Л.Гантөмөр: Бид ажлаа хиймээр байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын асуудалд АН-ын дарга Л.Гантөмөр өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "Хуулийн хүрээнд бүх ажил явах ёстой. Бид ажлаа хиймээр байна. Гадна, дотно нөхцөл байдал амаргүй байна. Нүүрсний үнэ 40 хувь унасан байна. Намрын ажлууд хүлээгдэж байна. Наанадаж ноолуурын экспортоо яах юм. Энэ төлөвлөсөн ажлууд явах ёстой. Тэрнээс биш нэг асуудлыг нэг долоо хоног, хоёр долоо хоногийн хэрүүл болгоод явах ямар ч утга учир байхгүй. Миний хувь хүний байр суурь бол ажил үргэлжлэх ёстой. Гэхдээ тийм айхтар шахаж бариад байгаа зүйл байхгүй. Удахгүй бүлгийн хурал дуусахаар бүлгийн дарга шийдвэрээ танилцуулна.
Мөн сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Та болсон үйл явдалд яг юу хэлэх вэ?
-Тэрийг УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хороо л ярих учиртай. Хэн нэгний ёс зүйн тухай би энд яриад зогсож байж болох уу? Тийм айхтар нөхцөл үүсээгүй. Гадна дотнын нөхцөл байдал сайнгүй байна. Ажилдаа анхаарах цаг гэж бид бодож байгаа. Хэн нэгний хэлсэн үгийг 2 долоо хоногийн хэрүүл болгоод байх цаг үе биш
-Ж.Баярмаа гишүүний асуудлаар далимдуулан Ардчилсан нам өөр юм хүсээд байна уу?
-Далимдуулсан юм байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Бүлгийн дарга ч гэсэн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна лээ. Ёс зүйн алдаа гаргасан эсэхийг Ёс зүйн хороо л ярих ёстой. Би ярих нь зөв үү? Би УИХ-ын микрофон дээрээс байр сууриа илэрхийлж болно.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ГАНТӨМӨРӨӨ ЯДАХНАА НӨГӨӨ ЦЭЛМҮҮН БИЛ ҮҮ? ТАНАЙ НӨГӨӨ ДҮҮ ОХИН ТЭР ОРЖ ИРЭЭД СУУЖ БАЙВАЛ ТЭЭ.ТЭГЭЭД Ч ЧИНИЙ ХАМАГ ТОМ ДАРГАА ЧИНЬ ОЮУНАА БИЗ ДЭЭ? ДАРГАА СӨРЖ БАЙЖ НАМ Ч ҮГҮЙ БҮЛЭГ Ч ҮГҮЙ БОЛЧИХВОЛ ГЭЦҮҮЕЭ ТЭ ЭНЭ СУУДАЛ ЭРХЭМСЭГ НОЁНТОН ТАНД ЯМАР ҮНЭЭР ИРЛЭЭ ДЭЭ НАМАА ЗАНГИДНА ЭРХ БАРИГЧ ХҮЧИРХЭГ НАМ БОЛОН МАНАЙ ЗАСГИЙГ СӨРВӨЛ ЧӨТГӨР ШУЛАМ РУУГАА ТОНИЛМОЙ ИХ УЛС ТӨРӨӨС ҮҮРД АРЧИГДАНА ГЭЖ АНХНААСАА ХЭЛЭЭГҮЙ ЮМ УУ? АЖЛАА ТЭГЭЭД ХИЙГЭЭЧДЭЭ БҮХЭЛ БҮТЭН НАМАНЦАРЫН ДАРГА БИЗ ДЭЭ? ИНГЭЖ ХЭЛ ЦААДУУЛДАА ИРЭХ СОНГУУЛЬД БИ ТА НАРТ АМЬД БАЙГАА ЦАГТАА КВОТ ӨГӨХГҮЙ МИНИЙ ДАРГЫГ БИТГИЙ ДООШ НЬ ХИЙГЭЭД БАЙ ГЭЭД ОРИЛООЧ ТЭНЭГЭЭ ЗА ТЭГЭЭД ЧИ БИД ХОЁРЫН ДАРГА МИНИЙ ТАКСИНЫ ЖОЛООЧ ХОЁР Ч ҮХСЭН НОХОЙНЫ ОЦГОР ЮМ ДАА БЫСДА
Тэр баярмаадаа хэл
Hudlaa jujihee zogsoo.Naad show chin Bayarmaa ta 2iin dald ezen Elbeg,bayartogtiin zaavaraar l yavj baigaa shdee.Tsoggerel, gantumur,.bayarmaa, lodoisambuu, tembuujin ta hef bol unendee mongol ulsiin hugjil, turiin togtvortoi baidald gai bolj bna.Hujaa, durvuf 2 niileed buur gamshig.bolj bna