Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: ОХУ АНУ-ын зуучилсан хэлэлцээг гуйвуулж эхэлсэн

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт /2025.03.25/ мэдэгдэл хийхдээ Хар тэнгис болон эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байх тохиролцоо шууд хэрэгжиж эхэлнэ гэжээ. Гэхдээ тэр анхааруулахдаа Москва аль хэдийн хэлэлцээг гуйвуулж, арга заль ашиглаж эхэлсэн хэмээсэн байна. Зеленский нэмж хэлэхдээ хэрвээ Москва хэлэлцээг зөрчвөл АНУ нэмж зэвсэг илгээж, хориг тавихыг Ерөнхийлөгч Доналд Трампаас асууна гэжээ.

Зеленский шөнө бүр хийдэг мэдэгдлийнхээ үеэр “АНУ-ын тал энэ талаар мэдэгдэл хийсний дараа тохиролцоо хэрэгжиж эхэлнэ гэж Вашингтон үзэж байгаа. Харамсалтай нь хэлэлцээ хийсэн өдөр, өнөөдөр, одоо ч гэсэн оросууд заль мэх ашиглаж эхэлснийг бид харж байна. Тэд хэлэлцээг аль хэдийн гуйвуулж, зуучлагчид төдийгүй дэлхий нийтийг хуурч мэхлэхийг оролдож байна” хэмээсэн юм.

Цагаан ордон ОХУ-тай хамтран мэдэгдэл хийхдээ Москва хөдөө аж ахуй, бордооны экспортоо дэлхийн зах зээлд гаргах боломжийг сэргээхэд тусална хэмээсэн. Харин Зеленский хэлэхдээ Украин АНУ-тай хамтран мэдэгдэл хийхдээ хоригийг цуцлах талаар оруулахыг зөвшөөрөөгүй байна. Тэр “Энэ нь байр сууриа болон хориг арга хэмжээг сулруулна гэж бид үзэж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 26, 2025 13:49

Жомбого Трамп

Иргэн
Иргэн
3 сар 26, 2025 15:07

Зеленский яах аргагүй асууд�##� бүрийг мушгин гуйвуулагч юм даа.

Зочин
Зочин
3 сар 26, 2025 21:15
Reply to  Иргэн

Бид мэдэхгүй биш дээ, манай Орос ах хэнийг ч, хэзээ ч хамаагүй хулхидаж л таарна ш дээ. Монголыг 100 жил хулхидаад, одоо бидний байгаа царайг хар л даа !
Бензинээ ч хийж чадахгүй, эрчим хүчээр өөрийгөа хангаж чадахгүй ийм түвшинд биднийг бариад байлгаа д бна, уул уурхай, аж үйлдвэрээ хөгжүүлье гэхээр хари н ч бүр саад тотгор тавиад л монголоор бүр тоглож өгч бна шүү дээ ! Манай ах нар ч ийм л улс шүү дээ !!!?

Зочин
Зочин
3 сар 26, 2025 15:14

Харь хүний хоноцын сэтгэлгээгээр Укрианчуудыг б�##�лаж байгаа, ямагт бу�####�ас гуйлга тусламж гуйж олон аавын хүүгийн амь насаар тоглож буй �##�иа с�##�бадай юм даа. Үтэр түргэн тонилоосой.

Холбоотой мэдээ

Back to top button