Нийгэм мэдээ

"Өвс тэжээлгүйн улмаас 200 буга, 100 орчим цагаан зээр, бор гөрөөс бууж ирсэн"

Улаанбаатар хотын суурьшлын бүсэд буга болон цагаан зээр, бор гөрөөс орж ирсэн тухай мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас тодрууллаа.

Тэрбээр "Нийслэлийн долоон хэсэгт өвс тэжээлгүйн улмаас буга болон цагаан зээр, бор гөрөөс орж ирсэн. Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн 12-р хороо орчимд 200 орчим буга, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг болон туул голын ай сав орчмоор 100 орчим бор гөрөөс, цагаан зээр байна. Хүйтэрч, өвс тэжээл хайж суурин газарт ирсэн эдгээр амьтдыг хөөж явуулж болохгүй учир дулаан орохоор өөрсдөө буцаад явах учир өвс тэжээлээр хангаж ажиллаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-06 12:59

Золбин ноход барих вий. Амжилт

Зочин
Зочин
2024-03-06 13:37

ХӨӨРХӨН ЮМАА САЙН ӨВС ТЭЖЭЭЛ ӨГӨӨРЭЙ БИДНЭЭС ТУСЛАМЖ ГУЙЖ ИРЛЭЭ БОГД УУЛЫН БҮХ АМЫГ МӨНГӨТЭЙ ХУЛГАЙЧ НАР АВААД ЦЕМЕНТЭН БУЛШАА БЭЛДСЭН БАЙГАА АЛЦГАР САРАНГЭРЭЛ ХҮРТЭЛ ДУТААГҮЙ ЭНЭ ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ ЗОЛБИН НОХОЙ БАРИНА ГЭДЭГ БОЛ ЗӨВ САНУУЛГА ШҮҮ НОХОЙ УСТГАЛЫН ДОЛООН ТЭРБУМ ЯАЦЫН ӨЛӨНГҮҮДЭЭ БАС ЦУСАЛЧИХАА ЮУ? ТА НАР БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛЛЫН ӨТ БОЛНОО ЛАЛАРУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button