УЛС ТӨРУлс төрийн мэдээ
АН-ын бүлэг Ерөнхий сайдын эрх ямбыг хязгаарлах, чуулганд худал хэлдэггүй болох хууль боловсруулна

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдсан. Хуралдаан 10:00 цагаас эхэлж, сая өндөрлөлөө.
Иймд хуралдааны талаар АН-ын бүлгээс мэдээлэл өглөө. Хуралдааны эхэнд бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Эдийн засгийн эрх чөлөөг сэргээж, иргэдээ чинээлэг болгох" багц хуулийн шинэчлэлийг үе шаттайгаар хийхээр болсныг мэдээллээ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: АН-ын бүлэг гурван хуулийн өөрчлөлт хийж, өргөн барихаар болсноо мэдэгдлээ. Үүний хоёр нь Ерөнхий сайдын талаарх заалт байна. Тухайлбал,
- Ерөнхий сайдыг чуулганы танхимд УИХ-ын даргатай зэрэгцэж суудаг байдлыг болиулж, 126 гишүүн дунд суулгах Үндсэн хуульд заасан зарчмыг хэрэгжүүлэх хуулийн төсөл,
- УИХ-ын дэгийн тухай хуульд Ерөнхий сайдын мэдээллийг цаг гэсэн зохицуулалт байна. Энэ нь УИХ-ын өмнө нь Ерөнхий сайд ажлаа хариуцан гэдэг зарчмыг эвдэж байна. Тиймээс Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг гэж өөрчилж, гишүүд асуудаг. Асуултын хүрээнд Ерөнхий сайд биечлэн ирж хариулдаг болгохоор УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулна.
- УИХ-ын гишүүдээс бусад этгээд буюу чуулган дээр үг, хэлж мэдээлэл өгч байгаа албан тушаалтнууд хариуцлагатай байх тогтолцоог оруулж ирэхгүй бол УИХ-ын чуулган дээр илт худал ярьдаг байдал газар авлаа. УИХ-ын гишүүн чуулган дээр бусдыг гүтгэн доромжлохоос өөрөөр хариуцлага хүлээдэггүй. Гишүүдээс бусад хүмүүс чуулганд худал мэдээлэл өгсөн ч хариуцлага хүлээдэггүй. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-д худал хэлсэн албан тушаалтан нийтийн албанд ажиллах эрхгүй болдог хуулийн зохицуулалт хийнэ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
их хурлын гишүүнийг эргэн татах хууль боловсруулаач, тэгвэл дэмжсээр бна даанч чадахгүй л дээ, өөрсдөө татагдах тул
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch