Нийгэм мэдээ
50 см цасан бүрхүүл тогтсон тул тахийн сүрэгт өвс тавьж өгчээ

Говийн их дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрт цас их хэмжээгээр цасан бүрхүүл тогтож, тал газарт 15-20 см, уулархаг болон гуу жалганд 40-52 см зузаантай цасан бүрхүүл тогтоод байна.
Таван сумын нутаг дэвсгэрийг дамнан оршдог тус газарт сэргээн нутагшуулж байгаа тахийн 21 үржлийн сүрэг, азарган үрээний 4 сүрэг нийт 273 тоо толгой тахь байна.
Цагийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 17-19-ний өдрүүдэд тахийн сүрэгт хяналт шалгалт, мониторингийн ажлыг хэрэгжүүлж мөн 185 боодол өвс тавьж өгчээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НААД ТАХЬНУУД ХӨӨРХӨН ЮМ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ АМЬТАД ШҮҮ НЭГ ДУТАГДАЛ БАЙНА МОНГОЛ АДУУНЫ АЗАРГЫГ ХЭМХ ЗОДЧИХООД ТАХИЙН АЗАРГАНУУД ГҮҮ БАЙДАСНУУДЫГ ЗЭРЛЭГЭЭР ХҮЧИНДДЭГ БИ НҮДЭЭРЭЭ ХАРСАН МОНГОЛ АДУУНЫ БАЙДАС ХАНГИНАТАЛ ХАШГИРААД ХҮЧИНДҮҮЛЖ БАЙСАН ДАРАА НЬ АЙМААР ИХ ШЭЭСИЙШТ ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ