НИЙГЭМНийгэм мэдээ
Хустайн байгалийн цогцолборт газрын намар
"Хустайн Байгалийн Цогцолборт газарт намрын сэрүүн орж, уул хөндий шаргал өнгөөр гоёжээ. Энэ цаг дор Хустайд халиун бугын ороо хөөцөөн ид эхэлжээ. Үржлийн энэ үед "Аргил дайр"-ын сүрлэг урамдах дуу уулс дамнан цуурайтаж, өөрийн эзэмшил нутгийн тогтоохын зэрэгцээ "Согоо"-нуудыг уриалан дуудах нь нэн гайхалтай бөгөөд намар цагийн хамгийн гайхалтай үе мэт.
Видео:
Үржлийн үедээ "Халиун буга" илүү сэрэмжтэй, түрэмгий хөдөлгөөнтэй байдаг байна. Иймд Хустайг зорих аялагчид зэрлэг амьтдад хэт ойртохгүй, элдэв дуу чимээ гаргахгүй, үргээж хөөхгүй, алсаас тайван ажиглахыг зөвлөж байна.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.