
Өмнөд Суданы 800 иргэнийг Монгол Улсын энхийг сахиулагчид хамгаалалтдаа авчээ.
Өмнөд Суданы нутагт зэвсэгт мөргөлдөөн гарч, мөргөлдөөний голомтоос зугтаж гарсан энгийн иргэд өөрсдийг нь хамгаалж чадна гэж итгэж буйгаа илэрхийлэн Монгол Улсын энхийг сахиулагчдаар хамгаалуулахаар Абьемном суурин дахь “Сүбээдэй” түр баазын гадаа олноороо цугласан байна. Иймд энхийг сахиулагчид иргэдийг хамгаалалтдаа авчээ.

“Сүбээдэй” түр бааз нь Абьемном сууринд байрладаг бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн I мотобуудлагын рот энд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Суданы иргэд тус базад орой бүр ирж хоноглоод өглөө явдаг байна. Тус бүс нутгийн иргэдийн энэ үйлдэл нь аюул осол тохиолдвол авран хамгаалж чадах баатрууд гэж монгол цэрэгт итгэдэгтэй нь холбоотой талаар НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагааны цахим хуудаст бичжээ.
Энэ талаар НҮБ-ын цахим хуудаст мэдээлэхдээ, НҮБ-ын цэрэг тэр дундаа Монголын энхийг сахиулагчид аюул ослоос зугтаж ирсэн 800 гаруй дүрвэгчийг богино хугацаанд хамгаалалтад авч, эрсдэлээс хамгааллаа. Одоо ч хамгаалсаар байна. Монгол энхийг сахиулагчдыг Өмнөд Суданчууд “Бурхнаас бидэнд илгээсэн бэлэг” гэж өргөмжилдөг нь зүгээр ч нэг тодорхойлолт биш болохыг бидэнд нотлон харууллаа” хэмээгээд иргэдийг аюул, эрсдэлгүй орчинд хамгаалах үндсэн үүргээ Засгийн газар нь авч хэрэгжүүлэхийг дурджээ.
Мөн мэдээллийн дор "Баярлалаа, Монгол цэрэг", "Хамгаалалтад байгаа иргэдийн нэрийн өмнөөс НҮБ-ын цэрэгт талархаж байна", "Та бүхний ач тусыг хэзээ ч мартахгүй", "Талын монголын цэргүүд гайхалтай байна", "UNMISS танд баярлалаа, та манай ард түмэнд тусламж хэрэгтэй үед нь алдаа гаргаагүй" гэсэн талархлын сэтгэгдлүүд дүүрэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагааны цахим хуудаснаас унших боломжтой.
Линк: https://www.facebook.com/UnitedNationsMissionInSouthSudan/posts/pfbid02yJ3vLYjr8uRGcyHjyNZNEZBTuRX7tKGwdaSrA2HcWBF1bKSRQa1SgaFcrZkQcFo9l
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нутагтаа ирж ард түмэн газар шороогоо хамга�##�цгаая з�##�уус минь. Энд хэцүүдэж байгаа шүү
НҮБ цэрэг.их тус болж байна.
Дунд нь тeррористууд шург�##�аад томоохон дэлбэрэлт хийчихвий дээ. Тэгвэлч жинхэнэ утгаараа нэр яс 2 ол хуг�##�ана даа.
НАТО-ийн хөлсний цэргүүд. Яваандаа Монголыг НАТО-ийн цэргийн бааз болгох �##�сын зорилготой биз. "No war " гэж Оросын эсрэг хуцдаг хөлсний сурт�##� ухуулагч урвагчид байна.