УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЕАЭЗ холбоотой байгуулах худалдааны хэлэлцээг ЭЗБХ хэлэлцэхээс татгалзаж, ТБХ хэлэлцэж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх байсан. Гэвч судалгаа сайн хийгдээгүй шалтгаанаар хэлэлцэхээс татгалзаж хойшлуулаад байна.

Энэ талаар тус Байнгын хорооны гишүүн Б.Мөнхсоёл, "Энэ хэлэлцээр бол үйлдвэрлэгчдийн анхаарлыг татсан чухал асуудал. Эдийн засгийн байнгын хороо үүнийг хэлэлцэх байсан боловч хойшлууллаа. Яагаад вэ гэхээр, олон нийтийн хэлэлцүүлгийг маш сайн хийх ёстой. Гэтэл энэ ажил дутуу хийгдсэн гэж үзэж байна" гэх тайлбарыг өгсөн юм.

Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ЭЗБХ хэлэлцэхээс татгалзаад буй Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөлийг хэлэлцэж байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочинха ха
зочинха ха
4 сар 16, 2025 17:05

их хур�##�д бгаа украйныг дэмжигчид Украйн руугаа �######�аарай

Холбоотой мэдээ

Back to top button