Энтертайнмент
"Би энэ шинэ цомог дээр нэг жил хичээж ажилласан юм. Үнэхээр харамсалтай"

"Blackpink" хамтлагийн дуучин Лиса нөгөөдөр /2025.02.26/ шинэ албюмаа цацах гэж буй.
Түүний менежментийг хариуцдаг RCA рекорд нь албюмны хүргэлтээ буруу тооцоолж, алдаа гаргажээ. Ингэснээр албан ёсоор цомог нээлтээ хийхээс өмнө сонсогчдын гарт хүргэгдсэн аж.
Энэ талаар өчигдөр Лиса шинэ цомгийн нээлтийн талаар мэдээлэл өгч байхдаа мэджээ. Тэрбээр, "Би бүтэн нэг жилийн турш шинэ цомог дээрээ сэтгэлээ шингээж ажилласан юмсан. Харамсалтай юм" гэжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.