Гэмт хэрэгУЛС ТӨР

"Баян" Р.Базар, "Сахал" Д.Эрдэнэбилэгийн аргаар ялаас мултрахаар Сингапурт орогнож эхэллээ

Товч агуулга:

  • 300 тэрбумын өртэй Р.Базар шүүхэд хоёр тэрбумын барьцаа өгч, Сингапур гарсан нь үнэн.
  • “Сахал” Д.Эрдэнэбилэгийн кэйс, “Баян” Базраа дээр давтагдав.
  • -Улсад 7 их наядын хохирол учруулсан Д.Эрдэнэбилэг гурван тэрбумын барьцаа тавьж гараад Сингапурт орогнож буй.

64 тэрбумын хохирол учруулсан гэх "Баян" Р.Базар нар шүүхэд хоёр тэрбумын барьцаа тавиад хил давсан байз болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ үед шүүхээс Р.Базарын гарсан талаар албан хариу өгөөгүй тул түүний гарсан эсэх зөвхөн таамаг байсан.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр, Раднаабазарын Базар нь шүүхэд хоёр тэрбумын барьцаа тавиад хилийн хоригоо цуцлуулсан нь үнэн болж таарав. Мөн хилийн хориггүй болсон Р.Базар Сингапур луу гарсан байна.

Харин хэзээ уг үйл явц болсон нь тодорхойгүй байна.

Хамгийн сүүлд буюу 2025 оны нэгдүгээр сард прокурорын байгууллагаас Р.Базар нарт холбогдох хэргийн талаар тодруулахад,  "Шалгалтыг ажиллагааг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хийгдээд хараахан дуусаагүй байгаа" хэмээж байсан. Тэгэхээр Р.Базар 2025 оны хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхэн буюу сар шинийн өдрүүдэд хилийн хоригоо цуцлуулж Сингапур гарсан байж магадгүй байгаа юм.

Харин шүүхэд нэг, нэг тэрбумын барьцаа тавиад хамт гарсан гэх Р.Базарт хамаарах хэрэгт холбогдсон В.Бат-Эрдэнийн хувьд Р.Базартай хамт гарсан эсэх нь батлагдахгүй байна.


Түүнчлэн Р.Базар нь улс, банк, нийгмийн даатгалд нийтдээ 200-300 тэрбумын өртэй гэх мэдээлэл байна.

Энэ хүртэл олон нийтэд мэдээлснээр түүнийг нийгмийн даатгалд 25.4, Хөгжлийн банканд 78 тэрбумын өртэй гэж дурддаг байсан.

Тодруулбал, “Баян” гэх Р.Базарыг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. 64 тэрбумын үлдэгдэлтэй. Мөн үүсгэн байгуулсан “Бүрдэл майнинг” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс 25.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тушаах шийдвэр гаргасан байдаг.

Тэгэхээр дээрх 200-300 тэрбум нь мөрдөн шалгах явцад илэрсэн өр, төлбөр байж магадгүй. Ингээд үзвэл нийтдээ 80 гаруй тэрбумын өртэй гэгдэж байсан Р.Базар нь үнэндээ 300 орчим тэрбумын өртэй бөгөөд хэргийн шалгалтын явцад ердөө хоёр тэрбумын барьцаа өгөөд оргон зайлсан болж таарав.


Мөн энэ хэрэг нь хоёр жилийн өмнө болсон “Сахал” Д.Эрдэнэбилэгийн кэйстэй зохиомжилсон юм шиг адилхан болж, Р.Базар хэргээс мултрах нь гарцаагүй болов.

Учир нь улсад Д.Эрдэнэбилэг нь 7 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг дээр 3 тэрбумын барьцаа тавиад хоёр жилийн турш Сингапурт орогнож буй. Харин Р.Базар нь 300 орчим тэрбумын өрийн асуудалд мөн хоёр тэрбумын барьцаа тавиад Сингапур гарчхаад байна.

Яллагдагч нь байхгүй тул хэргийг шүүх, прокурор буцаадаг жишээг Д.Эрдэнэбилэгийн хэрэг харуулсан. Одоо энэ жишээ Р.Базарын хэрэгт ч давтагдах нь тодорхой.


Р.Базар болон Д.Эрдэнэбилэг нарын хэргийн адил төстэй байдлыг хүргэе.

  • Нэгэн цагт Монголын төр бол тэр гэгдэж байсан Д.Эрдэнэбилэгийг АТГ 2022 оны дөрөвдүгээр сард сүр дуулиантай баривчилж албан газар болон гэрт нь нэгжлэг хийж байв. “Баян” хочит Р.Базарыг ч ялгаагүй АТГ чимээ шуугиантай баривчилж, албан өрөө, гэрт нь нэгжлэг хийсэн.
  • Ингээд тэднийг яг адил сар гаруйн дараа суллаж, шүүхээс нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Улмаар хэрэгт шалгагдаж эхлээд жил орчмын дараа мөн аль аль нь шүүхэд барьцаа тавиад Сингапур луу оргон зайлжээ.

Д.Эрдэнэбилэгийн хэргийн явц, одоо байгаа нөхцөл байдал:

Төрийн өмчийн гол гурван үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдсон Д.Эрдэнэбилэг 2023 оны хоёрдугаар сарын 9-нд 14 хоног эмчлүүлэхээр шүүхэд гурван тэрбум төгрөгийн барьцаа тавьснаар хилийн хоригийг нь цуцуулсан байдаг. Гэвч тэр өнөөдрийг хүртэл буцаж Монголд ирсэнгүй. Улмаар хэрэг нь яллагдагчгүй хэмээн прокуророос хэргийг буцаагаад АТГ-т ирүүлж, мөрдөн байцаалтын шатанд буцсан байдалтай байна.

“Эрдэнэт”-ийн 49 хувь дээр 4 их наядын хохиролтой, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” дээр 2.8 их наядын хохиролтой,  “Цемент шохой үйлдвэр” дээр 300 тэрбумын хохиролтой, нийт 7 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг дээр 3 тэрбумын барьцаа тавиад алга болчихсон.

Иймд хэргийн хохирогчид болох Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тэдэнд мэдэгдэлгүй Д.Эрдэнэбилэгийн хилийн хоригийг цуцалсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгчийг шалгуулахаар АТГ-т өгсөн. Гэвч энэ асуудалд ч мөн ахиц гараагүй хэвээр байна.

Р.Базарын хэргийг явц, одоо байгаа нөхцөл байдал:

Өнгөрөгч 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр "Баян Базар” гэгддэг Р.Төмөрбазар, "Алтайн хүдэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ нарын гурван хүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж байв.

2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө сонгууль санхүүжүүлэх нь гэж хардаж саатуулсан.Харин сонгуулийн дараа түүнд сайдын суудал "зарсан" байх магадлалтай гэсэн мэдээлэл цацагдсан. ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр Р.Базарын талаар “Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. 64 тэрбумын үлдэгдэлтэй байгаа” гэсэн байдаг. Мөн “Баян” Р.Базарын үүсгэн байгуулсан “Бүрдэл майнинг” ХХК улсад нийгмийн даатгалын шимтгэлийн 25.4 тэрбум төгрөгийг улсад төлөх шүүхийн шийдвэр гарсан.

Гэвч сар гаруй хугацааны дараа буюу 2024.05.18-нд суллаж, шүүхээс нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Улмаар 2025 оны нэгдүгээр сард прокурорын байгууллага "Энэ хэрэгт хэд хэдэн хүн татагдсан. Шалгалтыг ажиллагааг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаагаа хийгдээд хараахан дуусаагүй байгаа" хэмээж байсан. Гэвч үүний дараа Р.Базар шүүхэд барьцаа тавиад Монгол Улсын хилээр гарсан болж таарлаа. Энэ асуудал дээр ямар шүүгч хилийн хоригийг нь цуцалсан. Хохирогч талуудад мэдэгдсэн байсан уу эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.


Дүгнэлт: Шүүгч нь хохирогчид мэдэгдэлгүй яллагдагчийн хилийн хоригийг цуцалж зугтаалгадаг байдал хоёр жилийн өмнө Д.Эрдэнэбилэг дээр гарсан ч өнөөг хүртэл засалгүй явсаар Р.Базарыг мөн зугтаалгаад амжив. Үүгээр шүүх иргэдийг хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэлгүй болгож, АТГ болон мөрдөн байцаах ажиллагаагаа хийдүүлэв. Одоо шүүх энэ хуулийн цоорхойгоор хэрэгтэн бултуулдаг байдлаа засаж, сайжруулахгүй бол улсын хөрөнгийг идээд л гадаад гарчих боломжийг сурталчилж буй газар болж хувирах нь.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 29, 2025 10:10

Shuuh zasaglal ylzarchee Huugaaran solij hariuclaga nehej gushin jiliin aldagdsan bolomjiig toluul ene novshiin niigem Ed nartaa shuud holbootoi shudraga shuuhtee baisan bol avilaga hulgai deerem gui Tainan saihan baih bailaa

өмгөөлөгч
өмгөөлөгч
3 сар 29, 2025 10:29

энэ шүүгч нарт арга хэмжээ аваач дээ зүгээр л орхичихдог болохоор л шүүгч нар даварч байна шүү

Зочин
Зочин
3 сар 29, 2025 11:33

Хогийн муу адгийн авлигад идэгдсэн шүүгч шүүх засагл�##� энэ шүүхийн асуудлыг үндэсний аюулгүй байдлаар хэлэлцэж шүүх засагл�##�ыг эрүүлжүүлэх хэрэгтэй х�##�гаа сэлгээ хийхгүй бол авлигын а�##�зны торонд баригдсан байнаа шүүгч шүүхэд итгэх ард түмний итгэл үгүй болсоон

Зочин
Зочин
3 сар 29, 2025 11:59

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Зочин
Зочин
3 сар 29, 2025 12:33

2 новшийг барьж авчирч чадахгүй төр засаг өрөвдөлтэй юмаа. Хурдан авчирч �##�ах хэрэгтэй

Зочин
Зочин
3 сар 29, 2025 13:51

Тэгж болдог хуулийг нь өөрчилбөл шүүгч ингэх боломжгүй болно. 3 шатны шүүх хура л дууста л хилйин хоригийг нь цуцлахгүй байх хэрэгтэй. Барьцаа тавиад дотооддоо л сул байж болно.

Last edited 2 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин
3 сар 29, 2025 13:52

Шүүгчид авилга лаа яаж авдгийг суда лж үзээд ша лгаж болно.

Last edited 2 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин
3 сар 29, 2025 14:01

Баян Базараа нь хүнийхээ хувь хэн юм бол?

Зочин
Зочин
3 сар 29, 2025 14:54

овоо БАЯЖСАН гар даа анхнаасаа ПОЛОГТОЖ дээ хүрэлсүх ээ чи нэг юм шивнээч АДАГ СҮГНҮҮДИЙГ барьж ирээч хувь тэнцүү хувь ХҮРТДЭГ гарууд даа манай энэ сүр поп хувь хувьцаа ХҮРТДЭГ БАЙХ МАГАДЛАЛТАЙ

зочинзочин
зочинзочин
3 сар 29, 2025 15:10
Reply to  Зочин

монгол хуульгүйгээс болж шившиг,булай болж байна.

Зочин
Зочин
3 сар 29, 2025 15:46

eguur мядагбадамд 49% гарууд нь төлбөрөө хийгээгүй юмаада энэ шантажны сэтгүүлчид бүткүээ хаха эсвэл ха�##�тын гэрээгээ сунгуулкээд шааж өгчийгаан бээн�##�даа

Зочин
Зочин
3 сар 29, 2025 15:59

Монголын шүүх цагдаа нь авилга аваад луугар том гарын хулгайч нараа зугта�##�гаад дууслаа тэгээд араас сүржин нэртэй шувуу ажиллагааг яриад болоо

Зочин
Зочин
3 сар 29, 2025 20:18

Монголын шүүх шүүгч нар адгийн новшнууд

Монгол ард
Монгол ард
3 сар 29, 2025 23:31

Прокурор ажлаа хийгээч

зочин
зочин
3 сар 30, 2025 07:59

Сэтгүүлчидээ та нар энэ КЕЙС гэсэн үгээ болиод цэвэр монгол үгээ хэрэглэж байлдаа. ҮНЭН ЯДАРГААТАЙ ЮМ АА...

Зочин
Зочин
3 сар 31, 2025 15:04
Reply to  зочин

Харин тийм. Сэтгүүлчид ядаж монгол хэлээрээ зөв бичиж, ярьж сурах хэрэгтэй. Тохиолдол гээд бэлэн монгол үг нь байсаар байхад нэг их англи хэлтэй хүн болох гээд ядчих юм

Зочин
Зочин
3 сар 30, 2025 17:55

Гаргаад байгаа шүүх нь хөгийн хогийн байна. Шүүхийг үндсээр нь цэвэрлэх хэрэгтэй

Батбаяр
Батбаяр
3 сар 30, 2025 18:41

Луйварчин хулгайчаас эзэмшиж байгаа ордуудыг нь хурааж аваачээ.. Өөрөө гүйгээд ирнэ

тогтох
тогтох
3 сар 31, 2025 08:40

Шүүхэд л хамаг буруу нь байгаам даа

Зочин
Зочин
4 сар 1, 2025 04:02

За муу эргүү м�##�нууд улсад орлого оруулж өчнөөн айл өрхийг ажлын байраар хангаж бгаа буянтай хүн улсаас хулгай хийсэн төрд бгаа хулгайч нараа л эхлээд ял�##�ж хөрөнгийг нь хураа данх хүк амарбаясг�##�ан ман намаа �######�уул

Холбоотой мэдээ

Back to top button