“Tesla”-гийн эхний улирлын борлуулалт их хэмжээгээр буурлаа

“Tesla” компанийн эхний улирлын борлуулалт 13 хувиар буурч, сүүлийн гурван жилд үзэгдээгүй бага хэмжээнд хүрсэн байна. Ийм хэмжээгээр борлуулалт буурсан нь тус компанийн захирал Илон Маск АНУ болон гаднын орнуудын улс төрд оролцож эхэлсэн явдлаас гадна бусад компанийн өрсөлдөөн нэмэгдсэнтэй холбоотой юм.
Нэгэн цагт дэлхийн цахилгаан машины зах зээлийг тэргүүлдэг байсан “Tesla”-гийн борлуулалт нэгдүгээр улиралд ийнхүү буурсан нь тус компанийн байр суурь ганхаж буйг харууллаа. Эхний улирлын борлуулалтын мэдээ гарсны дараа “Tesla” компанийн хувьцаа унасан юм. Гэхдээ “Politico” агентлаг Маск Ерөнхийлөгч Доналд Трампын зөвлөхийн ажлаа удахгүй хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа гэж мэдээлсний дараа ханш нь эргээд өссөн байна.
Цагаан ордон “Politico”-гийн мэдээллийг үгүйсгэж Маскийг засгийн газрын зардал танаж, холбооны төрийн алба хаагчдын ажиллах хүчийг цомхотгох зорилгоо биелүүлэхийн тулд албан тушаалдаа үлдэнэ гэжээ. “Stock Trader Network”-ийн ахлах стратегич, “Tesla” компанид албан тушаал хашдаг Деннис Дик “Хувьцаа эзэмшигчид Маскийг Tesla брэндийг сэргээхэд анхаарлаа хандуулах цаг гаргана гэж найдаж байгаа” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.