Нийгмийн

“Хүйтний эрч сулрах хүртэл ЗИЛ-131 машинаар түлш түгээнэ”

Энэ сарын 23-ны өдрөөс эхлэн туулах чадвар сайтай 20 гаруй (ЗИЛ-131) автомашинаар түлшний түгээлт хийж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн өндөрлөг 25 цэгт машин явах боломжгүй, халтиргаа гулгаа ихтэй нөхцөл байдал бий болжээ. Тиймээс түлшээ гэрт хүргэх  боломжгүй хүүхэд, ахмад настануудад гэрийнх нь гадаа түлш буулгах ажил үргэлжилж байна.

Сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан цалинтай 

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан цалинтай ажиллуулах шийдвэр хэрэгжиж байна.

Мөн нийслэлийн өндөрлөг цэгүүдэд түлш хүргэхэд ЗХЖШ-аас туулах чадвар сайтай автомашинаар тусламж үзүүлэх чиглэлийн дагуу 27 (ЗИЛ-131)  автомашинаар түлшний түгээлтийг хийж эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд иргэд талархалтай байгаа гэдгээ цэргийн алба хаагчдад илэрхийлж байна.

Түлш түгээлт хүйтний эрч сулрах хүртэл үргэлжилнэ” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button