Гадаад мэдээДЭЛХИЙ

Макрон ОХУ энхийн тохиролцооноос татгалзсаар байвал хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ням гарагт /2025.04.06/ ОХУ энхийн тохиролцооноос татгалзсаар байвал хатуу арга хэмжээ авахыг уриалсан байна. Украинд энх тайван тогтоох гэсэн АНУ болон Европ хүчин чармайлтыг үл харгалзан ОХУ хүүхэд болон энгийн иргэдийг хөнөөсөн хэвээр байна гэж тэр мэдэгсэн юм.

Сүүлийн үед АНУ-ын албан тушаалтнууд Москвагийн энхийн хэлэлцээг сунжруулж буй арга барилаас залхах болсон. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков өнгөрсөн долоо хоногт Вашингтоны санаачилсан энхийн хэлэлцээг одоогийн хувилбараар хүлээн авахгүй боломжгүй гэсэн билээ. Одоо Вашингтон ОХУ-ыг хэлэлцээний ширээний ард суулгахын тулд эдийн засаг, дипломат байдлаар ямар шахалт үзүүлж болохыг авч үзэж байгаа гэж эх сурвалжууд өнгөрсөн долоо хоногт “Reuters” агентлагт хэлсэн.

Макрон хэлэхдээ Украин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн гал зогсоох саналыг хүлээн авч, Европын орнууд энх тайвныг тогтоохоор ажиллаж байгаа ч ОХУ энгийн иргэдийг үл тоомсорлон дайныг илүү эрчимтэй үргэлжлүүлж байна гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Дайныг хэн дэмжиж байгаа гэхээр мөхөс миний бодлоор ЕХ, НАТО тусламж нэрээр хуучин зэвсгээ борлуулж энгийн иргэдийг дормжилж дундаас нь ашиг хонжоо хайж Украйнчуудаар тоглож байна даа.Энэ б�##�мад ажиллагаа хар�##�ган нэгнээс болж манайд ч тохиохыг үгүйсгэх аргагүй.

Зочи
Зочи
Reply to  тогтох

Ukrainchuud bas cham shig erguugees teneg baih uu m#l aa

Зочин
Зочин

Энэ гомо мэддэг ий муу

Зочин
Зочин

Гомо ингэж байж Орост тэгшлүүлэх нь

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Орос дайныг үргэлжлүүлэх сонирхллтой байхаа.

Зочин
Зочин

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button