Өмнөд солонгост хүчтэй салхи шуурсны улмаас барилга нурж, цахилгаан тасарчээ

Өмнөд Солонгост даяар өнгөрсөн ням гарагт /2025.04.13/ хүчтэй салхи шуурч, хэд хэдэн газар барилгын байгууламж сүйдэх, цахилгаан тасрах зэрэг ноцтой хохирлууд гарлаа.
Кёнгги мужид салхины хурд 22.9 м/с хүрч, Сувон хотын зугаа цэнгэлийн бүсэд самбар унаж автомашин дээр унасан бөгөөд мөн Сувон өртөөний ойролцоох хана нурснаас шатаар явж байсан хэсэг хүн аюулд орох дөхсөн байна. Аз болоход хүний амь, эрүүл мэндэд хохирол учраагүй.
Улсан хотод хаягдсан үйлдвэрийн дээвэр хийсч ойролцоох цахилгаан дамжуулах тулгуур баганад мөргөснөөр 50 орчим айл өрхийн цахилгаан тасарсан байна. Харин Сөүл хотын хойд хэсэгт орших Үйжонбу хотод модны мөчир унаснаас 800 гаруй айл цахилгаангүй болсон байна. Мөн Жэжү арал болон бусад бүс нутгуудад өнгөрсөн шөнө дуустал хүчтэй салхи үргэлжилсэн ба зарим газарт 20-25 м/с хурдтай салхи үргэлжлэх төлөвтэй байна.
Иймд тус улсад оршин сууж буй монгол иргэд гадагшаа гарахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Mkor
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch