нийгэмНИЙГЭМНийгэм мэдээ

“Март 8”-нд өдөртөө 5 хэм дулаан байна

2025 оны 03-р сарын 06-наас 03-р сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 6-нд Монгол-Алтай,Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар ялимгүй цас орно.
  • 8-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр,
  • 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.

Харин Улаанбаатар хотод өдөртөө 5 хэм дулаан, шөнөдөө 11 хэм хүйтэн хононо.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button