нийгэм

Зам тээврийн ноцтой ослууд гарч долоон иргэн нас баржээ

Энэ сарын 17-19-ны өдөр зам тээврийн ноцтой ослууд гарч долоон иргэн нас баржээ. Тодруулбал,

  • Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөж ослын улмаас 40-44 насны дөрвөн иргэн нас барсан байна.
  • Мөн Төв аймгийн Аргалант сумын нутагт том оврын тээврийн хэрэгсэл суудлын автомашинтай мөргөлдөж, 19-39 насны гурван хүн нас баржээ.
  • Мөн Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолооч 6 автомашиныг мөргөсний улмаас иргэд гэмтсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
  • Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт  суудлын тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ замын хажуу руу онхолдсон зэрэг зам тээврийн осол тус тус гарчээ.

Иймд жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж  хариуцлагатай байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 21, 2025 17:19

Том оврын машины жолооч нар гэж ухамсар гэж түй ч байхгүй хүмүүс явдаг шүү!!! Аюулгүй байдлаа хангаж хүлээцтэй явах биш, маш бүдүүлэг түрэмгий явдгаас осол аваар их гарч байгаа!!! Хотод камерын өмнө л дүрэм биелүүлдэг болж жүжиглэдэг!!!

Зочин
Зочин
4 сар 21, 2025 17:36

Tom mashinuud arai yvdag bur neg bid ingehgui yahaw gesen shig

Холбоотой мэдээ

Back to top button