Эдийн засгийн мэдээ

Үхрийн цул мах 7 төгрөгөөр буурч ₮22,940 боллоо

Улаанбаатар хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.5 хувь өсөж, өмнөх долоон хоногоос 0.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос

  • Алтан тариан нэгдүгээр гурил кг тутамдаа 15 төгрөг нэмэгдэж 2235 төгрөг
  • Үхрийн ястай мах кг тутамдаа 163 төгрөг нэмэгдэж 20153 төгрөг
  • Адууны ястай мах кг тутамдаа 80 төгрөг нэмэгдэж 13872 төгрөг
  • Ямааны ястай мах кг тутамдаа 642 төгрөг нэмэгдэж 12806 төгрөг
  • Задгай сүү литр тутамдаа 353 төгрөг нэмэгдэж 3960 төгрөг
  • Цөцгийн тос 15 төгрөг нэмэгдэж 9427 төгрөг
  • Ургамлын тос литр тутамдаа 44 төгрөг нэмэгдэж 6684 төгрөг
  • Алим кг тутамдаа 64 төгрөг нэмэгдэж 7109 төгрөг
  • Төмс кг тутамдаа 14 төгрөг нэмэгдэж 1359 төгрөг
  • Лууван кг тутамдаа 179 төгрөг нэмэгдэж 3171 төгрөг
  • Сонгино кг тутамдаа 128 төгрөг нэмэгдэж 3886 төгрөг

Харин хар талх 18 төгрөгөөр буурч 2435, хонины ястай мах 17 төгрөгөөр буурч 17481, үхрийн цул мах 7 төгрөгөөр буурч 22940, өндөг 5 төгрөгөөр буурч 606, байцаа 37 төгрөгөөр буурч 3096, хүрэн манжин 14 төгрөгөөр буурч 4151 төгрөг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 23, 2025 17:09

Даваасүрэн гишүүн ээ, өөрийн чинь яриад байгаа 2 долларын мах хаана зарагдаад байна вэ, өнөөдөр мах 6 доллараар зарагдаж байна?

Зочин
Зочин
4 сар 23, 2025 17:23

аймаар буужээ

Иргэнbayr
Иргэнbayr
4 сар 23, 2025 23:02

Яана ямар хямдхан болоо вэ одоо тэгээд баярл�##�аа гэх үү хаха

Холбоотой мэдээ

Back to top button