Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампаас арван хувийн тариф сонссон Монгол Улс АНУ руу ямар бараа экспортолдог вэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.04.02/ танилцуулсан хариу тариф цар тахлаас дөнгөж сэргээд буй дэлхийн эдийн засагт томоохон цохилт болж орж ирлээ. Цагаан ордон Трампын хариу татвар тавьсан 180 орчим орны жагсаалтыг нийтэлсэн. Трампын тавьсан тарифыг багцалбал:

10 хувийн суурь татвар

Цагаан ордны ахлах албан тушаалтан сэтгүүлчдэд хэлэхдээ АНУ-ын бараанд татвар тавьдаг бүх орнуудад арван хувийн суурь татвар тавина хэмээжээ. Зарим улсууд зөвхөн суурь татварт л хамаарна, үүнд:

Монгол Улс

Их Британи

Сингапур

Австрали

Шинэ Зеланд

Турк

Колумб

Аргентин

Эль Сальвадор

АНЭУ

Саудын Араб

Монгол Улс АНУ руу ямар бараа экспортолдог вэ

Гаалийн цахим үйлчилгээний системээс харвал Монгол Улс 2024 онд АНУ-руу боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, дотоод шаталтын хөдөлгүүрийн эд анги, свитер, пуловер, агаарын хөлөг, хэрэгслийн эд анги гэх мэт 166,370,000 ам.долларын бараа экспортолсон байна. Үүнд 10 хувийн гаалийн татвар оноовол 16,637,000 ам.доллар болно.

Хамгийн өндөр татвартай орнуудад нэмэлт тариф

Цагаан ордны албаны хүмүүс мэдээлснээр дөрөвдүгээр сарын еснөөс эхлэн хамгийн өндөр гаалийн татвартай 60 орчим оронд тодорхой хариу тариф оноох аж. Тэдний мэдээлснээр эдгээр улс нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж, АНУ-ын худалдаанд тарифын бус саад тавьдаг, Америкийн эдийн засгийн зорилгыг алдагдуулсан байна.

Нэмэлт тариф оноох улсуудаас дурдвал:

Европын холбоо 20 хувь

БНХАУ 34 хувь

Вьетнам 46 хувь

Тайланд 36 хувь

Япон 24 хувь

Камбож 49 хувь

Өмнөд Африк 30 хувь

Тайвань 32 хувь

Дэлхийн зах зээлд ямар нөлөө үзүүлэв

Трампын тарифын дараа алтны үнэ түүхэн дээд хэмжээнд буюу унц нь 3,160 ам.доллар хүрчээ. Nasdaq фьючерс 4 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр долоон Америк компанийн үнэлгээнээс 760 тэрбум ам.доллар арчигджээ. Эдгээрээс “Apple” компанийн хувьцаа хамгийн их буюу долоон хувиар унасан байна. Учир нь тус компани БНХАУ-д iPhone-уудаа үйлдвэрлэдэг. АНУ-ын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 14 нэгжээр буурч 4.04 хувьд хүрчээ.

S&P 500 фьючерс 3.3 хувь, Их Британийн FTSE фьючерс 1.8 хувь, Европын фьючерс 2 хувь хувиар буурчээ. Японы Nikkei индекс 3.9 хувь буюу сүүлийн найман сард үзэгдээгүй бага хэмжээнд хүрсэн байна. БНСУ-ын Kospi 2 хувь, Австрали хувьцаануудын ханш 2 хувиар баарсан юм. Иенээс бусад валютын ханш ам.долларын эсрэг суларсан байна.

Эх сурвалж: BBC, The Guardian, Гаалийн цахим үйлчилгээний газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч
өмгөөлөгч
4 сар 3, 2025 09:43

манайх ямар юм нийлүүлэх биш дээ

Зочин
Зочин
4 сар 3, 2025 09:49

Эргүү хүүрээ Хятадаас авах бараа багасна. Манайхаас нүүрс авах багасна

Зочин
Зочин
4 сар 3, 2025 09:48

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 3, 2025 09:53

Монголд маань ажлын байр нэмэгдэх сайн т�##�тай л юм, хэрэв нэмэлт тарифтай орнууд манайд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд АНУ-д гаргав�##�.

Зочин
Зочин
4 сар 3, 2025 10:00
Reply to  Зочин

Ийм тэнэг хүүр байх гэж

Зочин
Зочин
4 сар 3, 2025 10:21

Жомбого Трамп

Монгол хүн
Монгол хүн
4 сар 3, 2025 21:21
Reply to  Зочин

Ер нь сайн панзчин шиг байгаан шүү !

Зочин
Зочин
4 сар 3, 2025 14:21

Ажлаа мэддэг мундаг хүн шүү, бас хүнлэг сэтгэлтэй, атаман эр дээ.

Зочин
Зочин
4 сар 3, 2025 19:16

Жомбого Трамп

Иргэн Бат
Иргэн Бат
4 сар 11, 2025 23:32

Америк чинь золбингуудын орон гэхэд аймаар шүү

Холбоотой мэдээ

Back to top button