Гадаад мэдээДЭЛХИЙ

“Samsung”-ийн ашиг эхний улиралд 21 хувиар буурах төлөвтэй байна

“Samsung Electronics” компанийн ашиг энэ жилийн эхний улиралд 21 хувиар буурах төлөвтэй байна. Энэ бууралт хиймэл оюун ухаан хөгжүүлэх микрочипийн худалдаа саарч, гэрээтэй микрочип үйлдвэрлэх бизнес нь алдагдал хүлээсээр байгаатай холбоотой юм. Санах ойн чип үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Samsung Electronics” мягмар гарагт /2025.04.08/ эхний улирлын ашгаа урьдчилсан байдлаар танилцуулна.

Өнгөрсөн жил тус компанийн гол өрсөлдөгч болох “SK Hynix” компани “Nvidia”-д өндөр хүчин чадалтай санах ойн чипийн нийлүүлэлтээрээ “Samsung”-ийг гүйцсэн. Тэр цагаас хойш “Samsung Electronics”-ийн микрочипийн борлуулалтаас олох ашиг буурч байгаа юм. Өндөр зэрэглэлийн чипийн зах зээл дээр “Samsung” тааруухан амжилттай байгаа нь тийм ч дэвшилтэт бус бүтээгдэхүүн хэрэглэдэг БНХАУ гэх мэт орнууд дахь үйлчлүүлэгчдээс борлуулалт нь их хэмжээний хамааралтай болжээ.

“NH Investment & Securities” фирмийн ахлах шинжээч Рюү Ён Хо хэлэхдээ өмнөх улиралд АНУ-ын хязгаарлалтаас болж их хэмжээний чип худалдаж авсан тул энэ улиралд БНХАУ дахь үйлчлүүлэгчдийн эрэлт буурсан гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button