Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэгт 40 хэм хүрж халжээ

Энэтхэгийн цаг уурын алба энэ долоо хоногт тус улсын хойд хэсэг, тэр дундаа нийслэл Делид агаарын температур өндөр хэмд хүрч хална гэдгийг анхааруулжээ. Тодруулбал Харяана, Пунжаб, Ражастан, Гужарат мужид агаарын температур цельсийн 40 хэм хүрч магадгүй гэсэн юм.

Тэгвэл даваа гарагт /2025.04.07/ Дели хотын Сафдаржун, Ридж, Аяанагар бүсэд агаарын температур 40.2 градуст хүрчээ. Энэтхэг улсын хойд бүс ихэвчлэн дөрвөөс зургаадугаар сард хэт халдаг байна. Гэвч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэт халалт удаан хугацаагаар үргэлжлэх болсон юм. Өнгөрсөн жил Дели хотын дундаж температур 37 хэм байжээ.

Энэтхэгийн цаг уурын алба хүмүүсийг халуун үед гадагшаа гарахгүй байж, агаар салхи орж амьсгалдаг даавуун хувцас өмсөж, толгойгоо даавуу эсвэл шүхрээр халхлахыг зөвлөсөн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button