Б.Алтанчимэг: "Япон уу" гэх асуултын хариуг ялалтаар барьж, Монголынхоо далбааг мандуулсан
Хоёр ч удаа Монголдоо аваргалж Ази, Дэлхийн аваргад оролцох эрхийн эзэн болсон ч зардалгүйн улмаас тэмцээндээ явж чадаагүй Б.Алтанчимэг охин энэ удаагийн боломжоо алдалгүй дэлхийн дэвжээг зорихоор блокны үйлдвэрт ажиллаж байсан билээ.
Тэр жюү жицү, бокс, таеквондогийн спортоор хичээллэдэг. Өнгөрсөн жилүүдэд улсдаа томоохонд тооцогдох тэмцээнүүдэд оролцож, өдөр амжилт үзүүлж байсан юм. Харин тэр одоо холимог тулааны спортоор монголоо төлөөлж дэлхийн тэмцээнд оролцож, амжилт гаргасан анхны монгол эмэгтэй болоод байна.
Их засаг олон улсын их сургуулийн Аюулгүй байдал, Эрхзүйн ангид суралцдаг тэрээр хичээлийнхээ хажуугаар угаагч, худалдагч, цэвэрлэгчээс эхлээд олон ажил хийж байсан. Хэдийгээр гэр бүлийнхэн нь түүнийг төдийлөн дэмждэггүй ч энэ бүхний хажуугаар спортоо орхилгүй, бэлтгэл хийсээр 19 настай охин хэд хэдэн спортоор монголдоо аваргалж, Монгол Улсын төрийн далбааг дэлхийн дэвжээнд мандууллаа.
Энэ цаг мөчид тэмцээний зардлаа олохоор блокны үйлдвэрт ажиллаж байсан хүсэл тэмүүлэл дүүрэн охины зардлыг сайхан сэтгэлээр босгож өгсөн Монголчууд түүнээс илүү баярлан суугаа биз ээ.
Иймд бид энэ удаа Холимог тулааны ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд буй Б.Алтанчимэг охинтой холбогдож, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Өнгөрсөн зургаадугаар сард таны ярилцлага олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж монголчууд тэмцээний зардлыг нь бэлэглэж байсан. Түүнээс хойш хэдэн тэмцээнд оролцож, ямар амжилт гаргав?
-Баярлалаа. Би өнгөрсөн долдугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд явсан. Тэр миний оролцсон олон улсын анхны тэмцээн байсан. Тэндээс би хүрэл медаль хүртсэн. Дараа нь Филиппин улсын нийслэл Манила хотод болсон "АММА Manila Open" тэмцээнд оролцсон. Тэнд анх удаа мэргэжлийн тамирчинтай гар зөрүүлж үзээд, туршлага хуримтлуулан тэмцээндээ амжилттай оролцоод ирсэн.
Харин одоо би Узбекистан улсын нийслэл Ташкент хотод байна. Энд Холимог тулааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртээд байна.
-Монголын холимог тулааны спорт олон улсаас хол, хоцрогдолтой явдаг. Миний харж байгаагаар та дэлхийн тэмцээнд оролцсон анхны монгол эмэгтэй тамирчин болчхов уу?
-Эмэгтэй тамирчны хувьд тийм. Эрэгтэй тамирчдын хувьд өмнө нь монголоос Азийн аваргад нэг ах оролцоод түрүүлж байсан юм байна лээ.
-Анхны монгол эмэгтэй тамирчин болохоор бусад улсын тамирчид болон тэмцээн зохион байгуулагчдын хувьд соньхон байсан байх?
-Монгол гэж дуудахаар хүмүүс гайхаж их сонирхож байсан. Дээрээс нь миний насыг бас жаахан байна гээд ихэнх тамирчид гайхаж, “чамд том ирээдүй” байна гэж хэлж байсан.
-Бэлтгэлийн хувьд?
-Тэмцээний зардал бүрдсэний дараа ажлаа орхиод бүх цагаа бэлтгэлдээ зориулсан. Азийн аваргад хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд бэлдээд явсан. Дараа нь нэг долоо хоног амраад дахин бэлтгэлдээ орсон. Харин есдүгээр сард хичээлээ л хийсэн.
-Багштай болсон уу?
-Одоогоор “One Team” клубийн Ш.Ганбаатар багш дээр бэлтгэл хийж байгаа. Харин яг холимог тулааны тэмцээнд явахад манай нарийн бичгийн дарга Г.Дашдаваа багш маань биднийг ахалж явдаг.
-Оролцсон тэмцээнүүдээсээ ямар туршлага хуримтлуулав?
-Хамгийн гоё туршлага нь “бидэнд ерөөсөө дутаад байх зүйл байхгүй юм байна” гэдгийг маш сайн ойлгосон. Хоёрдугаарт, том мундаг тамирчинтай таарвал техник, туршлагаас нь суралцдаг юм байна лээ. Бас зайлшгүй хэлэх ёстой зүйл нь гадагшаа тэмцээнд явж байгаа тамирчид зөвхөн тэмцээнд оролцох биш. Явахдаа юу бэлдэх вэ. Ямар цаг агаартай газарт очих уу гэдгээ судалж, тааруулах нь хамгийн чухал.
-ЯЛЖ ЯВААГАА МЭДЭЖ БАЙСАН Ч ГАР ӨРГӨХ ХҮРТЭЛ ТАЙВШРААГҮЙ-
-ДАШТ-д хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчинтай тоглож, ялсан. Энэ тоглолтынхоо талаар яривал?
-Узбекистаны дэмжигчид маш олон. Бөмбөр нүдэж, заалаар нэг орилж байсан. Тэр нь надад ямартай ч нөлөөлөөгүй. Би хийдгээ хийнэ гээл гарсан. Эхний үе ээ аваад өөрийгөө мэдэрчихсэн чигээрээ хоёр дээр яваад, гурваа дуусгасан. Энэ удаагийн тэмцээний хамгийн гоё нь өмнөх тэмцээнтэй ажил жин хассан ч гэсэн. Миний бие харьсангүй тогтвортой, сайн байсан. Бэлтгэл бүрэн хангагдсан. Сэтгэл зүй бэлэн болчихсон.
Хүрэл медалийн болзол хангачхаад, мөнгөн медалийн төлөө европын аварга тамирчинтай тоглосон. Тэр хүнийг судлаад тактик дээр нь ажиллах гэж үзсэн. Тэмцээн эхлээд хоёр үе тоглоод өөрийн алдаанаас болж хожигдсон. Манай өрсөлдөгч өөрөө барилдаан эхлүүлдэггүй. Хүн барилдаан эхлүүлбэл шуурхай ажилладаг хүн байсан. Тэгсэн би яг хөлд нь орж, араа алдаад хожигдол хүлээсэн.
Бас нэг зүйл заавал хүмүүст хэлээд өгөөч гэж хүсэх гэсэн юм.
Би тэмцээнээ дуусгаж сая өрөөндөө орж ирээд л интернэт орлоо. Тэгсэн зарим нэг сошиал сувгууд ямар ч эх сурвалжгүй намайг “Дэлхийн аварга боллоо” гээд сэвчихсэн байна. Амны билгээс ашдын бэлэг гэх сайхан үг бий л дээ. Гэхдээ бодит байдал дээр би чинь хөөрхий яг алтнаас атгаад алдчихсан. Авч чадаагүй шүү дээ. Тиймээс аварга боллоо гэж хэлүүлэх нь жаахан муухай санагдаж байна.
-Анх удаа дэлхийн том дэвжээнд гарч үзлээ. Хүсэж тэмүүлсэн дэвжээндээ гараад зогсох үед юу бодогдож байв.
-Би яг зөв газраа, байх ёстой байрандаа байгаа юм шиг санагдсан. Багш маань “ялсан ч ялагдсан чи зүгээр л чадах зүйлээ хийгээд хүрээд ир” гэдэг. Тэгээд би хийдэг зүйлээ л хийсэн. Хэрэв би олон хүний сэтгэлийг дарамт гэж хүлээж авсан бол өөрөө сэтгэлээр унаад юу ч хийж чадахгүй шүү дээ. Тиймээс тэр олон хүний сэтгэлийг дэмжлэг гэдгээр нь хүлээж аваад намайг олон хүн дэмжиж байгаа. Би чадна. Хийдгээ хийнэ л гээд дэвжээнд гарсан.
-Хүрэл медалийн төлөө тоглож ялаад Монгол Улсынхаа тугийг өргөх үедээ л баярлаж байгаагаа гаргах шиг болсон. Өмнө нь ялах нь тодорхой болчхоод байхад ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй?
-Би ялж байгаагаа мэдэж байсан. Угаасаа ялахаар болчихлоо гээд тулааныхаа үед сэтгэл зүйгээ бэлдсэн. Миний нэг дуртай үг байдаг. “Гараа өргүүлэх хүртэл өөрийгөө ялсанд бүү тооц” гэж. Тиймээс яг гараа өргүүлэх агшинд л би ялчихлаа гэдэг мэдрэмж авч, маш их баярласан. Бас энд биднийг Монгол гэж хараагүй. “Япон уу, Солонгос уу” гээд байсан учраас Монгол гэж ийм улс байдаг шүү гээд дэвжээн дээр далбаагаа мандуулахыг маш их хүсэж байсан. Хүслээ ч биелүүлсэн.
-МЕДАЛЬ АВАХАД "ХҮҮЕ МИНИЙ ОХИН, МИНИЙ ДҮҮ" ГЭСЭН. ХАРИН НЭГ МУЛТАРЧХААД ИРЭХДЭЭ БИ ХЭНИЙ Ч ХАРЬЯАЛАЛГҮЙ ТИЙМ ХҮН БОЛЧИХСОН-
-Хүмүүсийн бэлэглэсэн мөнгө тэмцээний зардалд нь хүрэлцсэн үү?
-Хүрэлцсэн. Сүүлийн тэмцээний зардал жаахан дутсан л даа. Гэхдээ ах, эгчийн тусламжаар болсон. Би хичээлдээ орчихсон. Тэмцээнүүд нэлээд шахуу байсан болохоор ажил хийх боломж гараагүй. Гэсэн ч сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар бүх зүйл амжилттай, сайхан бүтлээ.
-Өмнө нь гэрийнхэн нь дэмждэггүй байсан. Одоо олон улсын тэмцээнүүдийг зориход нь дэмжлэг үзүүлж байгаа юу. Үдэж өгдөг үү?
-Ээж гэрээс гарахад “За миний охин амжилт хүсье” гээд үнсээд явуулсан. Онгоцны буудлаас би ганцаараа явдаг.
-Харин амжилт гаргаад ирэхэд нь тосоод байж байдаг уу?
-Азийн аварга болоод ирэхэд тоссон. Дараа нь Манилагаас мултарчхаад ирэхэд хэн ч тосоогүй. Тэндээс би хүний итгэлийг алдах муухай юм байна гэдгийг ойлгосон. Нэгэнт алдчихсан яах ч араггүй. Дараагийнх дээрээ хичээх ёстой юм байна гэж бодсон. Гэхдээ тэр жаахан хэцүү санагддаг юм байна лээ.
Азийн аваргаас медаль хүртээд, дараагийн тэмцээндээ амжилт гаргахгүй мултарчих үед хүмүүсийн хандлага нь шал өөр болсон.
Хэрэв би амжилттай явбал "хүүе миний охин, миний дүү" гэдэг хэр нь. Би унаад ирмэгц хэний ч харьяалалгүй тийм хүн болчихсон. Тэр нь муухай. Энэ гэхдээ тамирчин хүмүүст тохиолддог л зүйл юм байна лээ. Эрхэн ойлгож авсандаа баяртай байгаа.
-Та “Зүгээр, ойлгосондоо харин ч баярлаж байна” гэлээ. Бодит байдал дээр амжилт гаргахгүй ирэхэд нь нийтийн хандах хандлага сэтгэл зүйд чинь яаж нөлөөлөв. Чи юу мэдрэв?
-Ер нь маш хэцүү л дээ. Тамирчин хүн мөнхийн л сэтгэлзүйтэйгээ тэмцэлдэж байдаг юм шиг санагдсан. Тэмцээний бэлтгэл, жин хасалт гээд хичээж хүчээ тултал нь шавхах гэхчлэн тэр бүх зүйлд дэмжлэг маш чухал. Гэтэл дэмжихгүй. Дээрээс нь шүүмжилж, доош хийдэг хүмүүс их байдаг юм байна лээ.
Таны хэлдгээр амжилт гаргаж ирснийг нь гоё тосож аваад амжилтгүй тамирчдыг тоохгүй байх нь ялгаврлан гадуурхалт шиг санагдсан. Адилхан л хөдөлмөрлөсөн шүү дээ. Тэрийг нь мэдэхгүй “ганц ялсан биз сүртэй юм. Арчаагүй юм бэ” гэх маш муухай. Тиймээс сэтгэлийн дэмжлэг л өгөхгүй бол хүмүүс ядаж чимээгүй байдаг байгаасай гэж бодсон.
-Дараагийн тэмцээн нь юу байх вэ?
-Дараа нь яг мэргэжлийн түвшинд тулаан хийж үзнэ гэж бодож байгаа.
-Товлогдсон тоглолт байгаа юу?
-Байхгүй. Гэхдээ төлөвлөгөө нь гарчихсан.
-Зун ажиллаж байсан блокны үйлдвэрээсээ хэзээ гарсан бэ. Ажилчидтайн нэлээд дотно харагдсан. Холбоотой байдаг уу?
-Ярилцлага өгөөд сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар тэмцээний зардлаа ч олсон болохоор блокны үйлдвэрийн ажлаа болиод бэлтгэлдээ орсон. Тэр үйлдвэрийн дарга маань “Баяр хүргэе. Миний дүү” гээд биччихсэн байна. Ер нь их амжилт хүсдэг. Баяр хүргэдэг. Тэр газар надад их дотно. Намайг анх яаж хүлээж авсныг нь бодохоор үйлдвэрийн дарга аа бас хүндэлж, хайр хүрдэг. Анх эрэгтэй хүн л ажилладаг газар. Эрэгтэйчүүд нь ажлаа голоод хийхгүй байна гэх үед нь би зорилгоо хэлж байсан. “Би оюутан хүн. Надад дэлхийн тэмцээнд явах мөнгө хэрэгтэй байгаа учир би ажиллаж мөнгө хураах хэрэгтэй байна аа” гэсэн. Тэгээд тэр дарга “Чамайг ойлгож байна. Ажилд авлаа” гэж хэлээд маш гоё хүлээж авсан.
Одоо бодоход ч яг тэр үе хамгийн гоё нь байсан. Тэндээс эхлээд өдий зэрэгтэй яваагаа бодохоор хүн бүрд, хором мөч бүрд талархаж яг тэр үеийн сэтгэл хөдлөл мэдрэгдээд яг уйлах гээд байдаг. /нулимсаа арчив/
-Чиний ярилцлагыг одоогоор 3.7 сая хүн үзсэн байна лээ. Гадуур явахад хүмүүс таньж байна уу?
-Таньдаг болсон. Зарим нь “нөгөө боксчин охин байна” гэнэ. “Өө нөгөө хөөрхөн охин байна. Нөгөө мундаг охин байна” гэхчлэн. Хэзээ хэзээний танил хүмүүс шиг ах эгч нартай гар бариад зөрөх тохиолдол их байдаг. Сургуулийн хамт олон маань бас маш гоёор хүлээж авсан. Багш нар маань хүртэл “танай ангид ийм оюутан байгаа нь том бахархал шүү. Дараагийн тэмцээнд нь амжилт хүсье” гэдэг.
-Чамайг дэмжиж энэ хүртэл хөтөлсөн хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Үнэхээр их баярлаж байна. Нэг хүний амжилт гэж байдаггүй гэдэг чинь үнэхээр үнэн үг. Хэдий ганцаараа зүтгэж байсан ч тухайн үед сэтгүүлч эгч тантай уулзаагүй. Монголын ард түмэн миний талаар мэдээгүй байсан бол би үсрээд л Азийн аваргын зардлаа олж, ганц тэмцээнд ороод дуусах байсан. Өөр зүйлд зорихын тулд дахин урт хугацаа алдана. Тэгтэл миний цааш цаашид явах шатыг маань тавиад өгчихсөн. Тэр хүмүүст би маш их баярлаж байгаа. Тухайн үед данс руу мөнгө явуулахдаа хүмүүсийн гүйлгээний утга хэсэгт бичсэн үгнүүд надад маш том урам өгсөн.
Зарим нь бүр аягүй хөөрхөн “амжилт хүсье. Эгчээ, дүү нь сурагч юм аа. Надад байгаа нь энэ мянган төгрөг байна” гэхчлэн маш олон гоё сайхан үгс бичсэн.
Хүний сэтгэл гэдэг агуу юм байна лээ. Хүн бас өөрөө сэтгэлийн амьтан болохоор урмаар услагдаад улам хүч орсон. Өнөөдөр миний энэ улсад ирээд, тэмцээнд оролцож гаргасан амжилт монголчууд та бүхний маань туслалцаагаар бүтсэн зүйл шүү. Цаашид би илүү их хичээх болно. Сонирхогчдын төрөл, мэргэжлийн төрөл гээд улам ахих болно гэж хэлмээр байна.
-Ярианы төгсгөлд ойрын хугацаанд болон цаашид зорьж буй байр сууриа хуваалцаач?
-Хамгийн түрүүнд Ази, Дэлхийд аваргалаад дараа нь дэлхийн хэмжээний тамирчин болохыг л хүсэж, зорьж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дүүдээ маш том амжилт хүсье. Тууштай байгаарай, бүх амжилт урд чинь бэлэн байна
Ийм ухаантай охин хол явнаа. Баярлаж байна
Хүний асуултад зүгээр хариулчихаж чадахгүй адсага ааштай м�##� вэ
Наад баас шиг өмхий үгээ хошного шиг амнаасаа унагахгүй бол чамайг уг нь хэн ч ийм дотроо баастай толгойтой гэж мэдэхгүй шүү дээ
Тулааны спортын тамирчин адсага шиг ааштай нь ч юу юм, , арслан шиг эр зоригтой байхгүй бол ял�##�танд хүрэхэд сэтгэл зүйн хувьд хэцүү. Ярлцлага нь 19-хөн настай ч их ухаантай охин болохыг харуулж байна. Эрх зүйн ангиа амжилттай төгсөөрэй. Эрх зүйч мэргэжил ирээдүйд нас ахихаар хэрэг болно. Одоо бэлтгэл, суд�##�гаагаа сайн хийж улам их амжилт гаргаарай.
Энэ зочины муулсан үгийг бүү тоо!
дүүдээ амжилт бас дахин амжилт хүсье. Яг энэ ярилцаж байгаа шигээ байгаарай...
Tuushtai zorilgo hunig hatuujuulj irlej 7gdug bas shagnal hair ch abchirna
МАШ УХААЛАГ ЗОРИЛГОТОЙ ХӨДӨЛМӨРЧ МУНДАГ ОХИН БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬE. БАХАРХАЖ БАЙНА.
Ирээдүй урд чинь байна!!! АМЖИЛТ!!!????????????????????????????????????
Дүү нь сурагч юмаа надад бгаа нь энэ 1000₮ бна.
Уншаад уйлллаа хайр хүрэм
Монгол гэдэг нэрээ гаргасан дүүдээ айхтар баярлаж байна. Чамд ирээдүйн спорт болон амьдр�##� маш өндөр сайхан байхыг ерөөе. Ах нь духан дээр нь үнсэн сайн сайхныг хүсье. Сайхан бүсгүй, мундаг тамирчин!!!
Харваас х�##�тар монгол байхад хэн чамайг япон гэх юм хахаха толгой түрүүгүй б�##�буулаад тархины на�##�дангитай л болно өөр чи юу хожих юм
Япон гэж хэлэхгүй яасан юм бэ, монгол гэхээр ичихгүй байна уу?
Хичээл зүтгэл, амжилт, бүр их амжилт.