Байгаль орчин

Гэмтсэн гэзэгт шумбуурыг эдгээж, байгальд тавилаа

Гэмтсэн шувууг иргэдийн дуудлага мэдээллийн дагуу олж, эмчлээд байгальд нь тавьжээ.

Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны орон сууцны хороолол дунд гэмтсэн шувуу байна гэсэн иргэний мэдээлэл ирсний дагуу нийслэлийн Байгаль орчны газрын амьтны эмч газар дээр нь очиход Гэзэгт шумбуур (Aythya fuligula) шувуу цахилгааны утсанд орооцолдон хүзүү хэсэг нь шархалж стресст орсон байсныг “Зэрлэг амьтан асрах байранд“ хүргэн долоо хоногийн хугацаанд асарч байгальд эргүүлэн тавьсан байна.

Гэзэгт шумбуур (Aythya fuligula) нь Монгол оронд түгээмэл тархсан нуур цөөрөм, задгай усанд өндөглөн зусдаг нүүдлийн шувуу юм. Үржлийн үедээ усны ойролцоо навч, мөчрөөр үүр засан 6-12 өндөг гаргана. Элдэв нялцгай биетэн, усны хорхой шавж, ургамлаар хооллодог. 

Мэдээлэл өгсөн БЗД-ийн иргэнд талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн, гэмтсэн үед нь ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11310005 тоот утсанд мэдэгдэж байхыг уриалж байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button