Пап Францисыг оршуулах ёслолд 200 мянган хүн оролцох төлөвтэй байна

Гэгээн ширээт улсын тэргүүн пап Францисыг оршуулах ёслолд 200 мянган хүнд оролцох төлөвтэй байна. Үүнд дэлхийн удирдагчид багтаж буй. Түүнийг оршуулах ёслолыг бямба гарагт /2025.04.26/ гэгээн Петрийн сүмийн талбайд хийнэ.
Оршуулах ёслол аюулгүй байдлыг Ром хотын захиргаа сайтар хангахаар ажиллаж байгаа аж. Олон мянган хүн болон дэлхийн удирдагчид оролцох тул Ромын захиргаа Тибер голд эргүүлийн завинууд байрлуулж, ажиглалтын дрон нисгэн, мэргэн буудагч байшингуудын дээвэр дээр байрлуулах юм. Ром хотын цагдаагийн албаны дарга Робертто Массуччи пүрэв гарагт /2025.04.24/ хэлэхдээ “Хамгийн нарийн төвөгтэй асуудал бол дэлхийн өнцөг булан бүрээс нэр хүндтэй хүмүүс Ромд нэг цэгт цугларах явдал” гэжээ.
Аюулгүй байдлыг хангахын тулд Ромын хоёр мянга гаруй цагдаагийн офицер дээр үндэсний аюулгүй байдлын албаны олон мянган алба хаагч нэмэгдэн эргүүл хийнэ. Оршуулах ёслол орон нутгийн цагаар бямба гарагийн /2025.04.26/ 10:00 цагт эхлэх юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.