Нийгэм мэдээ
1 кг үхрийн цул мах 23 мянган төгрөгт хүрлээ

Улаанбаатар хотод 2025 оны гуравдугаар сарын 12-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.1 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос
- Хонины ястай мах кг тутамдаа 179 төгрөгөөр өсөж 16981 төгрөг
- Үхрийн ястай мах кг тутамдаа 172 төгрөгөөр 19992 төгрөг
- Үхрийн цул мах кг тутамдаа 13 төгрөгөөр өсөж 22666
- Шинэ сүү литр тутамдаа 45 төгрөгөөр өсөж 4759 төгрөг
- 900 гр савлагаатай тараг 23 төгрөгөөр өсөж 4243 төгрөг
- 200 гр савлагаатай цөцгийн тос 30 төгрөгөөр өсөж 9412 төгрөг
- 1 л савлагаатай ургамлын тос 48 төгрөгөөр өсөж 6592 төгрөг
- Байцаа кг тутамдаа 27 төгрөгөөр өсөж 2942 төгрөг
- Хүрэн манжин кг тутамдаа 66 төгрөгөөр өсөж 3802 төгрөг
- Сонгино кг тутамдаа 43 төгрөгөөр өсөж 3615 төгрөгөөр өссөн байна.
Харин адууны ястай мах кг тутамдаа 11 төгрөгөөр буурч 13394, ямааны ястай мах 314 төгрөгөөр буурч 11133, алим кг тутамдаа 90 төгрөгөөр буурч 6941, лууван кг тутамдаа 32 төгрөгөөр буурч 2613 төгрөг болсон байна.

З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятдууд монголын зах зээлийн үнэ ханшаар тоглож өх юмаа