Нийгэм мэдээ

"Өмнөговьд ажлаа зогсоосон уурхай байхгүй. Тавантолгой ХК ажилчдадаа 60%-ийн цалинг нь олгоод, амраасан"

Энэ сарын 7-ны өдөр "Энержи Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбат олон нийтэд мэдээлэл өгөх үедээ "Өмнөговь аймагт нүүрсний зарим компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон" гэж мэдээлсэн билээ.

Тэрбээр, "Цар тахлын дараах зах зээлийн нөхцөл байдал нэлээн хөөсрөлтэй байсан. Харин одоогийн байдлаар үнэ тариф болон нийлүүлэлт эрчимтэй буурч байна. Иймээс Өмнөговь аймгийн хэмжээнд зарим уурхай үйл ажиллагаагаа зогсоосон" хэмээн хэлсэн юм.

Энэ асуудалтай холбоотойгоор ямар компаниуд, яагаад үйл ажиллагаагаа хаасан талаар тус аймгийн нүүрсний уурхайн ажилтантай холбогдож тодрууллаа.

Уурхайн ажилтан, "Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг нүүрс, олборлолт, тээврийн компаниудаас үйл ажиллагаагаа зогсоосон байгууллага байхгүй. Харин орон нутгийн "Тавантолгой ХК" буюу Илч дулааныг зуунаас зуунд гэсэн компани л ажилчиддаа 60 хувийн цалин олгоод, түр амраачихсан байгаа. Яагаад амраасныг нь мэдэхгүй. Гэхдээ үйл ажиллагаа нь бол хэвийн үргэлжилнэ л гэсэн. Тавантолгой гэхээр хүмүүс "Эрдэнэс Тавантолгой"-той андуурах тохиолдол гардаг. Өмнөговь аймгийн өмчит уурхай гэдгийг онцолж, хэлмээр байна" гэсэн мэдээллийг өглөө.

Бид тус байгууллагатай холбогдож, дээрх мэдээллийг тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.

Ийнхүү "Тавантолгой ХК"-ийн талаар opendata сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл хайхад, дараах мэдээллүүд гарч ирлээ.

Дээрх мэдээллээс харахад, "Тавантолгой ХК" нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газар гэсэн бүртгэлтэй байна.

Анх 2006 онд байгуулагдсан тус компаниийн эзэшигчээр 12 хүн бүртгэлтэй байсан бөгөөд одоогийн байдлаар дөрвөн эзэмшигч хасагджээ.

Мөн одоогийн гүйцэтгэх захирлаар нь хууль зүй, дотоод хэргийн яам, захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гүнждагва ажиллаж байна. Харин ТУЗ-ийн дарга Г.Цог-Өрнөхийн хувьд хоёр жилийн өмнө насанд хүрээгүй хүүхэд хүчирхийллийг завдсан гэх хэрэгт холбогдож, шалгагдаж байсан нэгэн юм.

Орон нутгийн өмчит "Тавантолгой ХК" нь анх байгуулагдсан цагаасаа дээрх арван чиглэлээр үйл ажиллагаагаа бүртгүүлж байжээ.

Тус компанийн талаар нэмэлт мэдээлэл хүргэхэд, Тавантолгойн коксждог нvvрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээр эхний аравдугаарт багтдаг байна. Үүнээс дөрөвдүгээр давхаргын коксжих нvvрсний баяжмалын гарц Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлvvлдэг нvvрснээс коксжих чанараараа давуу байдаг юм байна. Ордыг 1966-оноос эхэлж ил уурхайгаар ашиглаж Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн төв болон ойролцоох сумдын нvvрсний хэрэгцээг хангаж иржээ. Мөн хамгийн анх 1934-1935 онд нутгийн дархчууд болон ахмадууд тус газарт чулуун нүүрс байдгийг нээж илрүүлсэн байна. Үүний дараагаар ахуйдаа хэрэглэн, сум аймагтаа нийлүүлдэг болсон байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 11, 2025 10:16

ДАМПУУРАЛ АЙСУЙ

Зочин
Зочин
4 сар 11, 2025 15:50

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
4 сар 11, 2025 18:43

зогсоосон. Туслан гүйцэтгэх компаниуд зогссон. 60% өгдөггүй компаниуд байгаа ш дээ. Хэзээ эхлэх бол гээд бараг 5 сар ажилгүй байна

Зочин
Зочин
4 сар 11, 2025 19:14

Монголын бүх ард түмэн эзэмших хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 11, 2025 19:23

ТУЗ-ын дарга нь эрэгтэй хүүхэд хүчиндээд шоронд. Уурхай ха�##�гаа барьсан

Зочин
Зочин
4 сар 13, 2025 03:55

аймаг болгон баялагаа өөрсдөө эзэмшээд хувьдаа хэдхэн хүн баяжаад байх юм бол Монгол гэж тусгаар улс байх хэрэг байн уу? Төр буцаан авч нийт ард түмний өмчит болгох хэрэгтэй!

Холбоотой мэдээ

Back to top button