500 хувийн тарифын шуурга: Оросоос шатахуун авдаг орнууд АНУ-ын хатуу татварт өртөж магадгүй

АНУ-ын зүгээс ОХУ-д шахалт үзүүлэх хүчтэй алхам хийж, сенаторууд нэгдэн тус улсын эдийн засагт хүнд цохилт болохуйц шинэ хуулийн төслийг дэмжихээр ярилцаж байна. Энэ хуулийн төсөл нь Оросоос нефть, хий болон бусад эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авдаг орнуудаас ирж буй бараанд 500 хувийн тариф буюу татвар ногдуулах тухай юм.
Оросоос шатахуун авдаг атлаа АНУ-д бүтээгдэхүүн экспортлохыг оролдвол тухайн бараанд нь 5 дахин өдөр татвар ногдуулах аж. Үүнийг ОХУ-ын эрчим хүчний компаниудтай бизнес хийхээ болихыг бусад орнуудад албадсан арга хэмжээ хэмээн үзэж байна. Тус хуулийн төсөл нь сенатад дэмжлэг сайтай байгаа бөгөөд Оросын Украинд явуулж буй дайнаа зогсоох хүртэл эдийн засгийн дарамт үзүүлж буй хэлбэр хэмээн үзэв.
Уг хориг зөвхөн бараанд хамаарахгүй буюу хуулийн төсөл нь америкчуудын Оросын Засгийн газрын бонд худалдан авахыг мөн хориглох заалттай юм. Бонд борлуулах нь улс орны мөнгө босгох нэг арга учраас энэ хориг нь Оросын дайны санхүүжилтийг улам хүнд нөхцөлд оруулна гэж тооцоолжээ.
Хуулийн төслийг санаачлагч сенаторууд энэ бол Оросын удирдагчид шууд хаяглаж буй гэв. Тэдний үзэж буйгаар, Орос хэлэлцээний ширээний ард сууж, энхийн замаар асуудлыг шийдэх цаг болсон. Хэрэв үгүй гэвэл АНУ өөрийн санхүүгийн нөлөөг ашиглан урьд байгаагүй хэмжээд шахалт үзүүлнэ гэжээ.
Хулийн төсөл санаачлагч сенаторуудын нэг нь “Энэ бол Путины толгойд буу тулгаж буйтай л ижил. Хулийн төслөөр дан ганц ОХУ-д бус тухайн улсаас шатахуун худалдаж авсаар байгаа бусад орнуудад ч хамаатай бөгөөд тэдэнд ч мөн сануулга өгч зорилготой хэмээн хэлсэн байна.
ОХУ-ын хамгийн их орлого олдог эх үүсвэр болох эрчим хүчний экспорт болох нефть, хий зэргийг ийн онилж бусад улс орнуудыг Оросоос шатахуун худалдаж авахаа болих эсвэл АНУ-д бараа борлуулахдаа өндөр татвар төлөх гэсэн сонголтыг тулгах юм. Хуулийн төслийн цаад зорилго нь ОХУ-ын эдийн засгийн байдал хүнд байх тусам Америктай хэлэлцээ хийх магадлал нэмэгдэнэ гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар уг хууль нь зөвхөн сенатад бус Төлөөлөгчдийн танхимд ч дэмжлэг авах төлөвтэй байгаа бөгөөд олон төлөөлөгч дэмжихээ илэрхийлжээ. Сенат уг төлөвлөгөөг дэмжих нь ойлгомжтой байгаа тул одоо анхаарал бүхэлдээ хуулийн төслийг хэр хурдан хугацаанд батлагдаж, хэрэгжих нь анхаарлын төвд байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: MSN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨГШИН ЗАЛУУГҮЙ ИХ СҮЖРЭЭД БАЙСАН ИНГЭХ ГЭЭД Л БАЙЖ. МАНАЙ МАЛНУУДАД БУУ ТУЛГАСНААС ЯЛГААГҮЙ. ОРОСООС 100 ХУВЬ НЕФТЬ АВДАГ МАЛНУУД 500 ХУВИЙН ТАТВАРТ ОРЛОО.
Чи л өөрөө м�##� байна манайх үйлдвэрлжгч орон биш АНУлуу бараа гаргаад байх хэрэггүй энн татвар үнэндээ нөлөөлөхгүй
Гоё шүү гоё
Ингээд байв�##� жинхэнэ дайн эхлэнэ дээ
Жинхэнэ дайн эхлээд 4 жил болж бна
Хэн ч тоохгүй. Угаасаа Америк асар их өртэй сүрч байгаа улс
Фашист Америк �######�
Гуйлгачин Трамп тэгж чадахгүй
Сүртэй мэдэгдэл хийж байснаа маргааш нь боличлоо л гээд хошного царайлна
Путин айлаа юу ха ха
Дэлхийн 3 л болох нь дээ. Үр дүнд нь Европийн ЭЗ нуран унах болно.