ГИДЗГ-т тулгамдсан асуудал, тэдгээрийн шийдлийн талаар эрдэмтэн судлаачид хэлэлцлээ

Говийн их дархан цаазат газрын хамгаалал, судалгаа, тулгамдсан асуудал, шийдэл сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.04.04/ боллоо.
Хоёр жилд нэг удаа болдог тус хуралд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн байгаль хамгаалагч, захиргааны бүрэлдэхүүн болон биологийн хүрээлэнгийн судлаачид, олон улсын байгууллагуудын төлөөллүүд, яамны албан төлөөлөөгчид оролцож байна. Хурлын хүрээнд ирүүлсэн 22 судалгааны материалаас 18-ыг нь сонгож, өнөөдөр танилцууллаа.

Ингээд уур амьсгалын өөрчлөлт, иргэдийн аж ахуйн амьдрал говьд болон зэрлэг амьтадад хэрхэн нөлөөлж буй. Түүнийг зохицуулах ямар санаачилга байгаа зэрэг асуудлаар эрдэмтэн судлаачид хэлэлцлээ.

Хурлын явцад Говийн их дархан цаазат газрын А болон Б хэсэгт нутагшдаг Мазаалай, Тахь, Хавтгай, Хар сүүлт, Хулан зэрэг амьтадын тархац нутаг хүний үйл ажиллагаанаас үүдэж хумигдаж байгааг онцлов.

Мөн Нарансэвстэй боомтын асуудал хамгийн гол тулгамдсан асуудлуудын нэг болсныг судлаачид тайлагналаа. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж гарч буй амьтадын усан хангамжийн асуудлыг хөв цөөрөм, худаг байгуулах зэргээр шийдвэрлэж байгааг танилцууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.