Гадаад
Шинэ “iPad Air” таблетын үнэ 599 ам.доллароос эхэлнэ

“Apple” компани илүү хурдан процессортой шинэ “iPad Air” таблетаа танилцуулав. Шинэ "iPad Air" нь 11 ба 13 инчийн хоёр хэмжээтэй худалдаанд гарах бөгөөд 11 инчийн хэмжээтэй таблетын үнэ 599 ам.доллароос, 13 инчийн дэлгэцтэй нь 799 ам.доллароос эхэлнэ.
"iPad Air" таблетын шинэчилсэн загварт өнгөрсөн оны тавдугаар сард танилцуулсан M2 процессорын оронд шинэ M3 чип, 9 цөмт график процессорыг суурилуулжээ. M3 чипийг суурилснаар шинэ загварын гүйцэтгэл M1 процессортой "iPad Air" -аас хоёр дахин сайжирсан бол A14 Bionic чиптэй загвараас 3.5 дахин хурдан болсон байна. Түүнчлэн "Apple Intelligence" функцийг дэмжих бөгөөд хиймэл оюуныг ашиглах үед 60 хувиар хурдан ажиллах ажээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.