Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын "Save Hills" гутлын дэлгүүр Монголын эмзэг бүлгийнхэнд зориулан 5817 гутал хандивлалаа

Олон улсын тусламж, хөгжлийн БНСУ дахь "Global Share" төрийн бус байгууллага өчигдөр /2025.04.07/ "Save Hills" гутлын дэлгүүрээс Монголын эмзэг бүлгийн хүмүүст зориулан 5817 хос гутал хандивлан илгээж буй талаар мэдэгдлээ.

Энэ удаад хандивласан гутлыг “Глобал шэйр” компаниар дамжуулан Монгол дахь тусламж хэрэгтэй айл өрх, ард иргэдэд хүргэх юм байна. Энэхүү хандив нь дотоодын брэндтэй хамтран хил дамнасан хөршүүдэд бодит тусламж үзүүлэх зорилготой аж.

Save Hills дэлгүүр нь боломж тааруу хүүхэд залуучуудад гутал хандивлах, өрх толгойлсон эхчүүдийг дэмжих байгууллагуудтай үргэлж хамтран тусламж хэрэгтэй улсуудад хандив илгээдэг байна.


Энэ талаар Save Hills-ийн гүйцэтгэх захирал Пак Жонг Хун "Хос гутал нь хэн нэгнийг үргэлжлүүлэн амьдрахад чухал гишгүүр болно гэдэгт би итгэдэг учраас би энэхүү хандивыг хийхээр шийдсэн. Цаашид ч Save Hills нь бусдад хуваалцаж нийгмийн хариуцлагаа биелүүлсээр байх болно” гэсэн байна.

Мөн Global Share компанийн Гүйцэтгэх захирал Ко Сон Хун "Монголын эрс тэс уур амьсгалтай, амьдрах орчин тааруу нөхцөлд гутал нь амьд үлдэхэд зайлшгүй шаардлагатай. Save Hills-ийн хандив нь зүгээр л бараа хүргэхээс гадна итгэл найдвар, халуун дулаан сэтгэлийг бэлэглэдэг агуу бэлэг юм” гэжээ.

2017 онд байгуулагдсан Глобал Шэйр ашгийн бус тусламжийн байгууллага нь ядуу, өрх толгойлсон гэр бүл, амьжиргааны баталгаажих түвшин доогуур бүлгийн хүүхдүүдэд туслах төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж, хүмүүнлэгийн тусламжийг дотоод, гадаадад тасралтгүй өргөжүүлж байна.

Эх сурвалж: ibabynews

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button