Энтертайнмент

Г.Ариунбаатар “Casta Diva”-гийн нэрэмжит дуурийн шагналын шилдэг эрэгтэй гоцлол дуучин боллоо

Энэ жилийн Оросын дуурийн шилдгүүдэд олгодог “Casta Diva”-гийн нэрэмжит шагналын эздийн нэгээр Чингис хаан одонт, МУГЖ , Мариинскийн театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар нэрлэгджээ.

Шилдэг спектакль, оны шилдэг эрэгтэй, эмэгтэй дуучинд олгодог уг шагналын 2024 оны шилдэг эрэгтэй гоцлол дуучин “Casta Diva”-г  Г.Ариунбаатар Оросын Большой театрт Вердигийн Риголетто дуурийн шинэчилэн тавьсан хувилбарт  гоцлон дуулснаар хүртсэн бөгөөд түүний дотоод болон гадаадын уран бүтээлд бүтээсэн дүрийнх нь төлөө шилдгээр нэрлэсэн гэжээ.

Тэрбээр, 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал, 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр зэрэг олон нэр хүндтэй шагналыг хүртэж байсан билээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2025 11:08

Баяр хүргэе! Сайн нэрийг дааж явах нь чух�##� шүү

Зочин
Зочин
4 сар 1, 2025 13:41

Манай энэ з�##�ууг Оросууд л овоо тордохым даа,

Зочин
Зочин
4 сар 1, 2025 13:42
Reply to  Зочин

Нөгөө Амартүвшингий нь дэлхий тордоод байгаам.

Back to top button