Томчуудаа агнах бол дундчуулдаа эдийн засгийн өршөөл үзүүл, татвараа хөнгөл, засаглагчид аа

“Татварын өрнөөсөө өндийхгүй байна” гэж л ярих болов, дундаж ба түүнээс дооших түвшний компанийн удирдлагууд. Компанийн захирлууд үндсэндээ багийнхаа цалинг тогтмол олгох, татварын өрөө төлөхөд л анхаарсан, бизнес тэлэлт хийх боломжгүй хүмүүс болцгоов. Уг нь тэд төр засгаасаа алив зүйл хүлээхээсээ илүүтэйгээр “Бидэнд дарамт болохгүй шиг байгаад өгөөч” л гэж хүсэх болцгоосон.
Ковидын үеэр улс нь хилээ хааснаас үүдэж, маш олон бизнесүүд татварын тэг тайланд шилжиж, уул уурхай болоод барилгын салбаруудаа дагаж уруу төлөвт шилжсэн. Энэ инерц одоо ч явж л буй. Тийм байхад “НҮБ-аас Монгол Улсыг ковидоо амжилттай туулсан орноор тооцож, тухайлан туршлага судалсан” гэхчлэн пропаганда хийгээд л сууж байгаа юм, улс төрчид нь. Тэдний эрх ашгийг хамгаалж, төр засагтаа сэрэмжлүүлэг өгч байх учиртай МҮХАҮТ нь МАН-ын халаасанд бүрэн орж, захирлууд нь улс төрийн оролцоотой сонгогдох болов.
Эрх баригчдын боловсруулсан ковидын хуулиар төрийн эрх хэмжээг ихээр томруулсан тул үнэндээ улс төрч танилтай компаниуд л ажлаа жаахан ахиулж байв. Дотоодын тендер тэдний мөнгөжих хэрэгсэл болсон тул дагаад далд авлига ч газар авсан юм. Бизнесүүд асар их мөнгийг авлигад өгч залхаад, гадаад зах зээл рүү тэлэх, монголоос арилж өгөх талаар идэвхийлэн гарц хайх болсон. Үнэндээ дунд шатны залуу бизнес эрхлэгчид монголын түүчээлэгчид байх ёстой атал тэдний нурууг энэ жилүүдэд төрийн оролцоотойгоор маш сайн авч, цөхрөөж амжлаа.
Нэг их сүр болгож, саяхан Засгийн газрын хуралдааны өмнө сайд нар хуралдаж байгаад, “Аливаа төлбөрийн тарифыг нэмэхгүй” гэж л мэдэгдэл хийлээ. ААН-үүд өнөөдөр автомашины аливаа тарифт жишээ нь сөхрөөгүй юм. Хувийн хэвшлүүд 1.1 сая орчим ажиллах хүчнийг цалинжуулахдаа татвар, НДШ зэрэгт л сөхөрч буй. Ерөөс бүртгэлтэй ААН-үүдийн 40 орчим хувь нь л ажиллаж, улсын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлэнгээ айл бүрийг ажил хийх замаар амь амьжиргаагаа залгуулах нөхцөлийг бүрдүүлж байна.
Хаврын чуулганы өөр нэг уур амьсгал нь ерөөсөө тэр чигтээ ААН-үүдтэйгээ хийх тэмцэл. Баялгийн санд баялаг ашиглагчдынхаа 34 хувийг шилжүүлж авах процесс эхэлнэ. Тэдний тэмцэх MCS, МАК тэргүүтнүүд 10 мянга гаруй ажилтантай. Цалингийн шатлал, соёл зэргээрээ монголдоо өндөрт орно. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг монголд оруулж ирсэн Д.Эрдэнэбилэгийг энэ олон жил төр засаг нь буланд шахаж, “Дархан төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөл цемент шохойн үйлдвэр”-ийг төрд авч, МАН-ын сонгуулийн санхүүжилт хийгээд, ковидын үеэр саалийн ганц үнээгээрээ өрхүүдийн цахилгааныг даалгасан.
Хэдий манай цөөн том бизнесүүд ҮДК шиг болтлоо дотоодод систем угсарсан нь үнэн ч тэднийг төрийн нэрээр “нугдайлгаж” боловсон дээрэм хийж байгааг нийтээр харж л буй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр Ерөнхийлөгчийн сонгууль хийсэн МАН эдүгээ дараачийн томчууд дээр нь тоглож эхлэхийг энэ жилүүдэд харна гэсэн үг. Дээрээс нь авлигын мөнгөөр баяжсан төрд ажиллагсдаа олж илрүүлээд хөрөнгийг нь хураахаа мэдэгдэв. Цахилгаан тамхи, БЭТ зэргээр бүхий л мөнгөний урсгалыг сайтар чангална. Дэг дөрөөгүй энэ олон алхмуудаа бодлогын хувьд эргэж харж байгаа нь сайн уу гэвэл мэдээж сайн.
Гэхдээ чөлөөт зах зээлийг тэлэх боломж яриад сууж байх ёстой парламентын залуу гишүүд тэр чигтээ “Хөрөнгө хураасугай”, “Чангалсугай” гэсэн уриа лоозонгийн шинжтэй юмс идэвхийлэн ярих болов.
Ихээр мөнгө хүүлэгчид, баялаг ашиглагсад, лиценз эзэмшигчид, авлигаар хөрөнгөжигсөдтэй хийх энэ сүртэй зодоон, нүдээнд дунд шатны ААН-үүд бүр хаягдаж, эхлэн бизнес хийгсдийн зориг зүрх улам ихээр үхэх болов.
АН-ын үед хэрэгжиж байсан Эдийн засгийн өршөөлийн хууль эдүгээ цагт хамгийн их үгүйлэгдэх болов. Үүнийг хэн ч парламентаас сөхөж ярьсангүй.
ААН-үүдийн далд хөрөнгө, мөнгөн урсгалын хэр хэмжээг бодсон ч тэр, эдүгээ эдийн засгийн өршөөлийн хууль хэрэгжих цаг нь үнэхээр болсон. Ил тод байдлыг дахин төр засаг хөхүүлэн дэмжиж байж, дунд шатандаа жаахан гэрэл гэгээ тусгах боломжтой. Эрүүгийн хуулийн өршөөлийг ч 2016 оноос хойш Засгийн эрх барьсан нам, хамтарсан Засгийн газар ч от сөхөхгүй яваа нь бид өнөөдөр чухамхүү нэг шийтгэхийн дон тусчихсаныг л харуулсан кэйс юм.
Хамтарсан Засгийн газар нэрээр нэг л хөл толгой, хүзүү бөөрөөрөө холбогдсон гүйцэтгэх ба хууль тогтоох засаглалтай. Хэдэн залуу гишүүдээ гадаад явуулж үзүүлэх зорилготой мэт баахан аялуулсан байдлаар намрын чуулганы завсарлага дууслаа. Одоо дунд шатны ААН-үүдийн зовлонг сонсмоор байна.
Томчуудтай нь хийж буй энэ зодооныхоо хөлд дунд шатны ААН-үүдээ онхи орхиод, чирээд баймгүй байна. Татварын өртэй бол "Дансыг чинь хаана шүү" гэж ярьдаг орчноо өршөөлийн ба хөнгөлөлтийн чиглэлд хөтлөхгүй бол сонгуулийн дараах 2025 он өөрөө ААН-үүдийн эрлэг болж эхэллээ, анзаарна уу улс төрчид өө.
Редакцын өмнөх агуулга:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв
Сах�##� Эрдэнэбилэгийн тухайд бол сэтгүүлч та андуурч байна. Тэр бол луйвар байсан шүү
Ер нь манай улсад нийгэм улс төрийн том шилжилт, соёл бий болж байна. Иймд нийгмийн том зөвшилцөл, өршөөл бий болгомоор байна. Хуучин бүх юмнуудаа хааж урагш харж явах цаг болсон. Хэдэн том төсөл дээрээ үндэстнээрээ нэгдэж хийж бүтээж авах цаг. Байнга ярьгдаж улиг болсон хуучин хэрүүлүүдээ болье.
Хамгийн муухай шудрага бус нь МАН-АН-Н мафиууд ард иргэдээс татвар асар их авчихаад татварын орлогоор өөрсдийн өрхийн орлог болгодог нь феод�##�ын нийгэмрүү шилжсэн аятай болсон явд�##�!!! Цөвүүн цагийн Монгол улсад МАН-АН-Н удирдлаг болсон хэдэн хүн үхэж байж Монгол улс цэвэршинэ!!! МАН-АН-Н мафиуудын үр хүүхэд ач зээтэй нь Монгол улс Монголын ард түмэн үеийн үед тэмцэнэ!!! Та бүхний үр ач нараа Монгол улсад байлгв�##� сайн юм болохгүй шүү!!!
Сах�##� Эрдэнэбилэгийн суганы үс мөн байна даа бүх баялагаа �##�дах гэж байснаа мартсан уу мак mcs боолын ц�##�ин өгдөг шүү маш хортой хүнд нөхцөлд ажилдаг та�##�агдахгүй х�##�на хөгийн новшнууд
Огцор!
Татварын өршөөлийн хууль хэрэггүй дандаа томчууд нь хождог булхайгаа нуудаг шилмэл арга шүү
дундаж орлоготой иргэн аж ахуйн нэгжүүд бүрэн дампуурч эхлээд байна тэдэнд өршөөл үзүүлж хөрөнгө мөнгө зарцуулах цаг нь болсон татварын өршөөл үзүүлбэл ачааны хүндийг авч ажиллах хүсэл нь ихсэнэ
ЗА ТЭГЭЭД ҮРГЭЭЛГЭНД ХЭН ХЭН ЯВАХ ЮМ СУУРИНД ХЭН ХЭН СУУХ ЮМ ЯАЖ АГНАХ ЮМ ХӨӨХ ЮМ УУ? АГНААД БАЙХДАА Ч ЯАХ ВЭ? ДЭЭ АРААТАН ЧОНЫГ ОТООНД ОРУУЛЖ БАЙГАА БИШ АГНАЧИХАВАА ТЭНЭГҮҮДЭЭ АГНАЖ АЛАВАА ХА ХА ҮНЭХЭЭР ГОЁ ГАРУУД ЮМАА
Татварыг багасгаж банкны хүүг бууруулмаар нь байна. Бас хууль шүүхийн байгууллагын шударга ёсыг бэхжүүлэх.
Zuunii luivarchin jenokoos ehleed huuli bus buh hurungiig ni huraaj ulsiin orlogo bolgoh estoi !
Buh turliin tatvariig 10 dahin nemegduul ! Bas avtomashinii zurchliin torguuliig 1000 dahin nemeh estoi !! UB tuv zamiin tatvariig 100 dahin nemegduulehiig ard tumen shaardaj baina
засгаас хөнгөлөлт авчаад наад жижиг хулгаыч нар чинь өөрсөөдөө карм�##�чихдаг биздэн ард түмэн ямарч хүртээлгүй
Хөлсний сэтгүүлч авгай ил гарч ирлээдээ.эзэндээ үнэнч бна гээч
Юу гэж долоох чинь хамаагүй шудрага байх
Ёстой
Зөв шүү хувийн хэвшлээ/ са�##�ийн үнээнүүдээ элдэв татвар, торгуулиар нуга дарж /өлсгөж үхүүлэхийн оронд жоохон хөнгөлөлт үзүүлж босгож ирмээр л бна даа.
Иргэдийнхээ амьдр�##� ямар байгааг бүр тоож ч ярихгүй байх юм зээлээс зээлийн хооронд амьдарч хүнс барааны үнийн өсөлтийг дийлэхгүй хүнд байгааг ярьж хэлэх гишүүд �##�гаа