Зеленский: ОХУ Украинд 183 мянган удаа дайны гэмт хэрэг үйлдсэн

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт /2025.03.31/ мэдэгдэл хийхдээ ОХУ 2022 оноос хойш Украинд 183 мянган удаа дайныг гэмт хэрэг үйлдсэн хэмээж, хариуцлага тооцохыг уриалсан байна. Тэрбээр Буча хотод болсон Европын дээд албан тушаалтнуудын чуулганы үеэр ингэж хэлжээ. Дайны эхэнд ОХУ тус хотыг хэсэг хугацаанд хяналтдаа аваад байсан юм. Орос цэргүүд тус хотыг эзэлсэн байхдаа хүмүүсийг эрүүдэн шүүж, хүчирхийлж, хөнөөсөн гэж буруутагдаад байгаа билээ.
ОХУ өмнө нь мэдэгдэл хийхдээ цэргүүд нь дайны гэмт хэрэг үйлдээгүй, барууны орнууд Киевийн үйлдсэн хэргийг үл тоодог гэсэн. Буча хотоос Орос цэргүүдийг түрэн гаргасан гурван жилийн ойгоор Зеленский үг хэлэхдээ “ОХУ-ын Украины эсрэг явуулж буй түрэмгийлэлтэй холбоотой 183 мянга гаруй гэмт хэрэг албан ёсоор бүртгэгдсэн” хэмээжээ. Энэ тооцоололд 2022 онд дайн эхэлснээс хойш ОХУ-ын эзэмшилд буй газар нутаг багтаагүй гэсэн юм. ОХУ-ын үйлдсэн гэх дайны гэмт хэргийн дийлэнх хувийг Украин шалгаж дотооддоо шүүж байгаа. Олон улсын эрүүгийн шүүх мөн олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргийг шалгасан.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп