НИЙГЭМ
ФОТО: Тайгын камерт 14 салаа эвэртэй том буга бичигджээ
Хөвсгөлийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид их тайгын гүнд нутагладаг амьтдыг судлах зорилгоор автомат камер байршуулсан байна.
Улмаар камерт өртсөн амьтдын зургийг УТТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх цувралаар гаргаж байгаа билээ. Тэгвэл энэ удаа тайгын гүн дэх тэдний суулгасан камерт олон тооны буга өртжээ.
Тухайлбал, 14 салаа эвэртэй том буга мөн маш том урт салаа эвэртэй буга, олон тооны өсвөр буга үзэгдсэн байна. Харин чоно нууц камерийг мэрж, хөдөлгөсөн байжээ. Эндээс амьтад тайгадаа хэчнээн тайван амьдардаг нь харагдаж буй. Энэ нь тус бүс нутгийн байгаль хамгаалагчдын ажлын үр дүн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
amjilt husie
Одоо агнах гээд дайрчнаа яанаа
Tumursuh guya mundag hun shuu ene huni gaviya ih shuu
Anchid ni agnahgui bol ter taigad uchnuun shn amitad bga shde tamine bur shn amitadiig sonsomor l bn tamine
12 юм биш үү?