Энэ жилийн Coachella хөгжмийн наадам эхэллээ

Өмнөд Калифорнийн цөл рүү хэдэн арван мянган хүн цуглаж байгаа энэ үед хөгжимд хайртай хэн бүхэн гэрээсээ хамгийн алдартай хөгжмийн наадам болох Coachella наадмыг үзэх боломжтой.
Өмнөх жилүүдийн нэгэн адил 2025 оны Coachella наадам нь нийт зургаан тайз, тэр дундаа гол тайзнаас шууд дамжуулалтыг үзэх боломжийг олгожээ. Шууд дамжуулалт өчигдөр оройны 19:00 (Зүүн бүсийн цагаар) цагаас цацагдаж эхэлсэн бөгөөд дараагийн тоглолтуудыг дэлхий даяар дараах хаягаар үзэх боломжтой
Coachella наадам “Quasar” гэх шинэ тайзтай болж байгаа бөгөөд уг тайзнаас шууд дамжуулалт цацагдаж буй юм.
Энэ жилийн наадмын гол уран бүтээлчдээр Lady Gaga, Travis Scott, Post Malone, Green Day нар нэрлэгдсэнээс гадна олон арван уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээрээ оролцож байна.
Coachella нь 4-р сарын 11-ний Баасан гарагаас 4-р сарын 13-ны Ням гараг хүртэл үргэлжлэх бөгөөд дараагийн долоо хоногт буюу 4-р сарын 18-ны Баасан гарагаас 4-р сарын 20-ны ням гараг хүртэл дахин зохиогдоно.
Эхний тоглолтод,
- Marina (өмнө нь “Marina and the Diamonds” нэрээр алдартай байсан) — 17:40
- Benson Boone — 19:05
- Missy Elliott — 21:00
- Харин оройн гол уран бүтээлч Lady Gaga — 23:10 цагт тайзан дээр гарна.
Lady Gaga шинэ цомог болох “Mayhem”-ийн хэд хэдэн шинэ дуугаа анх удаа амьд тоглолтоор толилуулах бөгөөд энэ нь түүний удахгүй болох Mayhem Ball дэлхийн аялан тоглолтын өмнө болж буйгаараа онцлог аж.
Бямба гараг буюу өнөөдөр хамтлагийн нэг гишүүн нь дуулиантай долоо хоногийг үдсэн алдарт Weezer хамтлаг цөл дундах Mojave тайзнаа 15:10 цагт тоглолтоо эхлүүлэхээр болжээ.
Үүний дараа Jimmy Eat World хамтлаг гол тайз дээр 16:00 цагт гарч, түүний дараа T-Pain 17:25 цагт тоглолтоо хийх юм.
Үргэлжлүүлэн, Charli XCX гол тайз дээр 19:15 цагт гарч, түүний дараа Green Day хамтлаг 21:05 цагт гол уран бүтээлчийн хувиар мөн тоглолтоо хийнэ. Оройн тоглолтыг Travis Scott 23:40 цагт тайзыг хааж дуусгана.
Coachella наадмын сүүлчийн шөнийг Post Malone 22:25 цагт хаах бөгөөд түүнээс өмнө реппер Megan Thee Stallion 20:35 цагт тоглолтоо хийнэ. Харин өдөр нь кантри ба рэп урсгалыг хослуулсан уран бүтээлч Shaboozey тайзан дээр 16:05 цагт гарах товтой байгаа аж.
Мөн алдарт Blackpink хамтлагийн гишүүн Jennie Outdoor тайз дээр 19:45 цагт тоглолт хийнэ. Түүний дараа Zedd 21:10 цагт үргэлжлүүлж, реппер Ty Dolla Sign Sahara тайз дээр 21:35 цагт тоглолтоо хийхээр хуваарь гарчээ.
Т. БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.