
Сэлбэ голтой холбоотой төслүүд Улаанбаатар хотод сүүлийн 10 жилийн турш яригдсан. Хоёр ч засаг даргын нүүрийг үзсэн уг төслийг өнгөрсөн жил хотын дарга Х.Нямбаатар эхлүүлсэн.
Ийнхүү арваад жилийн турш яригдсан "Сэлбэ Сэргэлт" төслийн талаар анхны санал, санаачилга хийгээд одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэе.
Тус гол дагуух төсөл 2013 оноос эхлэлтэй.
Гэвч 2022 оны сүүлд “Сэрүүн Сэлбэ” төслийн асуудал үүссэн. Тухайн төсөл нь голын урсацыг нэмэгдүүлэх, тохижуулах нэрийдлээр БНХАУ-ын засгийн газартай 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2018 онд хийсэн юм. Дээрх хэлэлцээрээс хойш дөрвөн жилийн дараагаар Сэлбэ голтой холбоотой төслийн асуудал дахин хөндөгдөж, мэдээллүүд тархах үеэр төслийн нэгжийг иргэн Б.Цэцэг удирдахаар болсон нь олны анхаарлыг татсан.
Төслийг нийт 3.1 тэрбум төгрөгөөр төсөвлөж байсан ч 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд нийслэлийн ИТХ “Сэрүүн Сэлбэ” төслийг эгүүлэн татахаар болсон юм.
Үүний дараа 2023 онд тухайн үеийн хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байв.
Ингэхдээ Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, дөрвөн гүүрэн байгууламж, есөн нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэхээр зураг төслийн ажлыг эхлүүлсэн. Гэвч удалгүй тэрбээр даргын суудлаасаа бууж, түүний оронд Х.Нямбаатар хотын шинэ даргын үүрэгт ажлыг авсан.
Ийнхүү Х.Нямбаатар дарга болохдоо Улаанбаатар хотыг гэнэтийн үерээс хамгаалах “Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн ажил болох Сэлбийн далангийн барилга угсралтыг эхлүүлсэн. Тодруулбал, Сэлбэ голын дагуу хамгийн сайн хийцлэлээр 1.4 км үерийн түшиц хана барих төсвийг нийслэлээс шийдэж, өнгөрсөн оны зургаадугаар сарын сүүлээр ажлаа эхлүүлсэн.
Тиймээс бид тус үерийн далангийн нөхцөл байдалтай танилцахаар очив.
Биднийг очиж сурвалжилахад нэг км түшиц ханыг барьсан байлаа. Ханыг газар доор нэг метр 50 см цутгаж, өргөн ултай, төмөр бетон хийцтэй 4-5 метр өндөр барьж, байв.
Одоогоор барилгын талбайд арав гаруй хүн ажиллаж байгаа харагдах бөгөөд тэд далангийн газар доор орох хэсгийг янзалж байв. Сэлбэ дагуу байх бургас, бутыг сугалж, татсан байгаа харагдана. Анхнаасаа сэлбийн эрэг дагуух бургаснуудыг голын голдиролд өөрчлөлт оруулдаг хэмээн сугалж байсан.

Сэлбэ дагуу амьдардаг иргэд ам муутай байлаа. Байсхийгээд л сэлбэ голын урсацыг өөрчилж, бургасыг нь хүртэл хядаад авчихсанд тааламжтай хандах нэгэн байсангүй. Нэг гоё зураг төсөл яриад л ухаад эхэлдэг ч хэрэгжсэн нь алга.

Иргэн Б.Н
Уг нь Сэлбийн эрэг дагуу амьдардаг хүмүүст энэ хавийн гол болон үзэгдэх орчин нэн чухал байдаг. Гэхээ одоо ингээд хашаалж байгаа бол давуу талгүй л болж байна. Яах вэ, үер ямар хүнд байдгийг мэднэ. Гэхдээ ингэж шоронжуулсан байдалтай байвал хэн хүнгүй л муухай санагдаж байна. Манай төр засгийнхан юмыг засаж, залруулахдаа дандаа л сонин шийдэл гаргаж байна.

Иргэн А.Ч
Энэ хоёр ханыг 20 тэрбумаар хийж байгаа гэсэн. Бүхэл бүтэн 240 хүүхдийн багтаамжтай сургууль барих мөнгөөр ингэж тоглож байгаад хэлэх үг алга. Үерийн хамгаалалтын маш олон шийдэл, гарц байдаг. Тэндээс сурч, санаа авч хийх боломжтой байхад, хамаг юмнаас нь тусгаарлаад хоёр хана барьчихсан байгаад ёстой гайхаж байна. Энд эрх мэдэлтэн, албан тушаалтнууд амьдрахгүй болохоор бидэнд ямар хүнд санагдаж байгааг мэдэхгүй л дээ.

Иргэн Л.Н
Амралтын өдрүүдэд энэ хоёр хананы талаар шуугиад эхэлсэн. Гайхаад хартал нээрэн л арай дэндүү юм барьж байгуулж байна. Хүмүүс фейсбүүкт "Берлины хана шиг" гээд байсан. Үнэн шүү. Нар, ус үзүүлэхгүй гэсэн шоронгийн хана шиг л санагдаад байгаа юм. Уг нь анхны зураг төсөл нь жигтэйхэн л сайхан харагдсан. Гэхдээ яг тэрийгээ хийх юм уу даа. Энэ хоёр бетонон хана чинь 20 тэрбум гэсэн. Тэгэхээр тохижиолтод нь хэдэн төгрөг зарцуулах бол. Татвар төлж, амьдардаг иргэдийнхээ нурууг, нугасалж дуусахгүй юм даа.
-Далангийн ажил дуусаж, тохижилт хийгдсэний дараа анхны зураг төсөл шиг болно-

Ийнхүү тус байгууламжын ажлыг хариуцаж байгаа албаныхнаас тодруулахад, Далангийн үндсэн ажлыг дуусгасны дараа явган зам, дугуйн зам, тохижилт хийж, ойр орчмын үзэмжийг сайжруулахаар нэмэлт тохижилт хийнэ. Мөн одоогийн байдлаар 380 орчим метр түшиц хана суулгах ажил л үлдснэ" гэлээ.
Мөн ажил гүйцэтгэгч “Билгүүн Монгол” компанийн өгч байгаа мэдээллээр бол ирэх зургадугаар сарын 30-нд Сэлбийн үерийн хамгаалалтын далан буюу түшиц хана барих ажлыг хийж дуусгах юм.
Энэхүү ажлын хүрээнд санхүүжилтыг дурдахгүй байхын аргагүй. Нийслэлийн төсвөөс 20 тэрбумыг төсөвлөжээ.

Нэмэлтээр дурдахад, энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа "Билгүүн Монгол" компани нь Тавантолгойн нүүрс баяжуулах төслийн газар доорх байгууламж, түшиц далангийн ажлыг хийж байсан аж.
Мөн өнгөрсөн зун ажлаа хүлээж авсныхаа дараа “үерийн хамгаалалтын даланг наймдугаар сарын 20-н гэхэд барьж дуусгах төлөвлөгөөтэй” гэж ам гарч байсан ч товлосон хугацаандаа дуусгаагүй юм.
Харин энэ удаа өнгөрсөн жил дуусгаагүй ажлаа энэ жил бүрэн дуусгана гэж дахин ам өчиг өгсөн.
Одоо баригдаж буй “Сэлбэ сэргэлт” төсөл анхны зургаасаа өөр байгаа талаар НЗДТГ болон УБЗАА-аас тодрууллаа.
2023 оны долоодугаар сард болсон үерийн үеэр Сэлбэ голын эрэг дагуу 3.5 метр шороон далан байсан. Харин барьж байгаа далан нь газрынхаа өндрөөс хамааран 4.5 метр хүртэлх төмөр бетон хийцтэй. 2005 оноос хойш барилгажилт ихэссэнээр Сэлбэ голын голдирол нарийсаж байна. Төслийн зургийг энэхүү хүндхэн нөхцөл байдалд зориулж гаргасан. Сэлбэ гол Дунд голтой нийлж буй уг хэсэг хана, хамгаалалт хийхгүй бол “Буянгийн зам” орчмын орон сууц байнгын усанд автах юм. Тиймээс их хэмжээний усыг өнгөрөөх хамгийн зөв шийдэл бол тэгш өнцөгт огтлолцол учраас өндөр түшиц хана хийж байгаа юм.
Зургийн дагуу тохижуулж дуусгаснаар иргэд амарч суух, голын чимээ сонсож суух нөхцөлийг хангасан байхаар төлөвлөлтийг хийсэн. Далан байгууламжийн ажил дуусаж тохижилт хийсний дараа энэхүү далан өндөр харагдахгүй. Иргэдийн хүсэж буй тохижилтын ажлыг хийж эхлээгүй байгаа учраас далан нь өндөр харагдаж байгаа юм. Өнгөрсөн оны долдугаар сарын үерээр Сэлбэ голын усны түвшин хэмжилтээр секундэд 45 шоо метр ус өнгөрүүлсэн. Харин ойрын жилүүдэд үүнтэй харьцуулахад 5-7 дахин их үерийн ус орж ирэх магадлалтай" гэсэн мэдээллийг бидэнд өглөө.
Ямартай ч энэхүү “Сэлбэ сэргэлт” төсөл анхны зургаасаа гажиж, бараг л Берлиний хана шиг өндөр, дээр нь өнгө үзэмж муутай хашаа барьж байна гэж иргэд шүүмжилж байгаа. Гэхдээ албаныхан энэхүү даланг зураг шигээ болгоно, үерээс сайн хамгаална гэж мэдээлээд байгаа юм.
Тэгэхээр зургаадугаар сарын 30-ны өдөр олон нийтийн амрах, агаарлах, тухтай орчинг цогцлоосон "Сэлбэ сэргэлт" төслийн үр дүнг хүлээх л үлдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
д�##�ан гэдэг ойлголт өөр л дөө. энгийн хүний нүдээр харсан ч ус үерийн хүчийг бууруулах н�##�уу бүтэцтэй байдгаас хашаа шиг босоо д�##�ан гэж хараагүй л юм байна. усны цохилтонд унаад лөгнө шүү дээ. яар�##�тай зогсоож зөв болгох хэрэгтэй
Энэ шорон шиг ажлаа болиоч. Гадаад улсад ийм хашаа байдаггүй шүү.
Ажил нь дуусаагүй бнаа.
Онгоцны буудлын хавьд л байдаг байх
За битгий хуц.хушуу нэмэхээр хуруу нэм.одоо дээрээс нь дахиад өндөрлөөд өгөхөд л болно.тэгээд 2 захаар нь мойлны монос тарина.
Д�##�ан барьж чадах компани Монголд байхгүйшдээ орнуудаар хийлгэдэг байсан
Ийм нарийхан юм хийдэг нь яаж байгаа юм бэ. Багахан шороо чигжиж дүүрээд, ус х�##�иад будаа.
Сэлбэ гол руу хүн орж голын хөвөөнд суух асууд�##� байхгүй болох нээ дээ. Уг нь тохижуулаад тийм болох юм бол уу гэж бодсон юм сан.
Живэж үхснээс жаргаж амьдарсан нь дээр биш!!! Живлээ үхлээ өндөр д�##�ан гэж хашиграад байсан одоо хэрэггүй болсон уу??? Энэ зун хэрэгтэй хэрэггүй нь үзүүлээд өгөх байлгүй дээ хө тайван байцаа!!!
цементэн ширэнгэ барьж гол горхи руу дайрч зай завсаргүй шавааруулж байхад нь ган хийдэггүй байсан сэтгүүл зүй одоо юугаа х уц аад байнаа одоо яа гээд х у цаад байгаа юм бэ үер уснаас л хамга�##�ах гэж байгааг харахгүй байна уу.татварын мөнгийг тэртэй тэргүй үрэн таран идэж уудаг улс ингээд ч болов иргэддээ зарцуулсан нь зөвөө зөв
"Барилгажилт ихэссэнээр голын голдрил багассан" гэдэг авлига хээл хахууль гэж уншигдаж байна. Голын голдрилыг бүү өөрчил газар орны тогтоц хүнээс илүү уха�##�аг. Үерээр хүмүүсийг бүү айлга. Шударгаар ажилаа хий.
Манайханы нэг зан бнаа. Дөнгөж ажил эхэлж байхад л муулаад л. Хүлээцтэй тэвчээртэй байж болдоггүй зан 90 оноос хойш хүмүүсийн тархи толгойнд дэндүү гүн суучихлаа даа. Энэ нь төр толгойлж байгаа хүмүүсийн буруу үйлдэлтэй шууд холбоотой юм болов уу даа. Хулгай хийж, худлаа ярьсаар байгаад ард иргэдээ ийм болгож бна л даа.
Авилга хороололыг нураагаад асууд�##� шийдэгдэнэ гэсэн яасан юм бол
Үерйн усанд урсаад явчихаарагүй болж байгаа нь сайн. Харин ийм эрсдэлтэй газар байгаа айлуудыг �##�бадан нүүлгэх хэрэгтэй.
Маш үрэлгэн, ц�##�гардсан ажил,,! Хайран хөрөнгө мөнгө