нийгэмНИЙГЭМНийгэм мэдээ

Хойлог шувууг хууль бусаар агнаж, зарах гэж байгаад эрүүгийн хуулиар шийтгүүлжээ

Хойлог шувууг хууль бусаар агнаж, зарах гэж оролдсон иргэн шүүхээс ял сонсжээ.

Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр хойлог шувууг хууль бусаар агнасан, дамлан зарах гэж оролдсон иргэн Б.Н-ыг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, баривчилсан байна. Тэрбээр өмнө нь эрүүгийн хуулиар таван сая төгрөгөөр торгуулж байсан ба давтан хэрэг үйлдэж дахин ял эдлэхээр болсон нь энэ аж.  

Цахим сүлжээнд хойлог шувууны махыг зарах болон худалдан авах хүсэлтэй хүмүүс тогтмол байсаар байгаа нь анхаарал татлаа.

Энэ талаар хориотой ан, агнуур хийдэг түүнийг дамлан зардаг ченж нараас  үнийн мэдээллийг тодруулж асуухад “Хойлог шувууны мах 250-300 мянган төгрөг” гэсэн хариултыг өгсөн юм.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан зориудаар гаршуулсан, үржүүлсэн,түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5,400,000-27 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг.

Т.ӨЛЗИЙМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button