НИЙГЭМНийгэм мэдээ

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байршууллаа

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн.

Тодруулбал, Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай нэгдүгээр шугамыг барина. Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.

Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барина. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.

Нийтэлсэн: НЗДТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 8, 2025 10:30

ОДОО БАС НЭГ САЙХАН АЛТАН БОЛОМЖИЙГ АТГАН АВЧ АМЛАН АВЧ ТАМЛАН ХАЯХНЭЭ НИЙГЭМД ТУЛГАРЧ БАЙГАА ТУЛГАМДСАН АСУУДЛААР МӨНГӨ ХИЙГЭЭД СУРЧИХЛАА ШҮҮ.ЦАВЧАА ШАХАА ЮУ Ч ҮГҮЙ ЦУСЛАХ АЖИЛДАА ҮНЭН ГАРГУУД ЮМ.ИХ ИДЭЭД ХАГАРЧ ҮХВЭЛ СҮНС НЬ ТӨӨРӨӨД ҮЛДСЭН ГАРУУДАА БӨНДИЙТӨЛ ДАГУУЛЖ ЯВНА ДАА.ТЭНД ОЧООД ХҮН БАЙХДАА СУРСАН ЗАВААН ЗАНГАА ГАРГАХ ГЭЖ БАЙГААД АЛИНГАА АЛДАНА ДАА ГАНЦХАН БОЛОМЖ Л БАЙДАГ ҮЛДСЭН ГАРУУДАА ХОРЛОХ ЭНЭ БОЛ БОЛНОО

Холбоотой мэдээ

Back to top button