"Ерөнхий сайдыг танхимд суулгах хуулийн төсөл өргөн барина"

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 42 гишүүнээс 32 гишүүн гарын үсэг зураад байр сууриа илэрхийлсэн гишүүддээ баярлалаа.
Х.Тэмүүжин: Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдал дээр Засгийн газар УИХ хоёрын зөрчлийг өөрөөр тайлбарлаж байна.Төрийн ёслолын албанаас зохион байгуулсан юм уу яасан юм. Толгой дээрээ 3 даргаа гаргаад залчихсан. Төрийн 3 өндөрлөг гэдэг албан тушаал Монголд байхгүй. Төрийн 3 өндөрлөг гэдэг эндүү ойлголтоос болж Монгол Улсын дарга гээд ойлгочихсон. Парламентийн гишүүдийнхээ дээр, толгойд Ерөнхий сайд гараад суучихдаг байж болохгүй. Ерөнхий сайд 126 гишүүдийнхээ дунд суух ёстой. Ерөнхий сайд өөрсдийн УИХ-д мэдээлэл өгдөг цаг дээрээ УИХ удирдаж байгаа юм шиг УИХ-ын гишүүнийг доромжилж харилцсан.
Ерөнхий сайд тусдаа сандал ширээтэй баймаар байгаа бол 126 гишүүнийхээ дунд тусгай суудал засаад суу. Гүйцэтгэх эрх мэдлийн хувьд харилцаж байгаа гэдгээ ойлгох ёстой. Хуулийн төслийг өргөн барихаар ярилцаж байна.МАН-ын зарим гишүүд ч дэмжихээ илэрхийлсэн. Энэ хуулийн төслийг 2-3 хуваачих гэдэг саналыг тавьсан. Ерөнхий сайдыг доошоо танхим руу суулгахыгаа тусд нь, Ерөнхий сайдын цаг дээрээ асуулга тавих асуудлыг тусдаа, мөн УИХ-д мэдээлэл өгч байгаа төрийн албан хаагч худал мэдээлэл өгвөл хариуцлага тооцдог болох зохицуулалтыг тусад нь оруулж ирэх талаар ярилцсан. Монгол Улсыг дарга нарын дарангуйлалд орсон улс болохоос сэргийлэх гурван арга зам байна. Нэгдүгээрт, Ерөнхий сайдыг парламентын өмнө гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлж байгаа хүний хувьд дэлхийн парламентад улс орны гүйцэтгэх эрх мэдэл ямар байдаг тэр түвшинд аваачих. Хоёрдугаарт, гадуур яригдаад байгаачлан 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд гар хүрч Ерөнхийлөгчийг дахин сонгогддог болох нь гэдэг хов жив явж байгаа учраас УИХ дахь АН-ын бүлэг буюу 42 гишүүн “Үндсэн хуульд нэг өөрчлөлт орсон бол найман жил гар хүрэхгүй” гэдэг зарчим дээр тууштай хатуу зогсоно гэдэг улс төрийн шийдэл гаргах ёстой юм байна. Монгол Улс дарангуйллын тогтолцоо руу очих гээд байгаа дээр зогсоох 3 арга бий. Дэлхийн парламентуудын өмнө гүйцэтгэх засаглал ямар үүрэгтэй байдгийг сануулах.
О.Цогтгэрэл: Засагт хамтрах нэг өөр. Парламентад нэг байр суурьтай байна гэсэн үг биш. Парламент мэтгэлцээний байр суурьтай байх ёстой гэдэг санал дээр тогтож байгаа. Засгийн газрын гишүүдийн зүгээс асуудалд маш эмзэг хандаад, Засгаас гарсан шийдвэрийг дэмжихгүй байна гээд байгаа дээр бид Засгийн газрын ажлыг хойш сааруулаагүй. Парламент хамтарч нэг том бүлэг болоогүй шүү. Олон нийтийн дунд өөр санаа бодолтой парламентаас хөгжил дэвшил гарна. Түүнээс бүгд ижил байр суурь, үзэл бодолтой парламентийн жишээ социалист улс орнуудад л бий.
Ж.Баярмаа: Ерөнхий сайдтай бүлгийн дарга бид хэдтэй уулзахад өмнөх түүхүүдтэй ярилцсан. Хаа хамаагүй хүнтэй холбоод байгаа юм бэ гэдэг асуудлаа хэлсэн. Танд хүмүүс буруу мэдээлэл өгсөн байж магадгүй гээд тайлбарласан. Уучлалт гуйсан. Гүтгэлэг гэдэг өөрөө хэмжээ хязгаартай. Би өмнө нь төсвийг шүүмжлэхэд намайг өвчтэй гэж яриад эхэлсэн. Өнөөдөр бол 10 дахь хоног дээрээ миний хүүхдийн зургийг тавиад гүтгэсэн учраас би гомдол гаргаж, ханддаг газар нь хандана. Иргэд шүүмжлээд хүрэхгүй байгаа учраас бид танхимд байгаагийн хувьд шүүмжилж байж л урагшилна гэж боддог. Бурууд би үргэлж хурц байна. Би таны уучлалыг хүлээн авлаа. Гэхдээ би шүүмжлэх зүйлээ шүүмжилнэ.
-Ерөнхий сайдыг АН яагаад танхим дээрээс уучлалт гуйлгахгүй байгаа юм бэ. АН-ын бүлгийн дарга яагаад МАН-ын өмгөөлж үг хэлээд байдаг юм бэ?
О.Цогтгэрэл: Өнгөрсөн хугацаанд би шүүмжлэлт байр сууринаас хандаж ирлээ. Өнөөдөр эдийн засгийн эрх чөлөөний эсрэг явчихлаа гэдэг байр суурийг байнга илэрхийлж ирсэн. Төр том байгааг ч шүүмжилдэг ээ.
Ж.Баярмаа: Бид хоёрт ямар нэг хувийн асуудал байхгүй. Хамгийн Засгийн газрыг чинь дэмжиж ажиллана аа гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд ч мөн хамтраад ажиллаач гэж хэлсэн учраас хамтарна, гэхдээ шүүмжлэх зүйл дээрээ шүүмжилнэ гэдгээ ч илэрхийлсээр байгаа. Намайг С.Баярцогттой холбосон өчнөөс олон юм ярьсныг би хэлье. Ямар ч байдлаар тэр хүнтэй холбоогүй. Ахыг маань хүртэл 20 жилийн өмнөх явдлаар нь сөхөж ярилаа. Охинтой минь холбоотой асуудлыг би тагнуулд өгнө. Бусдыг нь би цагдаад хандана.
Өнөөдрийн АН-ын энэ акц нь хамтарсан Засгийн газраас гарах нэг шалтаг уу гэж харагдаж байна?
Х.Тэмүүжин: АН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо нэртэй нэгхэн хүнтэй ТББ юу яриад явах нь манай намд хамаагүй. Бүлгийн хэмжээнд Засгийн газраас гарах тухай асуудал яриагүй. Засгийн газрыг огцруулах тухай биш. Парламентад байгаа цөөнхийн бүлэг дарамтгүйгээр ажлаа хийх тухай асуудал юм. Парламент өөрөө ажил хийх, эрүүл саруул мэтгэлцээн хийх боломжгүй байна. Найман жилийн хугацаанд ямар ч мэтгэлцээнгүй ажиллаж ирсэн жишиг тогтчихсон юм байна. Парламент чинь мэтгэлцэж, олонх цөөнхөөрөө шийдвэрээ гаргаж ажилладаг бөгөөд энэ чанараа алдвал эрүүл парламент биш болно.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОЮУНЭРДЭНИЙН СУГАНЫ ҮСНҮҮД ДОРЖХАНД ГАНТӨМӨР НАР ЕРӨНХИЙ САЙДЫГ ХАНХАР ӨРГӨН ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ? ЗААВАЛ ЕӨКИЙГ ТАНХИМДАА СУУЛГАХ ГЭЭД БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ.ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ АЙ ЯА ЯА ТЭР ӨНДРӨӨС УЛНЫ МАНИУС ЯМАР ХАРАГДАНА ВЭ? ХАЙРСАН ГАМБИР МАХГҮЙ ХООЛ БЭЛЭН ГОЙМОН ГЭДЭС ЦУВДАЙ ЯС БЦАЛГАСАН ШӨЛ УГААГҮЙ БАНДААШ ЛЭЭВЧИГ ХИР ҮНЭРТСЭН ГЭР ОРОН ТАНАЙ ТЭНДЭЭС ЯМАР ХАРАГДНАМ БЭ? ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ЯДУУ АМЬДРАЛ ТАНАЙ ТЭНД БАЙНА УУ? ҮГҮЙ ЮУ? ЭЭ БУРХАН МИНЭЭ
ерөнхий сайд их хурлын танхимд нийт гишүүдийн дунд нүүрэн дээр нь хариулт өгсөн нэрээр гишүүнийг дорд үзэж парламент ёс �##�дагдуулсан тул уучл�##�таа мөн энэ танхимд гишүүдийн өмнө Баярмаад хэрхэн хариулт өгсөн шигээ нийт гишүүдийн нүдэн дээр уучл�##�таа гуйх ёстой. Баярмаа чи буруу газар уучл�##�тыгхүлэж ав ан нь нууцлаг болголоо. яаж уучл�##�т гуйсныг олон нийт сонсох мэдэх ёстой шүүдээ. иймд их хурлын танхимд гишүүдийн нүүрэн дээр юу гэж хэлж уучл�##�т гуйснаа харуулаах ёстой. нэг өрөөнд ороод д�##�дуур уучл�##�т гуйсан болж оромддог, оромдуулдаг нь бас л �##�ь �##�ь нь болоогүй л байнадаа.
төрийн 3 өндөрлөг гэдэг үг хэллэгийг хоригло. дарга улс хэвээрээ байгаагийн илэрхийлэл. 3 дарга дээрээс индрээс хараад улныхан дор сууж мөн та 3-ыг харж бишрээд л ха ха. горьд.
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
за болио. Та нар шиг ажилгүй хүн бгаа биш