Нар буруу эргэсэн хос загас: Төрийн далбааг хоёр давхар хийх стандартыг хуульчилъя

“Рио Тинто” группийн Улаанбаатар хотноо байгуулсан цэцэрлэгт хүрээлэнд 60 метр өндөр, 16*8 хэмжээ бүхий Монгол Улсын Төрийн далбаа мандаж байгаа.
Дэлхийн бусад улс орнуудаар явахад төрийн далбаандаа ихэд ач холбогдол өгч, дээдэлдэг нь ажиглагддаг. Хамгийн сүүлд Азербайжан улсын нийслэл Баку хотод томилолтоор ажиллахдаа 195 метр өндөр аварга далбаа байхыг харсан. Харин Монголд хамгийн өндөр нь “Рио Тинто”-гийн байгуулсан цэцэрлэгт хүрээлэнд байна.
Гэвч Монголын хамгийн өндөр Төрийн далбаа салхинд нөгөө тал руугаа эргэмэгц Өндөр Гэгээн Занабазарын оюун санаанаас бүтсэн соёмбо өөрчлөгдөж, хос загас нь нар буруу болчихож байна. Салхины чиг өдөрт олон удаа өөрчлөгдөхөөс гадна 60 метрийн өндөрт мандсан далбааг олон нийт бүх талаас нь харах боломжтой.
Тэгэхээр нар буруу эргэсэн хос загастай, товчхондоо буруу соёмботой, буруу Төрийн далбааг өдөр бүр мандуулж байна гэсэн үг.
Мэдээж далбаа хоёр талтай учраас арынх нь хос загас нөгөө тийш эргэж харагдах нь тодорхой хэрэг. Гэвч Төрийн далбаа бол өөр зүйлийн тухай яриа юм.
Харьцуулсан зураг харуулъя. Энэ бол Сүхбаатарын талбайд мандуулсан туг. Мөн адил эргэсэн байдлаас зургийг авчээ. Гэвч хос загас нар зөв хэвээр байна. Нар зөв эргэх бэлгэдлийг хадгалах үүднээс далбааг хоёр давхар хийжээ.

Өнгөц бодоход дээр дурдсанчлан ар, өвөр талын ялгаа мэт боловч төрийн бэлгэдэл алдагдаж болохгүй юм.
Алтан соёмбо өөрөө Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болж явдаг. Гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бөх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа төр улсаа хамгаалъя гэсэн утгатай.
Тэр дундаа хос загас нь эх орон, тусгаар тогтнол, нутаг ус, хял хязгаараа нүд үл цавчин, хорвоогийн жамаар нар зөв эргэлдэх мөнхийн хөдөлгөөн дор амьд оршихыг бэлгэддэг.
Бэлгэ тэмдэг, бэлгэдэл зүй талаас соёмбо өөрөө Төрийн далбаан дахь бие даасан цогц хэсэг юм. Нөгөө талдаа, хоёр хэмжээст далбаанд ийм асуудал яригдахгүй. Харин аливаа бүтээлийг орон зайд зориулан дэлгэхийн тулд энэхүү онцлогт нь уялдуулах шаардлага үүсэж байдаг. Иймд мандуулах далбааг хоёр давхар хийх зарчим баримтлагддаг юм.
Гэхдээ үүнийг хуульчлаагүй.
Төрийн далбаанд холбогдох гол заалт ганцхан Үндсэн хуульд бий бөгөөд, Үндсэн хуулийн 12.5-т “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” гэж л заасан.
Мөн 12.1-тээ “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээсэн байна.
Цаашлаад Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд Төрийн далбааг хэрхэн дүрслэх, үйлдэх, мандуулах тухай заасан ч хийцийн хувьд Үндсэн хуулийн 12.5-ыг баримтална гэснээс цаашлаагүй байдаг.
Харин Төрийн ёслолын албаныхан үүнийгээ мэддэг, аливаа баяр ёслол, арга хэмжээний үеэр мандуулж буй туг нь үргэлж хоёр давхар байдгийг онцлууштай. Гагцхүү далбаа хоёр талаараа мандаж харагдах шалтгааныг бодолцож, соёмбо гэдэг бэлгэдлийн аль ч элемент алдагдахгүй байх ёстойг ямар нэг стандартаар баталж өгөөгүй байна. Үүнээс шалтгаалж, Монголын хамгийн өндөр Төрийн далбаа нар буруу эргэсэн хос загастай мандсаар.
Цаашлаад, хоёр хэмжээст төрийн далбааны хос загас ч нар буруу эргэсэн дүрслэлээр хэвлэгдэж, Улсын их баяр наадмын өдрүүдэд худалдагддагийг бид төдийлөн анзаардаггүй.
Харин өдгөө энэ асуудлыг гярхай олж харсан гэрэл зурагчин, артист Б.Бат-Оргил Change.org платформ дээр "Төрийн далбааг хоёр давхар хийж, соёмбоны бэлгэдлийг алдагдуулахгүй байх" агуулгаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Хангалттай хэмжээний гарын үсэг цуглавал, үүнийг хуульчлах юм уу хавсралт стандартаар батлах асуудлыг УИХ-д өргөн барих боломж бүрдэх юм.
Харин "Рио Тинто"-гийн цэцэрлэгт хүрээлэнд байршсан Төрийн далбааг Нийслэлээс бүтээж байршуулсан бөгөөд арчлалт хамгаалалтыг хариуцдаг юм байна. Энэ талаар "Рио Тинто" группээс мэдээлэл өгөхдөө "Манай цэцэрлэгт хүрээлэн дэх Төрийн далбааг бид хийгээгүй, Нийслэлийн тохижилт үйлчилгээний газар хариуцан хийдэг. Хуулийн дагуу хувийн хэвшил Төрийн далбаа мандуулах байршлыг дур мэдэн тогтоодоггүй. Түүнчлэн, цэцэрлэгт хүрээлэнг бүрэн жигдэрсний дараа бид Нийслэлд хүлээлгэн өгнө, бидний өмч биш юм" гэлээ.
Тэгэхээр Нийслэлийн тохижилт үйлчилгээний газар ч Төрийн далбааг давхар хийх учиртайг умартсан буюу Төрийн ёслолын албаны стандартыг дагаагүй болж таарч байна.
Change.org дахь хөдөлгөөнтэй ЭНД ДАРЖ танилцаарай.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хийх юмгүй улс
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Засссс. Хамга�##�ах хүмүүс, хамга�##�ах юмнаасаа хамга�##�ья гэж бичихгүй байж хэнд ч хэрэггүй юмыг сүр бадруулж бичих юм. Харьцуул�##�тыг харуулья ч гэх шиг. Зүгээр л �######� долоож олсон мөнгөө гудраад явцгааж байв�##� таарна.
Өө чааваас. Ёрын юм бэ
ЭНЭ ИХ ЗӨВ САНАА БАЙНА АА
ҮҮНИЙГ САЙТАР ХУУЛЬЧЛААД ӨГМӨӨР ЮМ.
2 ДАВХАР БАЙХ НЬ ТУН ЧУХАЛ ЮМ.
ГАЙХАЛТАЙ ХАРЖ СЭТГЭЖЭЭ.
Хаха. Наад д�##�бааг чинь �##�ь т�##�аас нь зургийг нь дарснаас ш�##�тга�##�аад ингэж харагдана ш дээ. Хийх юм аа олж ядсан ч сэтгүүлч болдоо
2 т�##�даа зөв харагддаг болох нь тугны с�##�хинд хийсэх, намирах үйл явцад нөлөөлнө шд, өөрөөр хэлбэл туг хүндэрнэ гэсэн үг. Дэлхий тэнхлэгээрээ 24 цагийн хугацаанд нар буруу эргэдэг, харин нарыг 365 хоногт 1 удаа зөв тойрон эргэдэг шд, нар буруу зөв байх нь ямар хамаа байна вэ.
Нар биш ээ дэлхий маань бидний ярьдагаар буруу эргэдэг.
ҮҮний оронд тэр шатаж байгаа ч юм шиг, модон ч юм шиг харагддаг сүлдээ анхаармаах юм даа