"Монголд 16 жил амьдарлаа. Одоо эндээс явмааргүй байна"

Монголд ирээд 16 дахь жилдээ амьдарч байгаа Sol William Pauda-тай ярилцлаа. Тэрбээр "Айзам" хамтлагийн "Дурсамж" дуунд маш их дуртай бөгөөд сурахын тулд өдөр болгон дуугаа дуулсаар арав гаруй хоногийг зарцуулсан талаараа бидэнд хуваалцлаа.
-Монголд хамгийн анх юу хийхээр ирж байсан бэ?
-Би чинь сайн дурын ажилтан. 2011 оноос хойш Монголын сайн дурынхны төвд ажиллаж байна. Тэгэхээр одоо магадгүй 10 жил бид Монголын Сайн дурын төвтэй хамтран ажилласан. 16 жил сайн дурын төвөөс маш их арга хэмжээ зохион байгуулсан. Тэр болгонд нар бие оролцож, ажилласаар ирсэн.
-Мэдээж, дан ганц сайн дурын ажилтан хийгээд амьдрах хэцүү болов уу. Тиймээс өөр ажил хийдэг үү?
-Их засагт багшилдаг. Гэхдээ би эмнэлгийн тогтолцоог хөгжүүлмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслахын тулд миний хийж буй ажлуудыг ирээдүйд хэн нэгэн, магадгүй миний оюутан эмчилгээ хийлгэж сураасай гэж хүсч байна. Учир нь би дүүргийн эмнэлгүүдтэй хамтарч, эмч нарт зааж сургах гэж оролдсон. Гэвч хэсэг хугацааны дараа тэд үүнийг сурч, улмаар хувийн эмнэлэгт шилждэг. Тэгэхээр энэ нь Монголд бага зэрэг асуудалтай байна. Гэхдээ бид бүх сурагчдад зааж өгвөл хөгжүүлж чадна. Хэрэв бид оюутантай болох юм бол энэ нь миний гол зорилго юм, яагаад би ихэвчлэн сайн дурын ажил хийж, хөдөөний засалруу оюутнуудыг сурталчлах, тэднийг Их Засагт бүртгүүлэх зорилготой юм. Би энд үүрд үлдэж чадахгүй болохоор би зааж сургах хэрэгтэй. Монголд үүрд үлдэхийг зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй. Тэхдээ би өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дээр амьдралтай байгаасаа гэж хүсэж байна. Монголд байхгүй ч гэсэн хэвийн амьдралтай байгаасай гэж хүсч байна.
-Тэгэхээр та энд удаан үлдэхийг хүсч байна уу?
-Тиймээ. Монголд л байхыг хүсдэг. Одоо эндээс явмааргүй байна.
-“Айзам” хамтлагийн “Дурсамж” гээд дуу дуулсан байсан. Анх яаж сонсож байсан, таны дуртай дуу юу?
-Тиймээ. Ер нь сайн дурын цуглаан дээр намайг дуулахыг гуйдаг. Би эхний жил, хоёр дахь жилдээ англи дуу дуулж байна. Тэгээд намайг Монгол хэл сур гээд. ЧДНЭ-т ажилладаг баых үед манай нэг эмч энэ дуунд дуртай гээд надад сонсгож байсан. Үнэхээр гоё аялгуутай. Тухайн үед энэ дууны утга санаа юу вэ гэж асуугаад, утга санаатай нь танилцсан. Залуусын хайр дурлал, сайхан дурсамж гээд маш гоё дуу байсан. Тэгээд л сурах гэж нэлээн хичээсэн. Дандаа сонсож, дагаж дуулж бэлддэг байсан.
-Та өөр монгол дуу мэдэх үү?
-Цаашдаа янз бүрийн дуу дуулмаар байна. Миний хувьд Дурсамж бол Монголд байх үеийн дурсамж шиг.
-16 жилийн өмнө Монголыг зорих шийдвэр гаргахад, гэр бүл нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Намайг анх Монголд ирэхэд Филиппинд байдаг хамаатан садангууд маань бүгд ууртай байсан.Дандаа ингэж хэлдэг, “чи амьдралаа дэмий үрж байна. Та яагаад Монгол руу явах гэж байгаа юм бэ”Филиппин дэх чиний амьдрал нь хамаагүй дээр гэдэг баысан. Би нөхөн сэргээх эмч, физик эмчилгээний эмч. Тэгээд Америк явлаа, Канад явлаа, Шинэ Зеланд, Австрали, Англид явлаа гэхэд хамаатан садангууд маань бүгдээрээ чи Монгол руу явна, чи Монгол руу явна гэж байна. 2009 онд Монгол Улс хөгжил сайтай орон биш байсан. Тэгээд анх ирчхээд хоёр жил би гэр бүлтэйгээ холбогдоогүй. Зөвхөн урд байгаа ажлаа л хийдэг байсан. Үнэхээр холбоо барихгүй байхаар гэрийнхэн маань намайг хүлээн зөвшөөрөөд, “Монголдоо амьдар аа” гэж байсан.
-Анх яагаад сайн дурын ажилтан болохоор шийдсэн бэ?
-Олон хүмүүс, ихэнх найзууд маань ягмэнэ асуулибг асуудаг. Үнэндээ тархины саажилттай хүүхэд алхаж эхлэхэд нь би баярлдаг. Би өвчтэй хүний биеийн байдлыг дээрдэх үед нүдийг нь хардаг. Тэр үед үнэхээр аз жаргалтай байдаг.Эдгэрч буй өвчтөний харцыг мөнгөөр төлөх боломжгүй, мөнгөтэй тэнцэх боломжгүй. Тэднийг алхаж, бие дааж эдгэхийг харах нь юутай ч харьцуулашгүй. Энэ бол шинжлэх ухаан. Булчин, мэдрэл, ясны хэсэг бүрийг сайтар судлах хэрэгтэй. Та мэдэх ёстой. Хэрэв үүнийг мэдэхгүй бол тэр өвчтөнийг алхуулахад, маш хэцүү болно. Тиймээс маш их уншиж, судалж юмсыг хийж байсан.
-Монголд байхын давуу болон сул талууд юу вэ, танд ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Монголчууд Филиппинчүүд шиг. Маш дулаахан, маш найрсаг, тэгээд амьдралдаа ихэвчлэн эерэг хандлагатай байдаг.Байгальд хайртай. Монгол хүний амьдралд байгаль эхээ дээдлэх нь маш чухал. Филиппинд ч мөн адил. Филиппин, Монгол хоёр юугаараа ялгаатай вэ гэж асуувал ингэж хариулна. Монгол цастай. Филиппинд бид далайтай. Гэхдээ энэ нь адилхан ус. Техникийн хувьд ямар ч ялгаа байхгүй, учир нь соёлын хувьд танд нэг сум байвал амархан эвддэг ийм соёл байдаг гэдгийг би санаж байна. Гэхдээ боодолд хийвэл хэзээ ч эвдэж чадахгүй. Манайд Филиппинд ч бас ийм байдаг.Бидэнд шүүр байна. Дэрс авчихвал тайрчихна, амархан. Хэрвээ боодол шиг байвал энэ шүүрний саваа хэзээ ч таслахгүй…Тэгээд дараа нь халуун дулаан байдал, монголчууд үнэхээр их найрсаг.
-Монголоос явмаар санагдаж байсан уу?
-Анх ирэхэд, анагаахын салбар нь хөгжөөгүй, шантарч байсан.
-Өмнөхөөсөө манай улс хэр хөгжсөн санагдаж байна вэ?
-Нүд аниад, нээхийн зуурт л хөгжсөн. Гэхдээ нэг л эмүэглэм зүйл байгаа хэвээрээ. Залуучууд хөдөлгөөн заслын эмчэр сурах нь бага. Уг нь энэ маш хэрэгтэй мэргэжил. Гэхдээ залуучууд сонгохгүй байна.
-Мэргэжлээ солих бодол төрж байсан уу?
-Хүн дуртай зүйлээ хийхэд шалтгаан олддоггүй. Өөрийн мэдэлгүй л хийдэг. Анх бол дурлаж биш зүгээр л өндөр цалинтай тул сонгож байсан. Гэхдээ 10 гаруй жил ажиллахдаа энэ ажлаасаа хэзээ ч уйдаж байгаагүй. Өдөр болгон л өөрчлөлт сорилтуудтай тулгарч байдаг. Нэг зүйлийг байнга хийгээд байх боломжгүй. Байгалийн баялгийг хүний хэрэгцээнд болох хэмжээний баяжуулж гаргана гэдэг маш олон процесс. Дээр нь технологийн дэвшлийг яаж уялдуулах уу гэх мэт байнгын шинэчлэлт явагдаж байдаг гоё салбар гэж би боддог. Тийм болохоор мэргэжлээсээ уйддаггүй.
-Нийгэмд хэр их стрессдэж байна вэ?
-Монголд хүмүүс амьдралын стрессээс гадна нийгмийн стресст их өртөж байгаа харагддаг. Монголд маш олон гоё зүйл бий. Гэхдээ эрүүл аюулгүй амьдралын орчин маш муу санагддаг. Тэрнээс үүдээд стресс бухимдал их үүсэж, цаашлаад ажлын бүтээмжид хүртэл нөлөөлнө. Тэгэхээр амьдрах орчныг маш сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Монголд гэрээс гараад л явах замаас эхлээд шаардлага хангаагүй санагддаг. Амьдрах орчин сайн бэлтгэгдээгүй учраас амьдралын стресс их байгаад байна гэж би харж байна.
-Монгол болон Филиппинийг харьцуулахад хэцүү байх. Гэхдээ хэр зэрэг ялгаатай вэ. Тэдгээр ялгаа нь таны амьдралд саад болж байна уу?
-Ялгаатай. Филиппинд үнэндээ илүү аюултай. Дээрэм, тонуул, буудалцаан гээд аюул их. Харин Монголд тайван. Бас Монголд 24 цагийн банк байдаг. Би бүр нүдэндээ итгээгүй. Ээж рүүгээ залгаад, “Энд 24 цагийн банк байна. Та итгэхгүй дээ” гэж байсан. Филиппинд банк нь 15:00 цагаас хаачихдаг. Монголд өвлийн улиралтаы болохоор маш гоё. Би хэзээ ч филиппинд цас харахгүй.
-Манай улсын хоолны соёлын тухайд таны бодол?
-Маш гоё махтай. Би бүх хоолонд дуртай. Үнэхээр гоё амттай махаар хоолоо хийдэг. Буузыг цагаан сараар иддэг, хуушуурыг наадмаар иддэг. Хоолноос гадна үндэсний баяруудад ч их дуртай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zarim asuultuud ni bas tiimhen bna shuu
Бичсэн зүйлээ хянаад үг үсгийн болон утгын �##�дааг нь засаад редакцид өгч байгаарай. Тааж л уншлаа.
Монголд дуртай гадаад хүн байдаг л юм бна урт хугацаанд дасан зохицсон байх
сайн дурын тагнуул гэсэн үг. одоо яв даа нутагтаа очиж амьдар
Зайл му цагаач