Трампын улмаас АНУ-ын хувьцааны индексүүд сүүлийн гурван жилийн хамгийн муу үр дүн үзүүллээ

Даваа гарагт /2025.03.31/ S&P 500 болон Nasdaq Composite индекс 2022 оноос хойш үзэгдээгүй муу улирлын үзүүлэлттэй байв. Доналд Трампын захиргааны эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал нь энэ оны эхний улиралд АНУ-ын хөрөнгийн зах зээлийг уналтад орууллаа. Тус хоёр индекс гуравдугаар сард 2022 оны есдүгээр сараас хойш үзэгдээгүй хэмжээгээр буурсан юм.
Энэ оны эхний улирлын хувьд S&P 500 индекс 4.6 хувь, Nasdaq Composite 10.5 хувиар буурсан байна. Мөн Dow Jones индекс 1.3 хувиар буурчээ. “LDL Financial” фирмийн техникийн ахлах стратегич Адам Турнквист хэлэхдээ “Эхний улиралд хөрөнгө оруулагчид бууж өгөх болсон. Учир нь ийм нөхцөл байдлыг тойрон арилжаа хийх боломжгүй” гэсэн байна.
2023 болон 2024 онд АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн ихэнхийг үүсгэсэн долоон аварга компанийн хувьцаа энэ оны эхний улиралд их хэмжээгээр буурсан юм. “Glenmede” фирмийн хөрөнгө оруулалтын стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Рэйнолдс “Эхний улирлаас авсан том сургамж бол хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх шаардлага дуусаагүй. Зах зээл төвлөрч байсан аюулаас та зайлсхийсэн бол зарим индексүүдтэй харьцуулахад харьцангуй гайгүй өнгөрсөн байх” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп