ОУЭШ-ээс баривчлах тушаалтай Израилын ерөнхий сайд гишүүн улс Унгарт айлчилна

Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тушаалтай Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ долоо хоногт тус шүүхийн гишүүн улс болох Унгарт айлчилна гэж мэдэгдлээ. Лхагва гарагаас /2025.04.02/ ням гарагийн /2025.04.06/ хооронд үргэлжлэх тэрхүү айлчлалын хүрээнд Нетаньяху Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзах юм.
Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард ОУЭШ Нетаньяхуг Газын зурваст дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчлах тушаал гаргасан. Израил баривчлах тушаалыг буруушааж, худал бөгөөд утгагүй зүйл хэмээсэн. ОУЭШ мөн Хамасын удирдагч агсан Ибрахим Аль-Масриг баривчлах тушаал гаргасан юм. Энэхүү тушаал гарснаас хэдэн хоногийн дараа Орбан Нетаньяхуг улсад нь айлчлахыг урьсан байна. Орбан тухайн үед тушаалыг мөрдөхгүй гэдгээ мэдэгдсэн.
Унгар зэрэг Европын холбооны бүх гишүүн улс ОУЭШ-ийн гишүүн учир тушаалыг нь биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ ОУЭШ-д тушаалаа албадан сахиулах ямар нэгэн арга байхгүй. Энэхүү айлчлал нь баривчлах тушаал гарснаас Нетаньяхугийн хийж буй хоёр дахь төрийн айлчлал болно. Нетаньяху хоёрдугаар сард Вашингтонд айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсан.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОУЭШ гэсэн барууныхны нэг нэгжид с�##�аавч өгөх нь маш зөв