НИЙГЭМСпорт

Блокны үйлдвэрээс дэлхийн дэвжээнд хүрсэн Б.Алтанчимэг холимог тулааны ОУХМ цолоор шагнууллаа

Хоёр ч удаа Монголдоо аваргалж Ази, Дэлхийн аваргад оролцох эрхийн эзэн болсон ч зардалгүйн улмаас тэмцээндээ явж чадаагүй Б.Алтанчимэг охин дахин нэг боломжоо алдалгүй дэлхийн дэвжээг зорихоор өнгөрсөн 2024 оны зун блокны үйлдвэрт ажиллаж байсан билээ.

Улмаар түүний тэмцээний зардлыг монголчууд нэгдэн бэлэглэснээр Б.Алтанчимэг холимог тулааны спортоор монголоо төлөөлж дэлхийн тэмцээнд оролцож амжилт гаргасан анхны монгол эмэгтэй болсон юм.

Энэ амжилтын эзэн болохдоо тэр дөнгөж 19 настай байв.

Мөн тэрбээр жюү жицү, бокс, таеквондогийн спортоор хичээллэдэг. Өнгөрсөн жилүүдэд улсдаа томоохонд тооцогдох тэмцээнүүдэд оролцож, өдөр амжилт үзүүлж байсан туршлагатай. Өдгөө Их засаг олон улсын их сургуулийн Аюулгүй байдал, Эрхзүйн ангид суралцдаг.

Тэгвэл хэд хэдэн спортын төрлөөр монголдоо аваргалж, Дэлхийн аваргын хүрэл, Азийн аваргын хүрэл медаль хүртсэн Б.Алтанчимэг Холимог тулааны спортын ОУХМ цол тэмдэг хүртээжээ.

Д.ЖАРГАЛМАА

Түүний ярилцлага:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 17, 2025 15:58

Хайран з�##�уу нас хайран эрүүл мэнд!!! Ямар айлын хүүхдүүд энэ спортоор хичээлэж байгаа нь тодорхой!!!

Зочин
Зочин
4 сар 17, 2025 16:21

Соци�##�измын үеийн цол гуншингаа болимоор юм. ОУХМ Конор Макарегор гэдэггүй биз дээ .

Холбоотой мэдээ

Back to top button