Гадаад мэдээДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Судалгаа: Дасгал хийх нь хавдрын эмчилгээний гаж нөлөөг бууруулдаг

Хятадын Анагаах ухааны их сургуулийн Шэнжин эмнэлгийн ахлах явуулсан судалгаа дасгал хийх нь хавдрын эмчилгээний гаж нөлөөг бууруулдаг гэх үр дүнг харуулжээ. Эрдэмтэд 2012-2024 оны хооронд явагдсан 80 гаруй судалгаанд дүн шинжилгээ хийж Британийн спортын анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Үүнээс өмнө хэд хэдэн судалгаа дасгал хийх нь хорт хавдартай хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг үнэлсэн. Гэвч энэ сэдвийн тал дээр баримт нотолгоо дутмаг байжээ. Энэ судалгаанаас өмнө ийм цогц үнэлгээ тус сэдэв дээр хийгдэж байгаагүй юм.

Тэгвэл тэрхүү судалгаагаар бол дасгал хөдөлгөөн нь зүрх судас, мэдрэлийн тогтолцооны гэмтэл болон тархи манантах зэрэг хавдрын эмчилгээний гаж нөлөөг ихээхэн бууруулдаг гэдгийг харуулжээ. Судалсан дасгалын төрлүүдэд аэробик, хүчний, иог, өндөр эрчимтэй интервалын дасгал гэх мэт хөдөлгөөний хэлбэрүүд багтсан байна.

Хавдрын эмчилгээний гаж нөлөөнөөс гадна хүний эрүүл мэнд, физиологийн үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оржээ. Тодруулбал инсулин, инсулин төст өсөлтийн фактор, С-реактив уураг зэрэг үзүүлэлтүүд өөрчлөгдсөн байна. Дээрээс нь дасгал хийх нойрны чанар, сэтгэл зүйн сайн сайхан байдал, биеийн хэвийн үйл ажиллагаа, нийгмийн харилцааг сайжруулсан юм.

Эрдэмтэд “Дүгнэхэд энэхүү судалгаа нь хорт хавдрын эмчилгээнд дасгал хөдөлгөөний үзүүлдэг үр нөлөөг бэхжүүллээ. Дасгал хийхийг ердийн эмчилгээ болон дасгал хийхгүйтэй харьцуулахад гаж нөлөөг мэдэгдэхүйц бууруулж, биеийн бүтэц, биологийн үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлж, нойрны чанар, сэтгэл зүйн байдал, биеийн чадвар, нийгмийн харилцаа болон амьдралын чанарыг сайжруулж байгааг дунд болон өндөр итгэлтэй нотолгоогоор харууллаа” гэж бичжээ.

Тус судалгаанд оролцоогүй “Cancer Research UK” байгууллагын хорт хавдраар мэргэшсэн сувилагч Селен Дохерти хэлэхдээ дасгал хөдөлгөөн нь хавдрын эмчилгээний гаж нөлөөг бууруулж, урт хугацаандаа эрүүл мэндийг сайжруулахад тустай болохыг харуулсан нэмэлт баримт гэж тус судалгааг тодорхойлсон байна.

Дохерти нэмж “Гэхдээ өвчтөнүүд хорт хавдраар оношлогдохдоо маш их сэтгэл зүйн асуудалтай тулгардаг. Ийм учир илүү идэвхтэй бай гэх мэт амьдралын хэв маягийг өөрчлөхөд анхаарлаа хандуул гэх нь хэцүү сонсогдож магадгүй. Аливаа зүйлийг өөрийн хурдаар хийж, өөртөө тохирсон зүйл хийх нь чухал” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button