т�##� засахаа болих хэрэгтэй.

Зочин
Зочин

УБ төмөр замын Оросын т�##�ын 50%-г Монгол төр яаравчлан худ�##�даад авах,Босоо нэг урсг�##�тай төмөр замыг хурдан 2 урсг�##�тай болгож Монголчууд өөрсдөө ашиглах шаардлагатай байна.

Д.Батцэцэг
Д.Батцэцэг

Зүгээр сул зогсож элэгдэлд оруулснаас ашиглах нь зөв ш дээ. Заав�##� түрээс хийхгүй ашигл�##�тын гэрээ хийх хууль байдаг.

Нара
Нара

Юун бас төмөр замын газар байгуулах вэ?, бас бөөн орон тоо, төсөв??? ардчиллын үед 20 гаран орон тоотой, тз-ын агентлаг гэж байгуулагдаж, баахан төсөв зарцуулсан,

Зочин
Зочин

Монголын төмөр зам ХНН гэж монопол байгууллага байдаг . Улс дотор улс болсон газар ш дээ. Одоо энэ байгууллагыг хүний өөрийнхөөр нь цэгцлэх цаг нь болсон. ОУ -ын жишигээр ажиллуулах хэрэгтэй ш дээ. Одоо ашиглаж байгаа суудлын вагонууд ч хэцүү шүү. Оросын хог тулдаа л өдий хүртэл ашиглаж байгаам.
Хүний юмыг төрийн нэрийн өмнөөс үнэгүй ашиглана гэж байх уу? Энэ ч нэг төрлийн з�##�илан луйвар ш дээ үнэндээ

Зочин
Зочин

Түрээсгүй ашиглана гэж юу байхав дээ. Худлаа л байхгүй юу. Төмөр зам чинь аймаар өндөр төлбөр л захи�##�агчдаас нэхдэг юм билээ ш дээ

Зочин
Зочин

Уг нь бол С.Наранцогтын зөв ш дээ. Аав нь төрсөн хоёр хүүгээ �##�агчилж үзсэнтэй л адилхан юм болж дээ.

Зочин
Зочин

Наранцогт худлаа гар шүү.

Холбоотой мэдээ

Back to top button