ДЭЛХИЙ

Трампын тээнэгэлзэл буюу Путин уу, Зеленский юу

Орос Украины дайныг зогсоох, энхийн хэлэлцээ тойрсон асуудлуудаас харвал Трамп дайныг дуусгах өндөр сонирхолтой байгаа ч Путин, Зеленский хэнтэй нь цаашид хэлцэл хийхээ одоог хэр шийдээгүй байна.

Энэ сарын 19-нд АНУ, Оросын албаны төлөөлөгч нар дайныг зогсоох асуудлаар уулзсан бөгөөд хоёр орны албан ёсны анхны нүүр тулсан энэ хэлэлцээгээр талууд дайныг дуусгах ажлын хэсгүүд томилохоор тохиролцсон юм. Харин уг хэлэлцээнд Украины талын төлөөллийг уриагүйд Зеленский гайхаж хүлээж авсан бөгөөд түүний энэ хариу үйлдлийг Трамп шүүмжилсэн. Мөн Оросын төлөөллүүдийн мэдээллийг авсны дараа дайныг хурдан зогсоох итгэл сэргэсэн хэмээн Трамп мэдэгдсэн юм.

Хэлэлцээний маргааш Трамп Украины ерөнхийлөгч Зеленскийг дарангуйлагч хэмээн нэрлээд зогсохгүй дайныг зогсоох, энхийн хэлэлцээр хийх боломж энэ гурван жилд байсаар ирсэн хэмээн шүүмжилсэн нь Украины ерөнхийлөгч Зеленскийд хүндээр тусаад зогсохгүй, Европын холбоо энэхүү нөхцөл байдалд хушуу дүрэхээс аргагүй болов. Учир нь Трампын сүүлийн үед үзүүлж буй хариу үйлдлүүд нь Украиныг буруутгаж, Зеленскийг шүүмжилсэн өнгө аястай байгаа нь цаашид АНУ-ын зүгээс Украиныг санхүүжүүлэх бодлого, шийдвэрээ өөрчилж магадгүй нөхцөл байдлыг харуулах болсон гэж үзэхэд хүрэв.

Их Британийн Ерөнхий сайдын зүгээс Зеленскийг дэмжиж, ОХУ-ын ерөнхийлөгч Путины хэлсэн Зеленский 2024 оны сонгуулийг явуулаагүй тул албан ёсны Украиныг төлөөлөх хүн биш хэмээн хэлснийг үгүйсгэж, дайны үед сонгуулийг хойшлуулахаас аргагүй байсан хэмээн түүний талд оров.

Трампын хувьд дайны хэлэлцээний эхний үе шатын дараа Москвагийн талд байр сууриа илэрхийлэх болсонд Европын холбооны удирдагчдын анхаарлыг татаад зогсохгүй, хоёр дахь шатны уулзалтад Украи болон Европын холбооны төлөөллийг оруулахгүй бол нөхцөл байдал таамаглаж байгаагаас дордож магадгүй хэмээн үзэж байгааг шинжээчид онцолжээ.

Трамп Зеленскийг дарангуйлагч хэмээн хэлсэн үгээ зөөллөж тайлбарласан нь тэр цаашдын улс төрийн шийдвэр гаргалтаа Украин эсвэл Оросын аль талд шийдвэрлэж, хэлэлцээг хэрхэн эцэслэхээ шийдэж чадахгүй байгааг харуулж байна хэмээн дотоодын ажиглагчид бичжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 24, 2025 09:14

Худ юм бичих юм. Укр ех гүйгээр оростой шууд тохирно гээд бхад эргэлзлээ гэх юм

иргэн
иргэн
2 сар 24, 2025 09:54

ша�##� Худлаа мэдээлэл тавих юм , Ичмээр юм, Иргэд олон нийт одоо Гадаадын олон мэдээллийн сувгуудаар Үнэн бодит мэдээлэлээ олж авдаг болсон, манай Хэвлэлүүд угаасаа нэг барьсан Иргэдийн тархийг угаах гэсэн эсвэл �##�ь эрт болоод өнгөрсөн Үйл явдлыг нийтэлж байдгаа зогсоох хэрэгтэй,

Зочин
Зочин
2 сар 24, 2025 11:03

Зөнөчихсөн л байна �######�уул

Зочин
Зочин
2 сар 24, 2025 11:03

ЭРГҮҮ ТРАМП

Зочин
Зочин
2 сар 24, 2025 11:05

Хэлсэн яриснаа өөрөө үгүйсгээд . Үнэхээр хөгширчээ

Зочин
Зочин
2 сар 24, 2025 11:11

Түмпэн Трамп гээч ккк

Зочин
Зочин
2 сар 24, 2025 11:14

Биш ээ Хүзүүгүй Трамп гээч

Зочин
Зочин
2 сар 24, 2025 12:11

Энэ сэтгүүл зүй гэж дампуурчихсан өөрийнхөө зүүдийг бичээд байх юм .Юу гэж Трамп эргэлзэх вэ.Том гүрний эзэнтэй л харьцаж тохиролцчихлоо гээд Дэлхийгээр нэг бичээд байхад .

зочин
зочин
2 сар 24, 2025 20:11

АНУ-ын төрийн бодлого ойлгомжгүй боллоо

Холбоотой мэдээ

Back to top button