
Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс сэргийлж, тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хэрэгжүүлэхээр иргэдээс санал авсан билээ.
Улмаар санал асуулгад оролцсон иргэдийн 68 хувь нь дэмжсэнээр энэ сарын 22-27-ны хооронд дугаарын хязгаарлалт хийхээр болсон юм.
Тэгвэл тэгш, сондгой хязгаарлалтын сүүлийн өдөр өнөөдөр бөгөөд тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцож байна.
Маргаашаас тэгш, сондгой хязгаарлалт дуусна. Харин энгийн үед мөрдөгддөг журмын дагуу маргааш 5, 0-ээр төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 хүртэл биз дээ